Өсвөрнас форум

Өсвөрнас форум


 
HomeHome  CalendarCalendar  GalleryGallery  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  НэвтрэхНэвтрэх  
ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***
Latest topics
» end hen hen bn orood ireeeee
Баа 3 сар 08, 2013 4:29 pm by oyuka+orgil=vvrd hamt

» bi yaahuu kk sonin ymaa all yariltsii
Пүр 3 сар 07, 2013 8:51 pm by sore heart.....

» nzuud bolno
Пүр 3 сар 07, 2013 5:58 pm by oyuka+orgil=vvrd hamt

» za ohiduuddaa bayriin mend hurgie
Пүр 3 сар 07, 2013 5:55 pm by oyuka+orgil=vvrd hamt

» hund hairtai blhoopoo ydiin bol?????????????????????
Пүр 3 сар 07, 2013 5:52 pm by oyuka+orgil=vvrd hamt

» Hi oxiduudaa naashaa add hiigeerei
Пүр 3 сар 07, 2013 3:19 am by mimi

»  ohid huwguudiin taniltsah bulan
Пүр 3 сар 07, 2013 12:54 am by Rainbow

» bugdeeree metgelzii
Ням 3 сар 03, 2013 11:29 pm by sore heart.....

» nzuud boltsgooy
Бям 3 сар 02, 2013 3:40 pm by turbold.bt

Бидний тухай
Admins Та бидэнтэй харилцахыг хүсвэл: www.usvurnas@yahoo.com domino.dragon@yahoo.com
Google-ээс хайцгаая
The Web Ask Dave Taylor
8-р сар 2017
ДавМягЛхаПүрБааБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
CalendarCalendar

Share | 
 

 Охидын зурхай

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
bvjka
Usuh ireeduitei gishuun
Usuh ireeduitei gishuun
avatar

Бичлэгийн тоо : 20
Points : 63
Join date : 2011-07-08
Age : 21
Байрлал : delhii deer

Шинэ сэдэв оруулахГарчиг: Охидын зурхай   Баа 7 сар 08, 2011 7:08 pm

Хонь
Чи бол гал махбодьтой төрөлхийн удирдагч охин. Чи хэзээд тэмцэлд бэлэн байдаг бөгөөд нэгэнт сонирхлыг чинь татсан зүйлийн төлөө бүх хүч хөдөлмөрөө барахаас буцахгүй нэгэн. Чи үргэлж ялахын төлөө тэмүүлж, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэдэг. Ихэвчлэн ганц "амьны" сайн найзтай байдаг боловч бусад найзуудыгаа ч бас хайрлаж нандигнадаг. Чи сонирхол татсан зүйлдээ уйгагүй сонсогч нь байж чаддаг. Чи бусдад захирагдах туйлын дургүй. Ялангуяа чамаас дээр гарах гэсэн хүмүүсийн үгийг бүр ч хүлээж авдаггүйгээсээ болоод асуудалд орох нь элбэг. Тэгсэн хэрнээ чи өөрөө заримдаа хэтэрхий захирангуй ааштай болчихдог.

Дуртай зүйл:
- Мөнгөө үрэх
- Шинэ хувцас
- Чамин боодолтой бэлэг
- Гялалздаг нүдний тень, хумсны будаг

Дургүй зүйлс:
- Дугаарлаж зогсох
- Бууж өгөх
- Бусдад үл тоогдох
- Амтгүй хоол

Үхэр
Төрөлхийн дэгжин охин. Чи хамгийн сайхнаараа хувцаслаж, хамгийн сайхнаараа биеэ авч явах дуртай. Чи "нарийн нандин" зүйлсд их анхаарлаа хандуулдаг. Нэг юманд шамдвал түүндээ заавал амжилт гаргадаг. Чи бусдын хайрыг үргэлж татдаг ба найзууддаа их үнэнч. Чи тэдний зовлонг хуваалцаж чаддаг. Гэм нь хэт ичимхий, нэрэлхүү талтай. Шийдвэр гаргахдаа дэндүү удаан учраас үүнээсээ болж цаг алдах нь хэвийн үзэгдэл. Мөн заримдаа аймшигтай зөрүүд болчихдог.

Дуртай зүйлс:
- Мөнгөө хадгалах, цуглуулах
- Үслэг, торгомсог эдлэл
- Амттай хоол
- Тааваараа байх

Дургүй зүйлс:
- Анхаарлыг нь сарниулахад
- Биед эвгүй хувцас
- Тогтсон дэглэмээ өөрчлөх
- Түүнийг яаруулахад

Ихэр
Чи их нийтэч, бусадтай хэл амаа ололцохдоо сайн. Чи үг яриагаараа хүмүүсийг ятгаж, өөрийнхөө үзэл бодолд итгүүлж чаддаг. Их сониуч ба жижиг сажиг зүйлд их анхаардаг. Шинэ содон зүйлд дурлаж, адал явдлыг нууцхан эрэлхийлдэг. Болсон явдлыг түүнээс өөр өнгөтэй ярих хүн үгүй. Гэвч тэгж ярихдаа хааяа дэгсдүүлчихдэг талтай. Чи өөрийгөө анхаарлын төвд байлгах дуртай учир ярьж байгаа зүйлээ бусдад сонирхолтой байгаасай гэж хүсдэг. Мөн Ихэрийн ордныхон хов живэнд дуртай охид.

Дуртай зүйлс:
- Утсаар "чалчих"
- Хийсэн зүйлийнхээ үр дүнг амсах
- Найзуудтайгаа байх
- Хүнд хоч өгөх

Дургүй зүйлс:
- Бусдын гомдол, шүүмжлэлийг сонсох
- Юмнаас хоцрох
- Ганцаараа удаан байх
- Цаг алдах

Мэлхий
Чи маш сайхан сэтгэлтэй. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг хайрладаг. Бусдад өр зөөлн, энэрэнгүй, тэвчээртэй ханддаг. Хэн нэгэн дотны хүнд чинь муу юм тохиолдвол хамгийн түрүүнд гүйж очоод тэврэхэд бэлэн. Айлын том Мэлхийнүүд дүү нараа амьнаасаа илүү хайрлаж халамжилдаг. Чи маш ичимхий. Олны өмнө гарч үг хэлэхээс өгсүүлээд нүүрээ улайлгах зүйл хийхээс эмээдэг.

Дуртай зүйлс:
- Төрсөн өдрийг нь найзууд нь мартаагүй байхад
- Зургийн цомог
- Дотно тэврэлт
- Юм цуглуулах

Дургүй зүйлс:
- Нэр, тэмдэглэлт өдрийг нь мартвал
- Шүүмжлэлтэй нүүр тулах
- Орилоонд
- Юмаа гээхэд

Арслан
Чиний сэтгэл санаа үргэлж цэлмэж байдаг. Чи их хөгжилтэй, тоглоом шоглоомтой мөн өөртэйгөө адилхан ийм хүмүүсийн дэргэд байх дуртай нэгэн. Арслангийнхан хамгийн сайн урам зориг хайрлагчид. Амбицтай, зорилгодоо хүрэхийн тулд хэдий хэр хичээх ёстойгоо мэддэг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай ба чиний хийсэн ямар нэг сайн үйлийг бусад чинь анзаарахгүй өнгөрвөл гомдоллодог. Чи бусдад маш их магтаал хэлдэг шигээ, бусдаас магтаал сонсохыг хүсдэг. Хэт их юм хүсэн хүлээдгээсээ болоод урмаа хугалдаг гэмтэй.

Дуртай зүйлс:
- Идэвхтэй байх
- Чин үнэн магтаал
- Загварлаг хувцас
- Гэрээсээ гадуур байх

Дургүй зүйлс:
- Уйдах
- Шоолуулах
- Хуучирсан загварууд
- Хоцрох

Охин
Бүх зүйлийг төгс хийхийг эрмэлздэг төрөлхийн шургуу зантай. Чи бусдын сэтгэлийг үргэлж боддог үнэнч сайн найз. Чи юмыг төлөвлөж, тооцоолохдоо сайн. Загварын сэтгүүл, ном унших ухаангүй дуртай. Эрүүл, цэвэрхэн амьдрал чиний хувьд чухал байр эзэлдэг. Гэвч үргэлж төгс байхыг хүсдгээсээ болоод өөртөө хэтэрхий өндөр шаарлага тавин биеэ зовоодог. Энэ нь чамайг хааяа ууртай уцаартай хямсгар болгодог.

Дуртай зүйлс:
- Цагаа барих
- Гоё үнэртэй саван шампунь хэрэглэх
- Жагсаалт гаргах
- Амьтдын зулзага

Дургүй зүйлс:
- Олон хүнтэй, шуугиантай газар
- Тос, ооны таглааг тавилгүй орхих
- Юманд нь дураараа хүрэхэд
- Хэтэрхий удаан нэг газартаа суух

Жинлүүр
Чи их нөхөрсөг, хамт олонч, багаар ажиллах чадвар сайтай. Чиний төрөлхийн эвсэг зан чанар найзуудын дундах маргааныг зөөлрүүлж, эвлэрүүлж өгдөг сайн талтай. Чи их үнэнч учраас найзууд чинь чамд хамгийн нандин нууцаа ч хэлдэг. Мөн чи урлагт сонирхолтой. Зураг зурах, дуу дуулах зэрэг бүтээлч хөдөлмөр чамд таалагддаг. Гэвч нөгөөтэйгүүр чи шийдвэр гаргахдаа муу. Заримдаа чи буруу сонголт хийх вий гэхээс хэт их эмээсэндээ, тойруулж бөөрөнхийлж явсаар асуудлыг хүндрүүлж орхидог. Чамайг тэвдүүлэх яаруулахад бухимддаг.

Дуртай зүйлс:
- Мэссэж, захиа авах
- Хумсаа янзлуулах
- Жижиг сажиг чимэглэлүүд
- Магтуулах

Дургүй зүйлс:
- Орилоон
- Харамч зан
- Бохир газар
- Шүүмжлэл

Хилэнц
Чи бол хамгийн мэдрэмтгий орд юм. Чи ид шид, нууцлагдмал зүйлст дуртай. Чамд хүмүүсийг татах байгалиас заяасан чадвар бий. Чи бусдыг манлайлж, шилдэг нь байх дуртай. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг бодож явдаг ч нууцаа хамгийн итгэлтэй цөөнх хүмүүст хэлдэг. Хилэнцийнхэн уучилж чадна гэхдээ мартдаггүй. Нэгэнтээ л Хилэнцийн итгэлийг алдсан бол хуучин харьцаагаа сэргээхэд хэцүү. Чи олон нийтэд хаалттай байдаг учир тэд чиний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Чамд сонирхолгүй байвал бусдыг эвгүй байдалд оруулж, үл тоомсорлож эхэлдэг тал бий.

Дуртай зүйлс:
- Нууцлагдмал зүйлс, оньсого
- Өөрийн зөв гэдгээ мэдрэх
- Ялах
- Догь загнах

Дургүй зүйлс:
- Өөрийг нь шалгаахад
- Өөрөөс нь илүү хүмүүст
- Эвгүй байдалд орох
- Ялагдах

Нум
Чи бусдын сайн сайхныг олж харах төрөлхийн мэдрэхүйтэй. Сэтгэл сайтай. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзээд, аль болох түүнийн ойлгохыг, сэтгэлзүйг нь мэдрэхийг хичээдэг. Чиний өөдрөг чанар найзуудад чинь халдварладаг ба тэд ч чамд нээлттэй байж чаддаг. Мөн чи шинэ содон санаа олж түүнийгээ хэрэгжүүлэх хоббитой.
Гэвч чи гал махбодьтой учраас тэвчээргүй. Хэтэрхий түргэн учраас заримдаа юмыг яаруу хийх гээд алддаг талтай. Юманд чиний өнцгөөс хандахгүй байвал найзууддаа гомддог.

Дуртай зүйлс:
- Анхилам үнэртэн
- Хаа нэг газар уригдах
- Магтуулах
- Бусдад туслах

Дургүй зүйлс:
- Болхи хувцас
- Амлалт өгөх
- Нэг газраа удаан байх
- Өөрт нь итгэхгүй байхад

Матар
Бодит амьдралдтай дасан зохицож, хөдөлмөрлөж чаддаг орд. Нэг зүйлийг онилвол таны дотор шийдэмгий байдал, төлөвлөгөө буцалж байдаг. Хүнд байдалд орсон найзууддаа хамгийн сайн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Чи их эелдэг найрсаг ба нэг хүнийг хайрлавал насан туршдаа хайрлаж чадна. Гэвч чамаас нэг л удаа урвасан хүнийг дараа нь дахин дахин хардаж сэрдэх гээд байдаг. Мөн заримдаа найзуудыгаа өөртөө үнэнч эсэхийг мэдэхийн тулд бяцхан сорил явуулахаас буцахгүй.

Дуртай зүйлс:
- Алдартай брендүүд
- Хувийн өмчтэй байх
- Компьютерийн тоглоом тоглох
- Тохь тухтай байх

Дургүй зүйлс:
- Гэнэтийн зүйл
- Ганцаардал
- Дэмий юманд мөнгө үрэх

Хумх
Гадаад байдал чамд огт чухал биш. Өндөр нам өргөн бүдүүн нь бус хүний дотор орших гэрэл гэгээ нь чамд илүү үнэ цэнэтэй. Амар амгалан тайван байдалд дуртай. Бүх хүмүүсийг эвтэй байгаасай гэж хүсдэг, хэрүүл маргаанд оролцох дургүй. Чи амьдралдаа бүтээлч хандаж, аливааг аль болох өвөрмөцөөр хийхийг эрмэлздэг. Гэвч чи заримдаа өөрт тулгарсан асуудлыг хэт хүндээр тусгаж авдаг. Хүнд байдалд орсон үедээ их ганцаардаж хамгийн эмзэг болдог. Тэр үед ойр дотныхон нь дэргэд нь байхгүй бол асар их эмзэглэнэ.

Дуртай зүйлс:
- Шинэ юм олж нээх
- Гэнэтийн бэлэг
- Мөрөөдөх
- Хуучны маягийн хувцаслалт

Дургүй зүйлс:
- Хэтэрхий эрээ цээргүй хүн
- Дүрмийг яс баримтлах
- Бодол санаа нь илт хүмүүс
- xүнээс юм зээлэх

Загас
Чиний бусдын талаар гүн гүнзгий бодолтой охин. Чи найзуудын тал дээр их мэдрэмтгий эмзэг ханддаг ба тэдэнд маш их энэрэл, хайр үзүүлдэг. Хөгжим, уран зурагт сонирхолтой, кинонд нугасгүй. Чи гаднаа ичимхий, дуугүй харагдавч дотроо дурсамжаар дүүрсэн сонирхолтой амьдралыг мөрөөддөг. Байдал буруугаар эргэх тоолонд чи өөртөө бурууг тохохыг оролддог буруу зуршилтай.

Дуртай зүйлс:
- Нар жаргахыг, усан ориглуур харах
- Анхилам үнэртэй лаа
- Зөөлөн намуухан аялгуу
- Бусдаар хайрлуулах

Дургүй зүйлс:
- Хурц гэрэлтэй, чимээтэй газар
- Бохир муухай зүйлс
- Хард рок хөгжим Wink
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
sakura saki
Idevhtei gishuun
Idevhtei gishuun
avatar

Бичлэгийн тоо : 57
Points : 58
Join date : 2011-07-31
Age : 22
Байрлал : chinii medehgu gazar...:D

Шинэ сэдэв оруулахГарчиг: Охидын зурхай   Ням 7 сар 31, 2011 5:06 pm

kk yg unen bn ntr xeexex
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
BuJKa
Top poster
Top poster
avatar

Бичлэгийн тоо : 154
Points : 156
Join date : 2011-01-23
Age : 22
Байрлал : 13-r horoolol

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Дав 8 сар 01, 2011 1:09 pm

yoooooooo jinken t1 unen beeshd~!!!!!
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Jiriin ohin
Idevhtei gishuun
Idevhtei gishuun
avatar

Бичлэгийн тоо : 60
Points : 63
Join date : 2012-01-14
Age : 25
Байрлал : УБ

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Ням 1 сар 15, 2012 8:01 pm

Вөөв жинхэн үнэн бна. хэхэ
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
anhmaa
Top poster
Top poster
avatar

Бичлэгийн тоо : 178
Points : 191
Join date : 2011-10-09
Age : 21
Байрлал : haa hvssen gazraa

Шинэ сэдэв оруулахГарчиг: anhmaa   Дав 1 сар 16, 2012 8:50 pm

haha vnen yumaa
munguu vreh durtai
shine huwtsah awah dyrtai
goy camin boolttoi belgend durtai
harin humasnii budag gilalzdag tened durtai bish shvv ene l uur yum bna
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
ILy:)
Idevhtei gishuun
Idevhtei gishuun
avatar

Бичлэгийн тоо : 64
Points : 72
Join date : 2011-11-26
Age : 20
Байрлал : ter haana bn bi tend bh bolno :) salku ..

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Бям 1 сар 21, 2012 9:27 pm

hooh ymar horhin mi huvid honinii ord tgd chamin boodoltoi belegt ih durtai =)

tgee l zagas n j gsen yg taarj bn, ter ohin bur yg xexe
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
@_@ambul@_@
Sain gishuun
Sain gishuun


Бичлэгийн тоо : 47
Points : 47
Join date : 2012-01-27
Age : 21
Байрлал : mongoliin neg buland

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Баа 1 сар 27, 2012 11:23 pm

xexe unen l yum gaylalzdag teeni arai l uguima kkke tongue
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
oyuka.xair
Шинэ гишүүн
Шинэ гишүүн
avatar

Бичлэгийн тоо : 4
Points : 4
Join date : 2012-01-24
Age : 20
Байрлал : mongol .............

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Дав 1 сар 30, 2012 7:22 pm

I love you I love you kk unen j yum shig
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
egel bish ohin
Top poster
Top poster
avatar

Бичлэгийн тоо : 374
Points : 416
Join date : 2012-06-12
Байрлал : egel bish gazart

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Бям 6 сар 30, 2012 11:55 am

kkk heleh ug alga
mar unen
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
RUGSUUS
Usuh ireeduitei gishuun
Usuh ireeduitei gishuun
avatar

Бичлэгийн тоо : 23
Points : 43
Join date : 2012-05-21

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Бям 6 сар 30, 2012 12:30 pm

yaaaaaaaaaaag vnen
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
enhvvnee
Idevhtei gishuun
Idevhtei gishuun
avatar

Бичлэгийн тоо : 57
Points : 65
Join date : 2012-06-21
Age : 20

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Пүр 7 сар 19, 2012 7:19 pm

jinlvvr n law vnen yumaaaaa cheers lol!
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
89 girl
Unench gishuun
Unench gishuun
avatar

Бичлэгийн тоо : 111
Points : 151
Join date : 2012-07-05
Байрлал : 8989

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Пүр 7 сар 19, 2012 8:31 pm

yg unen bna sh de heheh
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
mino bnoo
Шинэ гишүүн
Шинэ гишүүн
avatar

Бичлэгийн тоо : 1
Points : 1
Join date : 2012-07-19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Пүр 7 сар 19, 2012 10:11 pm

ysn vnen zurhai veee !!1 :p hehe
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
jilo
Idevhtei gishuun
Idevhtei gishuun
avatar

Бичлэгийн тоо : 80
Points : 84
Join date : 2012-07-19
Age : 19
Байрлал : tl ogtorguid

Шинэ сэдэв оруулахГарчиг: jilo   Пүр 7 сар 19, 2012 10:38 pm

nere yg vnen yma yar goein
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
oyuka+orgil=vvrd hamt
Top poster
Top poster
avatar

Бичлэгийн тоо : 170
Points : 192
Join date : 2013-01-14
Age : 19
Байрлал : orgiliinhoo zurhend uurd

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   Бям 1 сар 19, 2013 1:44 pm

k.k bayrlalaa goe ymaa
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Sponsored content




Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Охидын зурхай   

Эхэнд оч Go down
 
Охидын зурхай
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Өсвөрнас форум :: Зүгээр л ярилцъя :: Танд тустай зөвөлгөө :: Танд тустай зөвөлгөө-
Ийшээ оч: