Өсвөрнас форум

Өсвөрнас форум


 
HomeHome  CalendarCalendar  GalleryGallery  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  НэвтрэхНэвтрэх  
ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***
Latest topics
» end hen hen bn orood ireeeee
Баа 3 сар 08, 2013 4:29 pm by oyuka+orgil=vvrd hamt

» bi yaahuu kk sonin ymaa all yariltsii
Пүр 3 сар 07, 2013 8:51 pm by sore heart.....

» nzuud bolno
Пүр 3 сар 07, 2013 5:58 pm by oyuka+orgil=vvrd hamt

» za ohiduuddaa bayriin mend hurgie
Пүр 3 сар 07, 2013 5:55 pm by oyuka+orgil=vvrd hamt

» hund hairtai blhoopoo ydiin bol?????????????????????
Пүр 3 сар 07, 2013 5:52 pm by oyuka+orgil=vvrd hamt

» Hi oxiduudaa naashaa add hiigeerei
Пүр 3 сар 07, 2013 3:19 am by mimi

»  ohid huwguudiin taniltsah bulan
Пүр 3 сар 07, 2013 12:54 am by Rainbow

» bugdeeree metgelzii
Ням 3 сар 03, 2013 11:29 pm by sore heart.....

» nzuud boltsgooy
Бям 3 сар 02, 2013 3:40 pm by turbold.bt

Бидний тухай
Admins Та бидэнтэй харилцахыг хүсвэл: www.usvurnas@yahoo.com domino.dragon@yahoo.com
Google-ээс хайцгаая
The Web Ask Dave Taylor
10-р сар 2017
ДавМягЛхаПүрБааБямНям
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
CalendarCalendar

Share | 
 

 tHe EmiNem

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
mgl_lord
Шинэ гишүүн
Шинэ гишүүн
avatar

Бичлэгийн тоо : 3
Points : 10
Join date : 2010-04-25
Age : 21
Байрлал : jukov

Шинэ сэдэв оруулахГарчиг: tHe EmiNem   Пүр 5 сар 19, 2011 8:41 pm

Нэр: Eminem
Бүтэн нэр: Marshall Bruce Mathers
Төрсөн өдөр: 1972-10-17
Үндэс: Америк
Төрсөн газар: Kansas City, Missouri, USA
Өндөр: 1,70 м
Боловсрол: Warren -ны Lincoln дунд сургууль (1986-1989)




Marshall
Bruce Mathers нь 1972 оны 10 сарын 17 нд Missouri мужийн Kansas хотод
төржээ. Eminem 12 настайдаа ээжтэйгээ хамт Michigan мужийн Warren хот
руу нүүх хүртлээ Kansas хот болон Detroit-ийн хооронд байнга нүүдэг
байжээ.


Реп хөгжмийн залуу фен Eminem 14 насандаа дуулж эхэлжээ. Хэдийгээр тэр
дунд сургуулиа орхин хэдэн жил хар ажил хийсэн ч, тэрээр хөгжимдөө
үнэнч хэвээр үлджээ.



Анх
Eminem Detroit-д duo Soul Intent гэсэн репээ бичүүлээд удалгvй
анхныхаа бие даасан цомгийг гаргажээ. Үүнийхээ дараагаар тэр "The Slim
Shady EP" гэдэг цомгоо гаргаснаар хип хопуудын дунд нилээд их шуугиан
дэгдээж удалгүй тvvний хэт дэврүүлэн гуншсан реп стиль, илэн далангүй
эсэргүүцэл маргаан бүхий үгнүүд нь түүнийг фэнүүдийнх нь шүтээн
болгожээ. Үүгээр ч зогсохгүй түүний арьсны өнгө нь бусдын сонирхлыг маш
их татаж тэрээр реп хөгжмийн дараагийн "great white hope" буюу цагаан
арьстнуудын аугаа найдлага гэгдэх болжээ. Los Angeles-ын радиогын чөлөөт
стилийн реп тэмцээнд оролцсоноор реп ертөнцийн том төлөөлөгч нарын нэг
болох Dr. Dre-ийн анхааралд өртжээ. Dr. Dre Eminem-ийн Aftermath гэсэн
тодорхойлолтонд хүргэхийн тулд хамтран залуу репчний бүрэн хэмжээний
"Slim Shady EP" альбомынх нь хэд хэдэн дууг агуулсан CD дээр нь ажиллаж
эхэлжээ. 1999 оны 2 сарын 23-нд гаргасан дебют альбом "Slim Shady
LP"-д нь маш их амжилтыг хит дуу "My Name Is" нь авчиран альбом нь
Billboard-ын жагсаалтанд хэдэн долоо хоногийн туршид 2-рт жагсаж
байжээ. Тэр энэ альбомоороо Шилдэг соло реп дуу ("My Name Is"), Шилдэг
реп альбом гэсэн 2 шагналыг "Grammy Awards"-аас авсан байна. Түүний
2000 онд гаргасан 2 дахь альбом "The Marshall Mathers LP" нь түүнд
аугаа их амжилт болон түүнтэй дүйцэхүйц шүүмжлэл авчирчээ. Энэ альбом
нь гарсан эхний долоо хоногтоо 2 сая шахам хувь зарагдсан нь бүхий л
үеийн хамгийн хурдан зарагдсан альбом болжээ. Шvтэн бишрэгчид нь тэр
альбомыг нь ухаалаг, егөөтэй, бухимдуу гэж бүгд л шүтэн бишэрч ялангуяа
залуу репчидийн дунд маш их шуугиан тарьжээ. Энэ шуугианы хажуугаар
альбомны агуулгийг хvчирхийлэл, сексийн үг хэллэг, ижил хүйстний эсрэг
утга агуулсан гэсэн эсэргүүцэл дэгджээ.

GLAAD
хэмээх ижил хүйстний эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь 2000 оны 9-р
сард зохиогдсон "MTV Video Music Awards"-н (Eminem дуулсан)эсрэг
эсэргvvцэл зохион байгуулжээ. Eminem энэ шоун дээр "The Real Slim Shady"
гэдэг дууныхаа клипээр Шилдэг эрэгтэй реп клип болон тухайн жилийн
шилдэг клипний шагналыг авчээ. Мөн тухайн жилийн хамгийн их альбом
зарсан дуучин Eminem "Grammy Awards"-аас Шилдэг реп альбом ба Шилдэг
реп дуучны ("The Real Slim Shady") шагналыг хүртжээ. 2002 онд Eminem
интернэтээр түүний шинэ альбом "The Eminem Show"-ыг хууль бусаар
тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гарах өдрийг нь өөрчилжээ.
Шуугиантай репчний тогтворгүй хувийн амьдрал ба хуулийн зөрчилдөөн нь
1999 оны 7-р сараас хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр таржээ. Энэ нь "The
Marshall Mathers LP" хэмээх шилдэг дебют альбом нь гарахаас долоо хоног
хүрэхгүй хугацааны дараа Detroit шөнийн клубын гадаа зодоон хийснээс
эхэлжээ. 2000 оны 8-р сарын сүүлээр шүүх түүнийг аюултай зэвсэгтэйгээр
довтолсон мөн нууцаар зэвсэг эзэмшиж байсных нь төлөө мөрдөн байцаалтанд
оруулах шийдвэр гаргажээ. 2001 оны 2-р сарын 14-нд яллагч аюултай
зэвсгээр халдлага хийснийг буруутгахаа больсоны дараа Eminem нууцаар
зэвсэг хадгалж байсан буруугаа хvлээжээ. Michigan-ний шүүгч тvvнд 2
шилийн тэнсэн харгалзах ял ба мансууруулах бодисны хяналтанд орохыг
тушаажээ.
1999 оны 9-р сард Eminem-ийн ээж Debbie Mathers-Briggs өөрийн хүүгээсээ
10 сая доллар нэхэмжлэн шүүхэд өгчээ. Mathers-Briggs шүүхэд Eminem
түүнийг "The Slim Shady LP"-дээ архаг хар тамхичин хэмээн гvтгэсэн гэж
мэдvvлжээ. Хэдийгээр ээж нь түүнд 2 сая дээр тохироё гэж санал болгосон
ч Eminem зөвшөөрөөгүй болохоор хэрэг мөрдөн байцаах шатанд
шилжжээ.Eminem нь Kim гэх мэт олон дууны эзэн эхнэртэйгээ нилээд олон
жил хамт амьдарсаны эцэст 1999 онд гэрлэжээ. Kim хэмээх дуу нь хосуудын
дунд ноцтой хэрүүл үүсгэн Kim-ийг амиа хорлохыг завдаж эмнэлэгт
хүргэгджээ. Сарын дараа Eminem салах өргөдлөө өгөхөд Kim Mathers 1995
онд төрсөн охин Hailie Jade Scott-ийг асран халамжлах зардалд 10 сая
доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ. Тэр хоёр тохиролцоонд хүрэн шүүхээс
материалаа буцаан хамтын амьдралаа тухайн жилийнхээ 12-р сард эхэлсэн ч
удалгүй 2001 оны 3-р сарын эхээр Kim Mathers салах өргөдлөө шүүхэд
өгсөнөөр дуусгавар болгожээ. 2002 оны зуны эхэн сард тэрээр 3 дахь
альбом болох "The Eminem Show" гэсэн нэртэй альбомоо хийж энэ нь маш их
сенсаац дэгдээсэн байна. Тэр энэ альбомныхоо ихэнх хэсгийг өөрөө
зохиосон бөгөөд түүний тасралтгүй урсгаж байгаа шүлгэн мөрүүд, үнэн
бодит байдал болон хүний янз бүрийн зан араншинг ил тодоор хутга шиг
хурц хэлсэн үгс, хөгжмийн маш олон талын санаа агуулсан энэхүү альбом
нь 5 сарын сүүлээр албан ёсоор худалдаанд гармагцаа эхний 12 цагийн
дотор 250.000 ширхэг зарагдсан бөгөөд түүнээс хойш 6 сая хувь борлогдож
түүнд тоологдошгүй хөрөнгө мөнгийг авчирч өгсөн юм. Eminem нь 2002 оны
сvvлээр "8 Mile" гэдэг киноны гол дүрд тоглосон юм. Түүний энэ киноных
нь дуу Америкт 1-р байр эзэлэхийн зэрэгцээ мөн тус кино нь Америкт
дэлгэцнээ гармагцаа эхний долоо хоногийн сүүл гэхэд 55 сая долларын
ашиг олсон нь сүүлийн 18 жилд киноны ертөнцөд олсон мөнгөний
хэмжээгээрээ 2-рт жагссан байна.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
 
tHe EmiNem
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Өсвөрнас форум :: Fan клубууд :: Fan клубууд-
Ийшээ оч: