Өсвөрнас форум

Өсвөрнас форум


 
HomeHome  CalendarCalendar  GalleryGallery  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  НэвтрэхНэвтрэх  
ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***
Latest topics
» end hen hen bn orood ireeeee
Баа 3 сар 08, 2013 3:29 pm by oyuka+orgil=vvrd hamt

» bi yaahuu kk sonin ymaa all yariltsii
Пүр 3 сар 07, 2013 7:51 pm by sore heart.....

» nzuud bolno
Пүр 3 сар 07, 2013 4:58 pm by oyuka+orgil=vvrd hamt

» za ohiduuddaa bayriin mend hurgie
Пүр 3 сар 07, 2013 4:55 pm by oyuka+orgil=vvrd hamt

» hund hairtai blhoopoo ydiin bol?????????????????????
Пүр 3 сар 07, 2013 4:52 pm by oyuka+orgil=vvrd hamt

» Hi oxiduudaa naashaa add hiigeerei
Пүр 3 сар 07, 2013 2:19 am by mimi

»  ohid huwguudiin taniltsah bulan
Лха 3 сар 06, 2013 11:54 pm by Rainbow

» bugdeeree metgelzii
Ням 3 сар 03, 2013 10:29 pm by sore heart.....

» nzuud boltsgooy
Бям 3 сар 02, 2013 2:40 pm by turbold.bt

Бидний тухай
Admins Та бидэнтэй харилцахыг хүсвэл: www.usvurnas@yahoo.com domino.dragon@yahoo.com
Google-ээс хайцгаая
The Web Ask Dave Taylor
10-р сар 2014
ДавМягЛхаПүрБааБямНям
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
CalendarCalendar
Share | 
 

 Зоорь- аймшгийн өгүүллэг

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Хуудсанд оч : 1, 2  Next
ЗохиогчМэдээлэл
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 8:58 pm

1-р хэсэг

1. Нэг их цас мөс болоогүй хэрнээ хүйтэн жавар тачигнасан өвлийн жихүүн өдөр байлаа. Хотын төвөөс нэлээд зайдуу оршуулгын газрын хаяаг залган өч төчнөөн айл өрхүүд түрэн орж иржээ. Үхэгсдийн хотод голомтоо асаасан эдгээр айл өрхүүдийн аж амьдрал нэг өөдлөхгүй байгаа мэт.
Галсангийнх энэ жил мөн “Үхэгсдийн хот”-ын хаяаг дэрлэн буусан айлуудын тоог нэгээр нэмжээ. Эхнэр арван настай охин хоёрынхоо хамт амьдардаг тэрээр угийн сүсэг бишрэлгүй нэгэн. Санасны бодоход овоо том хашаатай болсондоо баахан олзуурхаж ирэх жилээс хэрхэн яаж одоо байгаа дээрээ нэмээд хэд хэдэн байшин барих тухай төлөвлөгөө толгойдоо зохионо. Галсан энэ жил 34 нас хүрч байгаа, өндөр нуруутай, биерхүү өндөр улаан хүрэн царайтай нэгэн аж. Шулуун цэх хамар, зоримог бээрийн бага зэрэг онигордуу нүд нь түүний бусдад таалагдах гол сэжүүр болдог болов уу гэлтэй. Түүний спорт хэлбэртэй засуулсан тачирхан үс нь өөрт нь гайхалтай зохисон байх агаад хулгар чих нь барилдаж ноцолддог нэгэн байсныг нь гэрчилнэ. Харин эхнэр Хэрлэн нь намхавтар нуруутай, давхраатай алаг нүдтэй, далыг нь даван ургаж буй өтгөн хар үстэй, тэр нь өөрт нь тун чиг зохисон царайлаг бүсгүй аж. Ийнхүү Галсангийнх шинэ газарт бууж юм хумаа цэгцэлсээр нэг л мэдэхэд харуй бүрий болжээ. Шинэхэн барьсан байшин хэрнээ эзэн нь яагаад удаан суулгүй хямд үнээр зараад арилж өгснийг залуу хосууд огтхон ч тоосонгүй. Эхэндээ энэ хашаа байшинг худалдаж авна гэхэд Хэрлэн дургүйцэж байсан ч өөр хүнд алдахаасаа өмнө хямд үнэтэй боломжийн хашаа байшинг өөрийн болгоод авахыг илүүтэй хүссэн билээ. Хоёр давхар энэ байшин нийтдээ найман өрөөтэй бөгөөд хашааных нь буланд байх жорлон нь байшингаас нь нэлээд зайтай аж.Өвлийн улирал учраас дээд давхрын дөрвөн өрөөндөө хэрэггүй новшоо хурааж орхиод амархан халдгаар нь доод давхартаа гурвуулаа өвлийг өнгөрөөхөөр тохирчээ. Дээд давхрын тэдгээр өрөөнүүдийн хоёр нь илүү том талбайтай, харин нөгөө хоёр нь жижигхэн зайтай. Хэрвээ Галсангийнх олон хүүхэдтэй байсан бол зуны цагт дээд давхрын саруулхан том цонхтой энэ хоёр жижиг өрөөнд хүүхдүүдээ оруулах байсан нь дамжиггүй биз.
Харин доод давхрын хувьд дөнгөж үүдээр ороод баруун гар тийш эргэхэд том саруулхан галын өрөө байрлах агаад байрны хуучин эзэд яарч сандран нүүхдээ бүх тавилгуудаа Галсангийнд орхисон. Ийм гоёмсог бүх юм нь бүрдсэн гал тогооны өрөөтэй болсондоо гэрийн эзэгтэй баярлаад барахгүй байгаа билээ.Гал тогооны өрөөтэй залгаа нар мандахыг харж болохуйц цонхтой тохилог өрөөг Галсан Хэрлэн хоёр унтлагын өрөө болгохоор тохиров. Харин охин Саруул нь үүдээр ороод зүүн гар тийш эргэхэд дайралдах том жижгээрээ яг ижилхэн хоёр өрөөний нэгийг нь өөрийнхөө өрөө болгож зарлан тунхаглав. Гэхдээ Саруул аав ээжтэйгээ ойрхон, гарах үүднээс арай хол байрлах өрөөг сонгосон билээ.
Ийнхүү аав ээж охин гурав төвхнөж аваад оройныхоо хоолыг амтархан идэцгээлээ. Нүүж сууна гэдэг хэрэндээ л нүсэр ажил байдаг юм хойно аав ээж охин гурав бүр ядарч орхисноо сая анзаарав бололтой унтах гэж яарцгаалаа.Саруулын өрөөг аав ээж нь маш сайхан тохижуулж өгчээ. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нь авга ах Батжаргалын нь бэлэглэсэн хүүхдийн орон дээр Саруулыг хэвтүүлж хөнжлөөр хучиж өгөөд өөрсдөө унтлагынхаа өрөөнд орлоо.
Шөнө дунд болжээ. Гадаа жавар тачигнаж салхи хүүгэхээс өөр чимээ анир үл дуулдана. Эхнэрээ тэврэн тайван нойрсох Галсан хүн дуудав уу гэлтэй гэнэт сэрлээ. Тэрээр өөрийгөө чухам яагаад сэрчихсэнээ ч сайн ойлгосонгүй. Хар дарж зүүдлэв үү гэтэл үгүй ээ, эхнэр Хэрлэн нь тайван унтсан хэвээр. Гэтэл охиных нь унтах хажуугийн зэргэлдээ өрөөнд хэн нэгэн дүнгэр дүнгэр ярих дуулдав. Энэ харанхуй шөнө чинь ганцаараа унтаж байгаа охины минь өрөөнд хэн байдаг билээ гэсэн бодол Галсангийн толгойд төрөхтэй зэрэгцэн хамаг биеэр нь цахилгаан гүйдэл гүйх шиг боллоо. Эхнэрээ сэрээх гэснээ больж хэсэг азнан чагналаа. Тэгтэл харин тэр яриад байгаа нь охин нь өөрөө бололтой. Галсан охин Саруулыгаа зүүдэлж байна гэж боджээ. Тайван босоод өрөөнийх нь хаалганд чихээ наан чухам юу яриад байгаа тухай нь сонирхов. Үнэхээр охин нь ярьж байна аа. “Зооринд муухай хүйтэн юмаа. Хэн нэг нь намайг энэ зоориноос гаргаад өгдөг ч болоосой. Би үнэхээр их даарч байна. Надад туслаач дээ” гэх нь тэр. Өөрийгөө хий юм сонсоогүй гэдэгтээ баттай итгэж байсан Галсан охиныхоо өрөө рүү ямар ч эргэлзэх зүйлгүй явж орлоо. Энэ үед сарны гэрэлд охиноо харсан Галсан цочсондоо золтой л хашхирсангүй. Үсээ задгай тавьж нүүрнийхээ өмнүүр унжуулсан Саруул унтлагынхаа хувцастай орон дээрээ өвдгөө тэврэн сууж байлаа. Ийм дүр зураг харна гэж санаагүй Галсан баахан барьц алдан тэмтчин байж өрөөний гэрэл асаав. Охины нүд хагас аниатай байх бөгөөд нүднээс нь нулимс асгарчээ.
“Саруулаа миний охион. Бие нь зүгээр үү? Миний охин хэнтэй яриад байгаа юм бэ, яагаад уйлчихсан юм. Одоо аав нь дэргэд нь байна” гэх зэрэг олон зүйлийг ар араас нь асуусаар Галсан охиноо тэврээд авлаа. Охинд аав нь өөрийг нь тэвэрч байна гэдгийг мэдсэн ямар ч шинж байсангүй.
“Миний охин айх хэрэггүй. Одоо аав нь охинтойгоо хамт унтах учраас битгий сандраарай” гэсээр Галсан өнөөг хэр нь сэрээгүй байгаа охиноо хөнжлөөр сайтар хучин өөрөө хажууд нь зэрэгцэн хэвтлээ. Хэдий Галсан охиныхоо өрөөний гэрлийг унтраасан ч цонхоор сарны гэрэл нэвт тусч өрөөн доторх хамаг юм ив илхэн харагдаж байв. Саруулын өрж тавьсан тоглоомын хүүхэлдэйнүүд амьд хүн шиг Галсанг цоо ширтэх мэт үзэгдэх нь цаанаа л нэг ёозгүй. Охин ч дахин зүүдэлсэнгүй. Галсан охиноо тэвэрч хэвтсээр нам унтжээ. Өглөө болж нар гарсны дараа хамгийн түрүүнд Галсан сэрэв. Охин нь юу ч болоогүй мэт тайван сайхан амарч байгааг хараад Галсан бүр тайвширч цай чанахаар гал тогооныхоо өрөө рүү зүглэлээ. Удалгүй эхнэр Хэрлэн нь ч түүний араас ороод ирэв.
-Миний хань сайхан амрав уу?
-Тэглээ. Харин чи ч шөнө бөх гэгч нь тайван нойрсож байсан шүү хэмээн Галсан хариулаад өглөөнийхөө цайг үргэлжлүүлэн бэлтгэлээ.
-Чи намайг шөнө сэрээгүй гэж бодож байна уу. Чамайг шөнө сэрээд Саруулын өрөө рүү явсныг чинь би нүдээ нээгээгүй болохоос мэдсэн шүү
-Өө тэгээ юу?
-Мэдсээн. Охин жаахан хар дарж зүүдлээ юу? Чамайг нэг их удалгүй хөнжилдөө эргээд ороод ирэхээр чинь би гайгүй юм байлгүй гэж санаад асуугаагүй шүү. Нойроо харамлаад л тэр байхгүй юу.
Галсан чихэндээ итгэсэнгүй. Шөнө ганц л удаа босоод охиныхоо өрөөнд тэр чигтээ тэндээ хоносон биш билүү. Эхнэрийнхээ өвөрт шөнө дахин ороогүй дээ. Тэгээд л сая босоод шууд галынхаа өрөөнд орж ирсэн гэдгээ Галсан хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байлаа. Ийнхүү Галсан хэсэг гайхснаа ам нээх гэтэл Хэрлэн түүний үгийг таслан “Үгүй ингэхэд чи шөнө бүр гадаа гарсан уу? Бие чинь цэв хүйтэн л араар ороод хэвтсэндэг”
-Үгүй ээ би гараагүй
-Худалч гэдэг нь. Ямар хүйтэн байнаа гээд л чичирхийлсэн хоолойгоор гэнгэнээд байсан биздээ. Залуугаараа хөгшрөөд орж гарснаа ч мэдэхээ байчихаа юу
Галсан юу ч хэлж чадсангүй. Хэрлэнд хэлэх гэсэн хамаг үг нь хоолой дээр нь ирээд гацчихав. Хэрлэнгийн дууны өнгө, царайнаас нь харахад тоглосон шинж ер алга. Гэтэл Саруул өглөөнийхөө цайг уух гэж яарсан хүн инээж хөөрсөөр гүйгээд ороод ирлээ. Галсан хэдий шөнийн болсон явдлыг Хэрлэнд хэлэхийг хүссэн ч ээж охин хоёр шинэ байшингийнхаа гоё сайхныг ярин инээлдээд Галсанд ярих завдал олгосонгүй. Галсангийн хоолойгоор хоол давсангүй ээ. Охин ч хичээлдээ явж харин Хэрлэн сайн цэгцэлж амжаагүй байгаа гэрийнхээ хогшилтой ноцолдоод завгүй хүн болж хувирав. Галсан эхнэрийнхээ өглөөний ярьсан, бас охиныхоо юу ч болоогүй мэт царайг толгойдоо бодон эргэцүүлж гайхаш тасраад байлаа. Уг нь ядаж охин нь “шөнө аймар муухай хар дарж зүүдэллээ” гэж өглөө хэлнэ гэж тооцоолж байсан хэдий ч өнгөрсөн шөнийн тухай бүр огтхон ч дурсаагүй. Эхнэр нь ч гэсэн өөрийг нь гадаа гарсан юм уу хаашаа юм гэж асууж байдаг. Учир нь миний бие цэв хүйтэн байсан гэнэ. Би Хэрлэнгийн хөнжилд ороогүй дээ. Тэгэхээр эхнэр зүүдэлсэн хэрэг. Гэтэл бас тийм биш ээ, намайг босоод охины өрөө рүү орохыг нүдээ нээгээгүй хэдий ч мэдсэн гэсэн. Тэгвэл энэ гэрт бид гурваас өөр хүн байна уу, Хэрлэнгийн өвөрт хэн оров. Энэ мэт бодлууд Галсангийн толгойд хөвөрсөөр хариуг нь олж дөнгөсөнгүй. Сүүлдээ бүр өөртөө ч эргэлзэх шиг болж бухимдаж эхлэх нь тэр. Ингэсээр эцсийн эцэст Галсан энэ бүхнээ эхнэр охин хоёртоо хэлэх ямар ч шаардлагагүй гэж үзээд ор тас мартахаар шийдлээ.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 9:00 pm

Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 9:08 pm

2. Үд өнгөрчээ. Саруул охин хичээлээсээ ирэх цаг хэдийнэ болсон ч алга. Галсан Хэрлэн хоёр бага зэрэг санаа нь зовж үе үе хашааныхаа хаалгаар шагайж охиноо харуулдана. Буйдхан газар хөл хөдөлгөөн багатай хотын захруу буусан, бас дээрээс нь гэгээ тасарч эхэлсэн энэ үед тэдний охиндоо санаа зовних нь аргагүй. Гэтэл ашгүй охин нь айсуй. Гэхдээ ганцаараа биш өөрөөсөө арай дүү болов уу гэмээр нуруугаар намхан охин гараасаа хөтөлчихсөн ирж явна. Өвлийн хүйтэн улирал гэхэд Саруултай хамт ирж яваа охин нь гадуур хувцас өмсөөгүй, зүгээр л сурагчийн орос дүрэмт хувцастай алхаж яваа нь Хэрлэнд жаахан хачирхалтай санагдав. Тэрээр охиноо ийм хурдан найзтай болоод амжмааргүй юм даа хэмээн гайхсан хэдий ч “бусадтай хурдан эвээ олсон байна, одоо доо миний охин” хэмээн дотроо олзуурхаад өнгөрчээ.
Охидууд гэрт орж ирэв. Саруул охин шинэхэн найзаа аав ээждээ танилцууллаа.Саруулын найзыг Цэнгэл гэх бөгөөд хэд хоногийн өмнө гэр нь шатахад аав нь харамсалтайгаар өөд болсон ажээ. Цэнгэл охин найм орчим настай л болов уу гэмээр цэвэрхэн жаахан охин хэрнээ нүдэнд нь ямар ч амьд хүний гал цог байхгүй мэт. Тэр охин ганцхан аавтайгаа хамт амьдардаг байсан бөгөөд аав нь ийн өөд болсон болохоор хөдөөнөөс аавынхаа ах дүү нарыг иртэл хэдхэн хоног толгой хоргодох газар хайж яваа гэнэ.
Ийм жаахан хэрнээ айхтар хэрсүү ярьсан жаахан охиныг Галсан нэг л сэжиглэсэн нүдээр цоо ширтэж байхад харин Хэрлэн өрөвдөж хайрласан харцаар харж байлаа. Ингээд ямартай ч энэ шөнөдөө Цэнгэл охин Галсангийнд толгой хоргодох болжээ. Саруул охин өрөөндөө найзтайгаа хамт хонох болсондоо баахан олзуурхаж хөл нь газар хүрэхгүй хүүхэд дээд доод давхраар гүйнэ. Харин Цэнгэл Саруул шиг тэгж огтхон ч хөөрч догдолсон шинжгүй харагдана. Зүгээр л харц нь нэг цэгт төвлөрчихсөн гэлтэй ямар ч хөдөлгөөнгүй галын өрөөний мухарт сууж байв. Энэ байдал нь Галсанд нэг л сэжигтэй санагдаж эхнэртээ хэлтэл Хэрлэн тас намжирдаж өнчирсөн жаахан охин яаж өөдтэй байх билээ гээд амыг нь таглажээ.
Шөнө дунд болжээ. Урьдын адил эхнэрээ тэврэн тайван нойрсож байсан Галсан шөнө дундын энэ үед дахиад л сэрүүлэг тавьсан юм шиг сэрчихэв. Гадаа хав харанхуй, ядаж сарны гэрэл хүртэл тусахгүй байгаа учраас байшинд ч гадаа ч хаана ву байгаа нь мэдэгдэхгүй байлаа.Энэ харанхуй зэвхий байдал гэнэт сэрсэн Галсанд огтхон ч таалагдахгүй байх бгөөөд хэн нэгний ярихыг өчигдрийн адил сонсох нь тэр. Байшинд нь дахиад л хэн нэгэн шивнэн ярих нь үгүйсгэхийн аргагүй тод сонсогдож байлаа. Галсан үүнийг сонсоод жаахан хэвтэж байснаа өндийлөө. Охиноо дахин хар дарж зүүдэлж байгаа юм болов уу хэмээн бодож өрөө рүү нь алгуурхан дөхөхөд нөгөө шивнэж яриад байгаа чимээ өөр өрөөнөөс дуулдаж байв. Галсан амьсгаагаа даран жаахан чагналаа. “Энд л байх ёстой доо, хурдан гараад ирээч дээ” хэмээн эмэгтэй хүн шаналан шивэгнэж байх нь тэр. Галсан гал тогооныхоо өрөө рүү ганцаараа орж зүрхэлсэнгүй. Өлмий дээрээ дэгдсээр унтлагынхаа өрөө рүү буцаж ороод эхнэрээ сэрээлээ.
-Яасан бэ хаа. Унтахгүй яаагаав?
-Чимээгүй ээ, гэрт бид хэдээс өөр хүн байна.
-Юу?
-Галын өрөөнд л ямар нэгэн юм хайгаад шивнэж яриад байн, хоёулаа очъё хэмээн Галсан хэллээ. Эр хүн болсоор анх удаа ийн зүрх алдаж эхнэрээрээ хань хийх болсондоо энэхэн агшинд Галсан өөрөөрөө ичих шиг болсон ч энэ бодол нь даруйхан замхрав. Учир нь энэ бодлоос нь илүүтэй гал тогооных нь өрөөнд хэн байна вэ гэсэн бодол сонирхлыг нь эрхгүй татаж Хэрлэнтэй хамт галынхаа өрөө рүү сэмхэн гэтлээ. Хэрлэн эхэндээ нойрмоглож юу болоод байгааг нь сайн ойлгоогүй хэдий ч “хэн нэгэн гадны хүн гэрт нь байна” гэсэн нөхрийнхөө үгийг сонсоод нойр нь айдас түгшүүрээр солигдоод иржээ. Охин нь өрөөндөө тайван унтаж байгаа нь амьсгалж буй чимээнээс нь андашгүй аж. Тийээс галын өрөөнд яалт ч үгүй гадны хүн байгаа нь тодорхой.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 9:18 pm

3. Галсан юмыг яаж мэдэхэв гэсэн шиг унтлагын өрөөний мухарт байсан том цохиур модыг гартаа атгажээ. Үнэхээр хэн нэгэн хүн гал тогооны өрөөнд холхиж ямар нэгэн юм ухаж төнхөж буй чимээ гарч байлаа. Хэрлэн бүрэн айдаст автжээ.Тэрээр нөхрийнхөө зүүн гараас чанга атган гэтсээр гал тогооны өрөөг тусгаарласан энэ жижиг хаалгыг хаагаагүй гэдгээ сайн санаж байв. Гэтэл хэн нэгэн этгээд хаагаад зогсохгүй, бүр дотор нь ямар нэгэн юм онгичих чимээ гарах аж. Хамгийн гайхалтай нь хаалганы завсраар гэрэл тусахгүй байгаа нь галын өрөөний гэрэл унтраалттай хэвээр байгааг илтгэж байлаа.Өрөөн дотроос хэн нэгэн хүний энд л байгаа даа, хурдан гараад ирээч гэсэн шаналсан дуу хэдий шивнэж байсан ч эхнэр нөхөр хоёрт тодоос тод сонсогдож байв. Ийм харанхуй рчинд яасан айхтар хардаг этгээд вэ гэсэн бодол Галсанд төрөхтэй зэрэгцэн галын өрөөний хаалгыг хүчтэй саван дотогш орлоо. Хэрлэн ч нөхрөө даган орж өрөөний гэрлийг асааж харав. Гэтэл харин Галсангийнд толгой хорогдох болсон Цэнгэл охин тэдний өөдөөс хүйтэн харцаар ширтэн сууж байв. Гал тогооны өрөөнд байсан хоолны хүнд ширээг хажуу тийш нь бүр зайчилж орхиод шалан дээр байсан хивсийг нэг тийш нь хуйлж байх нь тэр. Галсан ч тэсгэлгүй “Чи энд юу хийж байгаа юм бэ?” хэмээн хашхиран асуулаа. Охиныг хариулж амжихаас өмнө Хэрлэн ч гэсэн “Чи юу хулгайлах санаатай хүмүүс унтсан хойно харанхуй шөнөөр энд юм онгичиж байх билээ” гэж бухимдсан дуугаар давшлах нь тэр. Цэнгэл охин өчүүхэн ч айж санаа нь зовсон шинж алга. Үхдэл мэт цэлдэн хөх хувхай царайтай тэрээр Хэрлэн рүү нүд салгалгүй хэсэг ширтэж байснаа “Миний гэдэс өлсөөд байна” гэх нь тэр. Энэ үгийг сонссон эхнэр нөхөр хоёр хоорондоо харц солилцоод авав. Хэрлэн ч хэсэг тээнэгэлзэж байснаа талхныхаа савыг онгойлгон охинд идэх юм өглөө. Удалгүй Хэрлэн тайвширч өнөөх өлссөн охиныг Саруулын өрөөнд оруулаад хөнжлөөр хучив. Харин Галсангийн санаа амарсангүй. Энэ харанхуй шөнө өрөөнд юу ч харагдахгүй байхад энэ ширээг зайчлада хивс хуйлж байдаг. Энэ хивсийг энэ шөнөөр ийм жаахан охин өргөөд явна гэхэд бүтэхгүй. Ингэж бодсоор Галсан дутуу хуйлсан хивсийг гүйцээн хуйлахдаа шаланд нь ямар нэгэн жижгэвтэр хаалга гэмээр зүйл байхыг сая олж харлаа. Тэрээр үүнийг юу болохыг шууд нэрлэчихэж чадсангүй. Ойртож очоод дээрээс нь сайтар ажиглавал зоорины таг бололтой. Үнэхээр л шаланд гаргасан, хүний нүдэнд шууд өртөөд байхааргүй энэ тэг дөрвөлжин хаалга гэмээр зүйл зоорины таг байхаас өөр юу байх билээ.
Энэ байшинд ийм зоорь байдаг гэдгийг Галсан ер мэдээгүй. Магадгүй Цэнгэл охин идэх юм биш энэ зоорийг хайж байсан юм биш байгаа гэж бодмогцоо эхнэрээ дуудан уг зоорины хаалгыг үзүүлэв. Харин эхнэр нь үүнд ач холбогдол өгсөнгүйгээр барахгүй “Хөөрхий охин оройн хоол идээгүй болохоор өлсөх нь аргагүй” гэж хэлээд нөхрийгөө хамт орондоо оръё гэж гуйлаа.Эхнэр нь гэнэт ингэж наалинхай аашилж цээжийг нь тэврэн үнсэхэд Галсан татгалзаж чадалгүй ор луугаа явлаа.
Өглөө болжээ. Галсан нүдээ нухлан шингэн юм олж уух санаатай гал тогооныхоо өрөө рүү орж яваад цочсондоо дуу алдах нь тэр. Цэнгэл охин хэдийнэ босоод галын өрөөний сандал дээр сууж байв.
-Бас л чи юу, үгүй чи чинь ингэхэд яагаад ийм эрт босчихсон байдаг хүүхэд вэ. дахиад л өлсөө юу. Манай гал тогооны өрөөний юу нь чамд тэгтлээ их таалагдаав?
- ... /таг чиг/ Цэнгэл охин Галсангийн нүд рүү хүйт даасан харцаар нэвт ширтсээр. Галсан энэ харцанд удаан тэсч чадсангүй өөрийн эрхгүй дальдчив
-Чи өнөөдөр манайхаас яваарай дуулав уу?
-...Би явахгүй
-Яагаад явдаггүй билээ. Хаанаас ирсэн тэр газар луугаа яв мэдэв үү. Одоо бид нар чамайг гэртээ дахин хонуулахгүй
-Би ..би энд байх ёстой. Түүний энэ дууны өнгө хүүхдийнх гэхэд дэндүү үнэмшилгүй алсаас сөөнгөтөж байгаа мэт аж.
-Үгүй шүү миний дүү. Чамд манайд байх ямар ч шаардлага шалтгаан байхгүй. Галсан ингэж хэлээд охиныг ум хумгүй хөөж гаргалаа. Цэнгэл явахдаа нэг л хүйтэн хөндий дуугаар “би дараа ирнэ ээ” гэж хэлэх нь тэр. Энэ үед Саруул түүнийг явуулахгүй гэж аавыгаа эсэргүүцсэн ч нэмэр болсонгүй. Харин ч бүр Галсан уурлан хашхичиж охиноо хайр найргүй зэмлэж гар далайж сүрдүүлэв. Энэ бүхэнд Хэрлэн багагүй эмзэглэж гэрээс нь хөөгдсөн өнчин охины араас гарч хартал байхгүй байлаа. Бүр дөнгөж сая л хашааны хаалгыг гаднаас нь хаагаад гарсан бил билүү. Ийм хурдан гүйгээд нүдэнд харагдахгүй алга болно гэдэг яавч байж боломгүй мэт санагдана.
Хэрлэн Цэнгэл охиныг бараа сураггүй алга болсон байна гэж нөхөртөө хэлэхийг хүссэн ч Галсан маш ихээр бухимдаж байсан болохоор хэлэхээ түр азнажээ.Багагүй хугацаа өнгөрсний дараа Галсан сая нэг хагас дутуу тайвшрав. Тэрээр болсон явдлуудыг маш нухацтайгаар бодон эргэцүүлж байлаа. Энэ байшинг худалдсан хуучин эзэн гал тогооны хэрэгслийг тэр чигт нь орхисон. Шалан дээр нь дэвссэн тэр хивсийг ч гэсэн. Тэгээд л энэ бүхэнд нь эхнэр бид хоёр татагдсан шүү дээ. Гал тогооны өрөөнд тийм зоорь байгаа гэдгийг харин хэлээгүй. За яахав, байрны хуучин эзэн зоорины талаар танилцуулахаа мартсан байлаа гэхэд тэр цонхигор царайтай өнчин охин яагаад хивс хуйлж тэр зоорийг хайх болов. Мэдээж хэрэг зоорь хайснаас гарцаагүй. Хивсэн дороос идэх юм хайна гэж байхгүй гэдэг нь лавтай. Тэгээд ч эхнэртэйгээ хамжин байж өргөдөг хоолны том ширээг тийм жаахан охин яаж зайлуулж хүчирсэн байх вэ
ГАлсангийн толгойд энэ мэт бодлууд ар араасаа хөвөрсөөр гэнэт цочих шиг болж сууж байсан сандал дээрээсээ огло үсрэн босоод ирлээ. Нээрээ тийм, Саруулын зүүдэндээ яриад байсан зоорь. Зооринд хүйтэн байна, намайг гаргаач дээ гэж гуйгаад уйлж зүүдэлсэн шүү дээ. Гэтэл бас Хэрлэнгийн өвөрт орсон тэр цэв хүйтэн биетэй залуу хэн байж таарах вэ. Бас хаанаас гарч ирсэн байх билээ.
Галсан өмнө нь тэр шөнийн тухай хэдий бодож байсан ч одоогийнх шигээ ингэж их ач холбогдол өгөөгүй билээ. Эхнэрээ зүгээр л зүүдэлсэн гэдэгтээ өөрийгөө хүчээр итгүүлсэн байсан бол энэ удаад үнэхээр хэн нэгэн эхнэрийн нь өвөрт орсон үнэмшилтэй санагдаж байлаа.
Арай тэр зоориноос ... гэсэн бодол Галсангийн толгойд төрөв үү үгүй юу л Галсан гал тогооныхоо өрөөний зоорины дэргэд ирсэн байв. Дотроос нь ямар нэгэн аймшгийн амьтан гараад ирэх вий гэсэн шиг нимгэн төмрөөр зоорины тагийг шалтай нь холбон том хадаасаар сайтар хадаж орхижээ. Мэдээж зоорийн анх ухаж бэлдсэн хүн хожим нь ингэж хадаж битүүмжилнэ гэж санаагүй нь лавтай. Одоо ингээд бодоод байх нь ээ, хашаа байшинг зарсан эзэн нь гал тогооныхоо өрөөг үзүүлэхдээ царай нь нэг хувхайрчихсан байсан нь Галсанд харагдах шиг болов. Энэ зоорин дотор ямар нэгэн амьан байгаа юм биш биз гэсэн адын бодол Галсангийн толгойд төрөнгүүт ар нурууных нь хүйтэн хөлс дааварлаад ирлээ.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 9:32 pm

ene iig aimshgiin buland hiychih gui
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 9:35 pm

4. Өглөөнөөс хойш нөхрийн нь уурласан уур гарахгүй байгаа нь Хэрлэнд яршигтай санагдаж эхлэв. Бүр хачирхалтай нь гал тогооныхоо өрөөнд ганцаараа орчихоод гарч ирдэггүй. Араас нь орох гэхээр наашаа битгий ороорой, би ганцаараа хэсэг баймаар байна гэж хэлээд Хэрлэнг халгаасангүй. Ядаж гадаа хүйтэн болохоор гэр нь хүйт даагаад Хэрлэн гал түлэхийг хүсч байвч ийнхүү яаж ч чадахгүй гараа элгэндээ зөрүүлэн хоёр тийш холхино.
... Галсан санамсаргүйгээр олж нээсэн тэр зоорины хаалгыг гөлрөн бодолд дарагдан суусаар. Гэхдээ Галсангийн энэ байдал нь тийм ч их удаан үргэлжилсэнгүй. Магадгүй байрны хуучин эзэн зүгээр л зоорь гаргах гэж үзээд бүтээгүй болохоор ингэж хадсан байж болно. Галсан энэ бодолдоо өөрийгөө хүчээр шахуу итгүүллээ. Тэгээд энэ бодлоо ямар ч байсан баталж санаагаа амраахын тулд зоорины хаалгыг нээж үзэхээр шийджээ. Гэтэл хамгийн гайхалтай нь энэ зоорины хаалгыг нээнэ гэдэг тусгай хамгаалалттай төмөр сейфийг нээхээс ялгаа байхгүй мэт. Галсан үнэндээ энэ зоорины хаалгыг санасныхаа зоргоор нээчихэж чадсангүй. Аргаа бараад алхаар тогшиж үзэхэд цаанаа хөндий байгаа нь цохилтных нь дуунаас андашгүй боллоо. Тэгэхээр ямар ч байсан энэ зоорины модон хаалганы цаана доошоо ухсан нүх байна. Энэ зооринд чухам юу байна вэ, анх ямар зорилгоор ухаж бэлдсэн хэрэг вэ, юунаас болоод хадаж битүүлэх болов гэх мэт зоорийг тойрсон олон асуултууд Галсангийн толгойд асуулт хэвээр үлдэв.Галсан өөрийнхөө дотроо болж байгаа энэ бүх түгшүүр, сэтгэл эмзэглүүлмээр бодлуудаа эхнэр охин хоёртойгоо хуваалцахыг хүссэнгүй. Ямар ч байсан тэднийгээ хайрлаж хамгаалах ёстой цорын ганц хүн нь өөрөө болохоор тэдэндээ энэ бүхнийг ярьж айлгаж сэтгэлийг нь түгшүүлэхийг хүссэнгүй бололтой. Ядаж байхад оршуулгын газартай хаяа залгаж буусан болохоор эхнэр нь амархан айн түгших нь дамжиггүй. Ингээд Галсан тэр шөнийн эхнэрийнх нь өвөрт орсон хүйтэн биетэй хүнийг өөрийгөө биш гэж үнэнээ хэлэх бодлоосоо бүрмөсөн татгалзжээ.
-Галсаан, миний хөгшин өлсөж байгаа биздээ. Хоёулаа хоол хийж идэх үү гэсэн эхнэрийнхээ аргадангуй дуунаар Галсан бодлоосоо цочин сэрэх мэт болов.
-Тэгье ээ хөө. Саруул хичээлдээ яваа юу?
-Тэглээ. Түрүүн явсан. Охины маань сургууль жаахан зайтай байгаа нь их хэцүү юмаа.
-Гэхдээ ингэлээ гээд яахав дээ. Ганцхан манайх ийм байдалтай байгаа биш. Энэ байдалдаа дасахаас өөр сонголт бид гуравт одоохондоо байхгүй л байна.
-Тийм дээ. Миний хөгшин ямар хоол идмээр байна. Би чиний хамгийн дуртай хоолыг чинь хийж өгөх үү. Чи минь амралтаа ердөө сайхан өнгөрөөж чадахгүй байсаар ажилдаа орох болох нь. Нүүж суусаар байгаад миний хөгшин бүр цутарчихаж гэж хэлээд Хэрлэн нөхөртөө өөрөө эрхлэх, эсвэл нөхрөө эрхлүүлж байгаагийн аль нь мэдэгдэхгүй инээмсэглэв.
Галсан эхнэрийнхээ хэлсэн саяны үгийг сонсоод удахгүй ажилдаа орох дөхөж буйгаа саналаа. Баахан нүүдэл суудал болсоор байгаад өөрийгөө бараг ажилтай гэдгээ ч мартаж орхижээ.
-Миний хань сайхан цуйван хийчих. Би энэ зоорийг нээх гээд оролдоод үзье хэмээн Галсан эхнэртээ хэлээд зоорины хаалгатай ноцолдож эхлэв.
-Хэрэггүй ээ, наадахаа орхи цаашаа. Хүн чамайг сайхан амар гээд байхад өөрийгөө зовоогоод л. Маргаашнаас л болно биздээ. Тэгээд ч одоохондоо манайд наад зоорины чинь хэрэг ер алга.
Галсан ч эхнэрийнхээ үгэнд эргэлзэх зүйлгүй орлоо. Нэгдүгээрт зоорины хаалгыг нээнэ гэдэг тийм амар биш, хоёрдугаарт энэ зоорийг нээж гэмээнэ дотор нь юу ч байж мэдэх юм гэсэн айдас түүнийг эхнэрийнхээ үгэнд ороход нөлөөлөв бололтой.Ингээд Галсан Хэрлэн хоёр гал түлж гэрээ сайхан дулаацуулж аваад дутуу цэгцэслэн новштойгоо ноцолдох их ажилд ханцуй шамлан орлоо. Хэрлэнгийн хувьд одоохондоо ажилгүй байгаа бөгөөд нөхрийгөө ганцаараа ажиллаж өрх гэрээ тэжээж яваа гэдэг утгаар нь аль болох амраах сонирхолтой байв. Ингэсээр нэг мэдэхэд л өдөр өнгөрч Саруулын хичээлээсээ ирэх цаг болжээ. Өвлийн улирал учраас эрт гэгээ тасарч цас бударч эхлэв.Галсан энэ удаа нөгөө Саруултай хамт ирдэг өчигдрийн охиныг дахиад хүрээд ирэх вий хэмээн битүүхэн болгоомжлон охиноо харуулдсаар. Ашгүй удсан ч үгүй охин нь ганцаараа ирлээ. Саруул аавтайгаа дуугарсангүй. Уг нь өмнө нь загнууллаа ч тэр дороо мартчихдагсан. Гэтэл энэ удаа нэг л биш ээ. Бүр нэг хар элгийн хүн шиг өөртэй нь хүйтэн хөндий харьцахад охиндоо жаахан гомдох шиг ч болов. Оройн хоолон дээр ч гэсэн охин аавтайгаа юу дуугарсангүйгээр барахгүй өрөөндөө ороод хаалгаа дангинатал түгжээд орондоо орчихов. Галсан охинтойгоо чухам яаж ярилцах учраа нэг л сайн олж өгөхгүй энэ тухайгаа эхнэртээ хэллээ. Гэтэл Хэрлэн үүнд нь ер ач холбогдол өгсөнгүй.
“Удалгүй хуучин хэвэндээ орно биздээ.Найзыг нь явуулчихсан болохоор л тэгж байгаа юм. Санаа зовсны хэрэггүй дээ хө” гэж хэлээд унтахаар ороо заслаа. Нээрээ ч эхнэрийн нь үг үнэн юм шиг түүнд санагдаж охиныхоо өрөө рүү орох гэснээ больж бие засахаар гадагш гарлаа. Гадаа харин хаа очин тийм их хүйтэн байсангүй. Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт өнчин саран хорвоо ерөнцийг гийгүүлж ядан байх мэт. Хашааны буланд байх жорлон руу хүрэхэд ойролцоогоор тавь орчим алхам болов. Ийнхүү Галсан бие засч аваад жорлонгоосоо гарах гэхэд хаалга нь нээгдсэнгүй. Жорлонгийн хаалга ийм амархан хөлдөөд наалдчихна гэж байж боломгүй санагдаж хүчлэн түлхсэн ч онгойсонгүй. Гэтэл доошоо ухсан жорлонгийн нүхнээс ямар нэгэн шажигнасан чимээ гарах нь тэр. Харанхуйд чухам юу байгаа нь үнэндээ харагдсангүй. Учир нь тэр чимээ чихэнд нь улам тод сонсогдож өөр лүү нь хэн нэгэн тэр доороос дөхөж байгааг илтгэх мэт. Галсан сандрах жорлонгийнхоо хаалгыг хар тэнхээгээр өшиглөснөөр сая хаалга нээгдлээ. Жорлонгоос арайхийн гарч ирсэн Галсан энэхэн агшинд олон жил хоригдоод эрх чөлөөгөө олж авсан хүн шиг баярлах сэтгэлд автав. Гар лүүгээ шууд орох гэснээ хэсэг азналаа. Саяын жорлонгийн нүхнээс сонсогдсон тэр чимээ юу байв. Жорлонгийн доошоо ухсан нүхнээс ямар нэгэн амьтан гарч ирэх нь энэ үү. Галсан энэ бодолдоо эрхгүй хөтлөгдөн бие засах жижиг модон байшин луу буцаад очлоо. Түрүүн дуулдаж байсан чимээ ор мөргүй замхран арилжээ. Нэг л ёозгүй сонсогдсон тэр чимээг дахин сонсоогүйдээ сэтгэл нь сэргэв.Галсан өөрийгөө хий юм сонсчээ гэж бодон гүнзгий амьсгаа аваад гэртээ орлоо. Эхнэр нь хэдийнэ гэрлээ унтраагаад орондоо ороод амжжээ.
-Гадаа хүйтэн биш байна уу хө?
-Тийм ч хүйтэн биш байна аа. Цас овоо тогтуухан хаялж байна шөнөдөө шуурч мэдэх л юм. За тэр ч яахав, ядарч байна гэдэг жигтэйхэн. Унтъя даа. Галсан ингэж хэлээд эхнэрээ тэврэн нүдээ анин хэвтлээ.
Шөнө дундын үед Галсан дахин сэрлээ. Гадаа цасан шуурга шуурахаас өөр ямар ч чимээ аниргүй. Гэр нь хүйт даагаад нэг л ёозгүй. Гэтэл гал тогооны өрөөнөөс дахин юм түжигнэх чимээ сонсогдож эхлэх нт тэр. Хэн нэгэн этгээд нэгэн жигдхэн хэмнэлээр юм балбаад ч байгаа юм шиг. Гэрт нь биш хаа нэгтэйгээс сонсогдож байгаа биз гэж өөртөө хэлсэн ч яалт чгүй зэргэлдээ гал тогооных нь өрөөнөөс дуулдаад байв. Түрүүн унтахынхаа өмнө бие засахдаа жаахан айсандаа ч юм уу гэрийнхээ үүдийг хэдэн давхар цоожоор дангинатал түгжсэнсэн. Тэгэхээр гадны хүн орж ирэх ямар ч боломжгүй мэт санагдана. Саруул юм болов уу гэтэл энэ шөнө дундын үеэр галын өрөөнд юуг яах гэж тэгж балбах билээ. Галсан ийн бодсоор орныхоо хажууд байсан алхыг аваад босоод ирлээ. Энэ удаад эхнэрээ сэрээсэнгүй. Гал тогооны өрөө рүүгээ аажмаар дөхөх тусам нөгөө балбах чимээ тод сонсогдож байв. Гартаа барьсан алхаа улам чанга атгасаар гал тогооныхоо өрөөг нээж гэрлийг нь асаалаа. Галсангийн нүдэнд хэн ч өртсөнгүй. Харин өнөөх зоорины хаалгыг хэн нэг нь доороос нь цохиж байснаа болих нь тэр. Магадгүй өрөөний гэрэл гэнэт ассан болохоор зоорин доороос цохих тэр чимээ гэнэт гарахаа больчихов уу гэсэн бодол Галсангийн толгойд зурсхийн орж ирлээ. “Сая яалт чгүй зоорин доороос балбаж байсан даа” Галсан ийн бодсоор зоорины хаалгыг нягталж үзээд дотроос нь цохисон болов уу гэсэн ямар ч ул мөр олсонгүй. Тэгээд буцаж яваад галынхаа өрөөний гэрлийг унтрааж өрөөний буланд зогсоод дахин цохих тэр чимээг хүлээлээ. Магадгүй гэрэл унтраад чимээгүй болохоор зоорин доороос дахин цохино гэж тооцоолж байлаа.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 9:45 pm


5. Нам жим. Зоорин доороос балбах чимээ дахин гарсангүй. Галын өрөөтэй залгаа байрласан унтлагын өрөөнөөс эхнэрийн нь амьсгалахаас өөр юу ч энэ гэрт дуулдсангүй. Галсан өнөөх зоорины зүг чих тавьсаар багагүй хугацааг өнгөрөөв. Галсангийн нүүрээр хөлс дааварлажээ. Яалтчгүй зоорин доороос цохиж байсан тэр чимээ одоо дахин дуулдахаа больсон болохоор орлуугаа очиж эхнэрийнхээ өвөрт шургахыг завдан алхлаа. Гэтэл түүнийг дөнгөж галын өрөөнөөс гарах гэж байтал Хэрлэн “Чи чинь одоо ямар их даарчихаа вэ” гэж тодоос тод хэлэх нь тэр. Эхнэрээ зүүдэлж байна гэж бодсон ч Галсангийн нүд харанхуйлаад ирлээ. Эхнэрээ дуудаж “Чи сая юу гэв ээ?” хэмээн асуусан боловч Хэрлэн сэрсэнгүй. Галсан тэр хүйтэн биетэй этгээд хэн болохыг харахыг хүссэн ч эхнэрийн нь хажууд магадгүй азаар хэн ч байсангүй. Галсан ч эхнэрээ дахин дуудсангүй хажуугаар нь шургалаа. Түүний нойр хүрсэнгүй, гартаа атгасан алхаа ч тавьсангүй. Бие нь жихүүцэж муу ёрын адын бодлууд бүх оюун санааг нь эзлээд байлаа. Эхнэртэйгээ арав гаран жил амьдарч гал голомтоо бадрааж явахдаа ингэж барьц алдаж, айж сандарсан нь ер нь үгүй мэт бодогдоно. Уг нь Галсан угийн хүдэр чийрэг биетэй, хэр баргийн юмнаас айгаад байдаггүй зоримог эр атлаа энэ удаа тэр үл мэдэгдэх дуу чимээ, ялангуяа зоориноос багагүй жийрхэж байлаа. Хуучин байшиндаа амьдарч байхдаа нэг ч удаа ингэж хий сонсож бас эхнэр охин хоёр нь зүүдэндээ ярьж байгаагүй гэдэгт бүх хөрөнгөөрөө дэнчин тавихад ч бэлэн тийм их итгэлтэй байв. Гэтэл энэ хэдхэн хоногийн хугацаанд юу болоод өнгөрөв өө? Хамгийн уур хүрмээр нь энэ болж байгаа бүхний утга учир ердөө олдохгүй байгаад оршиж байв. Анхны шөнө охин нь зүүдэндээ зоориноос гармаар байна, хүйтэн байна гэж уйлаад л, эхнэр нь чи чинь ямар хүйтэн биетэй юм бэ гээд л...Бас тэр охины нь дагуулж ирсэн Цэнгэл гэдэг жаахан охин. Нүд нь шар шувууных юм уу гэлтэй пад харанхуй шөнө айхтар сайн харж тэр зоорийг хайж байдаг. Галсангийн энэ бодож байгаа бүх бодлууд нь хоорондоо ямар нэг зүйлээр холбогдоод ч байх шиг. Галсан ийнхүү бодол болон шаналан хэвтсээр үүр цайлгалаа. Энэ хугацаанд зоорин доороос дахин балбах чимээ гарах нь уу гэж чих тавин хүлээсэн хэдий ч юу ч сонсогдсонгүй.
Галсан дутуу нойртой хоносноос болж нүд нь улаанаар эргэлдсэн хүн галынхаа өрөөнд зоорины хаалгыг ширтэн гөлрөн сууна. Эхнэр охин хоёр нь зэрэг шахам босоцгоож өглөөнийхөө цайг уухаар уван цуван орж ирлээ.Саруулын аав руугаа ширтсэн харц өчигдөрийнхөөс ч илүү хурц хүйтэн болжээ. Өглөөний цайн дээр хэн ч юу ч ярьсангүй. Удалгүй охин ээждээ баяртай гэж хэлээд хичээлийнхээ цүнхийг үүрэн сургууль руугаа гүйн одлоо. Галсангийн гар утсанд түүний ажилладаг барилгын компанийн албаных нь даргаас гурав хоногийн дараа ажилдаа орохыг нь сануулсан хоёр ч мессеж иржээ. Галсан уг барилгын компанид инженер хийгээд гурван жил болж байгаа. Өвлийн улиралд барилгын компанийн захиалга харьцангуй багасдаг учраас энэ байдлыг нь далимдуулан амралтаа авсан нь энэ ажээ. Гэтэл амралтын энэ 14 хоног нэг мэдэхнээ дуусч байгаа нь Галсангаас илүү түүний эхнэрт хамгийн их харамсалтай байлаа. Мэдээж хэрэг нөхөрт нь тэр болгон олдоод байдаггүй амралтын өдрүүд нүүдэл суудал гэсээр байтал нэг л мэдэхэд дуусах дөхөж, хамтдаа өдрийг сайхан өнгөрөөнө гэсэн жаргалтай бодлууд нь бөхөх мэт болж байгаад сэтгэл нь гонсойсон биз.
Галсан өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Уг нь энэ амралтынхаа хугацаанд шинэ орон гэрээ сайхан төвхнүүлж аваад ажилдаа орно гэж бодож байтал энэ байшинд болоод байгаа учир нь үл ойлгогдох зүйлүүдээс болоод сэтгэл нь түгшиж байв.Эхнэрээ бие засахаар явах гэхэд нь Галсан өөрөө ч мэдэлгүй “Болгоомжтой яваарай” гэхэд Хэрлэн гайхаж харснаа инээмсэглээд гарч одлоо. Удалгүй эхнэр нь гэртээ орж ирэхэд Галсан өнгөрсөн шөнийн зоорины хаалгыг доорос нь балбасан чимээний тухай ярьлаа. Гэхдээ жорлонд гацаж доороос нь ямар нэгэн нүдэнд үл үзэгдэх амьтан маш хурднаар өөр лүү нь ойртсон гэдгийг хэлэхээ азнажээ. Хэрлэн эхэндээ гайхаж байсан ч сүүлдээ Галсан хий юм сонссон гэж ятган тайвшруулахыг хичээж эхлэх нь тэр. Галсан ч гэсэн хэдий өөрийгөө хий юм сонссон байгаасай хэмээн эрхгүй хүсч байсан ч урьд шөнө дуулдсан тэр чимээ бол яах аргагүй бодитой байсан гэдгийг сайн мэдэж байлаа. Галсан өчигдөр зоорины хаалгыг нээхийг эрхгүй хүсч байсан бол одоо огт өөр бодолтой болжээ.Яавал энэ зоорийг илүү сайн түгжих вэ гэсэн бодол сэтгэлийг нь шаналгах нь тэр. Тэрээр энэ зоориноос ад зэтгэрийн амьтан гараад ирж гэмээнэ лав сайн юм болохгүй гэдгийг зөнгөөрөө мэдрэх шиг. Ингээд л энэ шөнөөс эхлээд Галсан унтахдаа алх бороохой тэргүүтнийг эхнэрээсээ нууцаар орныхоо хажууд тавьдаг боллоо. Энэ гэрийн ганц эр хүн болохоор түүнд эдгээр зэвсгүүдээс нь өөр үнэнч хань байхгүй мэт санагдана. Саруул охин ч аавдаа уурласан хэвээрээ. Энэ байдалд нь аав ээж нь хоёулаа эмзэглэх болж охиноо янз бүрээр аргадах боловч тусыг эс олно. Галсан ажилдаа орох болжээ. Охиных нь харьцаа тааламжгүй байгааг эс тооцвол гэрийн бусад бүх зүйлээ цэгцлээд амжсэн мэт түүнд санагдаж байв. Энэ орой ч гэсэн Саруул охин урьдын адил өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжээд гаралгүй нам жим боллоо. Галсан охиныхоо үүдэнд ирж “Саруул аа, миний охин өрөөнийхөө түгжээг тайл. Аав нь чамд бэлэг авсан. Тэгээд бас аав нь маргааш ажилдаа орох болох нь” гээд гартаа атгасан жижиг чихмэл бамбаруушийг өхөөрдсөн харцаар харснаа үнэрлээд авлаа. Харамсалтай нь Саруулын амнаас ямар ч үг гарсангүй, хаалганыхаа түгжээг ч тайлсангүй. Сүүлдээ Галсан уурлах ч биш, гуйх ч биш байдалтай яахаа мэдэхгүй зогсохыг харсан Хэрлэн нөхрөө тайвшрууллаа.
-Миний хөгшин одоо унтаж амар аа. Би Саруултай маргааш ярилцана. Тэгээд чамайг маргааш орой ажлаа тараад ирэхэд чинь Саруул урьдын адил аавыгаа хүзүүгээр нь тэврэн үнсүүлэх болно, чамд амлая
Эхнэрийнхээ хэлэхийг сонссон Галсан нээрээ л тайвшрах шиг болов. Ээж нь арай өөр аргаар ярилцаад учрыг нь олж дөнгөнө гэж тэрээр дотроо бодоод хөнжилдөө орлоо.
Шөнө дунд болжээ. Галсан Хэрлэн хоёр тэврэлдэн тайван нойрсож байлаа. Гэтэл яг л шөнө дундын үед гал тогооны өрөөний өнөөх зоорины хаалгыг урьдынхаасаа илүү хүчтэйгээр балбах нь тэр.Галсан сэрлээ. Тэрээр орон доороо бэлдэж тавьсан зэвсгүүдээрээ өөрийгөө хангалттай зэвсэглэж аваад галын өрөө рүү дөхлөө. Өрөөнд ороод гэрэл асаасан хэдий ч үнэхээр хэн нэгэн тоос бостол шалан доороос цохих нь тэр. Зоорины хаалга эгээтэй л эвдрэх нь үү гэлтэй. Барьц алдан яахаа мэдэхгүй сандарсан тэрээр арайхийн сэхээ авах шиг боллоо. Хоёр гартаа том бороохой, төмөр шөвөг хоёрыг нэг нэгээр нь атгасан тэрээр зоорины хаалганы тэнд дөхөж очоод “хэн бэ чи?” гэсэн чанга дуугаар хашхиран асуув. Тэгмэгц цохих балбах чимээ нам жим болов. Галсан бүр бухимдаж гүйцжээ. “Новш минь чи гараад ир. Чи хэн юм бэ?” хэмээн хэдэнтээ цөхрөн хашхирлаа. Таг чиг, дахин чимээ гарсангүй. Харин энэ үед Хэрлэн цочин сэрээд нөхрийнхөө хажууд яаран сандран иржээ. Галсан бүх болсон явдлыг хэлэхэд Хэрлэн түүнийг тайвшруулаад хамтдаа унтлагынхаа өрөөнд эргэж ирлээ. Энэ шөнө тэд хоёулаа унтаж чадсангүй. Үүр цайхын алдад охин нь мөн л зүүдэндээ ярьж ямар нэгэн зоорь, дотроос нь гарч ирэх гээд чадахгүй байгаа хэн нэгний тухай хойно урд нь оруулан зогсоо зайгүй шулганав. Эхнэр нөхөр хоёр охиноо тайвшруулах гэж багагүй сандралдсаар арай хийж үүр цайлгалаа.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 9:46 pm

ter bulang chin martachihajee Razz Razz
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
...sakura...
Idevhtei gishuun
Idevhtei gishuun


Бичлэгийн тоо: 91
Points: 130
Join date: 2010-06-02
Age: 18
Байрлал: төв аймаг

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 10:23 pm

наадхыг чинь уншаад байвал сонирхолтой бас их аймар байгаа биз
би тэр зоорь гээд нэг өөр зурагыг нь үзсэн үнэхээр эвгүй зурагнуудтай юм байна лээ
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.naashirdaa.gblog.mn
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 10:29 pm

Dajgui l oguuleg bn ^o^
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 21, 2010 11:22 pm

aan hehe ghde zuere ugvvlleg yum chen kk
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
...sakura...
Idevhtei gishuun
Idevhtei gishuun


Бичлэгийн тоо: 91
Points: 130
Join date: 2010-06-02
Age: 18
Байрлал: төв аймаг

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Мяг 6 сар 22, 2010 2:21 pm

6.Даваа гарагийн энэ өглөө Галсангийн гэрийнхэн хоорондоо юу ч ярьсангүй. Уг нь өглөөний цай болгон дээр ямар нэгэн хөгжилтэй зүйлийн тухай ярилцаж инээлдэцгээдэг байсан бол энэ удаа ядаж хэн нэгнээс нь хоолойгоо засах чимээ ч гарсангүй. Саруул охин жаахан идэж уусан болоод хичээлийнхээ цүнхийг үүрэн яаран гарч одлоо. Шөнийн болсон явдал одоо болтол санаанаас нь гарахгүй байгаа Галсан охиндоо баяртай ч гэж хэлж чадсангүй. Удалгүй Галсан ч ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа эхнэртээ “Болгоомжтой байгаарай. Юмыг яаж мэдэхэв, зоорь луу битгий ойртоорой” гэж хэлээд гарч одлоо. Харин Хэрлэн ганцаархнаа шинэхэн орсон байшиндаа айдас түгшүүрээс өөр ханьгүй хоцрох нь тэр. Хөршүүдтэйгээ танилцах гэж оролдсон ч яагаад ч юм өөрөөс нь нэг л дөлж дуугарч ядаад болсонгүй.Хөршүүдтэйгээ танилцаж чадаагүйдээ Хэрлэн урам муутайхан гэртээ буцаж ороод дутуу цэгцэлсэн сав суулга, хувцас хунартай ноцолдлоо. Ингэж байхдаа ч тэр Хэрлэн хөршүүдийн өөрийг нь огт тоохгүй, илэрхий зугтаж байсан нь бодогдож “Сүнс чөтгөр харсан амьтад шиг юун ч сүртэй юм бэ дээ” хэмээн өөрийн мэдэлгүй амандаа үглэв. Тэрээр дээд давхартаа гарч хураалттай хогшил хэрэгслээсээ ойр зуур хэрэглэх зүйл олдож мэдэх юм гэж бодоод ухаж гарав. Ухах тусам л улам сонирхолтой санагдаж бүр хэдэн цагаар суучихав. Гэтэл доод давхарт нь түжигнэх чимээ дуулдав. Охиноо ийм эрт хүрээд ирсэн юм болов уу хэмээн бууж ирсэн хэдий ч хэн ч байсангүй. Арай дахиад л өнөөх зоорийг чинь доороос нь нүдсэн хэрэг биш байгаа даа гэж бодоод хамаг бие нь жихүүцээд ирэв. Хэрлэн хоёр гартаа жижиг хогийн шүүр, хамуураа атгасан хэвээр байлаа. Гал тогооныхоо өрөөнд ортол өнөөх муу ёрын зоорь өөрийг нь хүлээгээд байж байгаа мэт Хэрлэнд эрхгүй санагдав.
Хэрлэн зоорь луу нэг хоёроор маш удаанаар алхан дөхлөө. Түүний зүрхний цохилт илт түргэсч гар нь үл мэдэг салгалж байгааг өөрөө тэрхэн агшинд анзаарсангүй бололтой. Хэрлэнгийн бүх анхаарао, оюун ухаан зоорины хаалган дээр төвлөрч өөрийн эрхгүй тийш дөхөх аж. Гэтэл энэ үед Хэрлэн өөрөөс нь гадна өөр хэн нэгэн тэр зоорины хаалгыг нүд салгалгүй ширтэж байгааг сая олж хараад давхийтэл цочих нь тэр. Галын өрөөний цонхны гадна талаас нэгэн үхдэл мэт цэлдэн хөх, цонхигор царайтай охин яг тэр Хэрлэнгийн дөхөж яваа зоорины хаалга руу нүд салгалгүй ширтэж байв. Тэрээр яг л Хэрлэнг зоорины дэргэд дөхөж очоод хаалгыг нь татаж онгойлгох тэр мөчийг тэсэн ядан хүлээж байх мэт. Эхэндээ зоорь луу дөхөж буй Хэрлэнд өөр зүйл рүү анхаарлаа хандуулах ямар ч сөхөө байгаагүй хэдий ч нүднийн нь буланд хэн нэгэн эрхгүй өртөхөд яалтчгүй цонх руугаа өндийн харсан нь энэ байлаа. Хэрлэн тэр этгээдийг хараад дуу алдан балмагдсан хэдий ч өнөөх охин харин Хэрлэн рүү огтхон ч харсангүй зөвхөн зоорь луу л тас гөлрөн ширтсээр. Одоо Хэрлэнд зоориноос илүү тэр охин аймшигтай санагдаж эхэлсэн бөгөөд тарж бутарсан ухаанаа цуглуулан байж охиныг тогтоон ажиглаад өнөөх Цэнгэл байхыг сая танилаа. Хэрлэн охины таниад “Чи энд юу хийж яваа юм бэ?” хэмээн асуусан хэдий ч Цэнгэл амьгүй мэт зоорь луу гөлөрсөн хэвээр. Бүр тэр охин хүний урманд ганц ч болов хөдөлгөөн хийгээгүйгээр барахгүй нүүрнийхээ арьсыг ч хөдөлгөсөнгүй. Хэрлэн өөрийг нь анхаарах сөхөөгүй байгаа охинтой гарч уулзахаар үүд рүүгээ яаран зүглэлээ.
Тэрээр аль хэдийнэ гадаа гарч өнөөх галын өрөөнийхөө цонхны дэргэд ирсэн ч дөнгөж сая зоорины хаалгыг ширтэн зогсож байсан Цэнгэл бараа сураггүй арилаад өгчээ. Хэрлэнгийн сэтгэл нэг мөсөн түгшлээ. Тэрээр эргэж гэртээ орохоосоо ч жийрхэж байлаа. Бас дандаа л бараа сураггүй алга болчихдог тэр охин яагаад энэ хавиар ингээд эргэлдээд байгаад ч гайхаж эхлэв.Эхлээд тэр Цэнгэл охиныг хашаанаас нь дөнгөж гарахад араас нь очиж харсан хэдий ч аль хэдийн алга болсон байсан. Харин одоо бас дахиад л урьдын адил Хэрлэнгийн нүдэнд нь огтхон ч өртөлгүйгээр ор мөргүй арилаад өгч. Бас тэр охин зоорины хаалга руу айхтар зэвүүн харцаар нүд салгалгүй ширтэж байсан нь Хэрлэнгийн санаанаас гарч өгөхгүй зовоох аж. Ингээд Хэрлэн охиноо хичээлээсээ удахгүй хүрээд ирэхээр нь хамт гэртээ оръё гэж шийдээд хүлээсэн ч 30 орчим минут болоход Саруул байдаггүй. Гэрийнхээ нимгэн хувцастай гадаа зогсож байгаа Хэрлэн эрхгүй даарч, яалт чгүй гэртээ орохоор үүд рүүгээ дөхлөө. Гэхдээ тэрээр галынхаа өрөө рүү ч харсангүй бараг нүдээ аних шахам чигээрээ гүйж унтлагынхаа өрөөнд оров. Түүний галын өрөө рүүгээ эргэж харалгүй гүйж орсон нь ч аргагүй биз. Түрүүн дээд давхартаа байхад доороос дуулдсан тэр чимээг зоорин доороос гарсан болов уу гэж таамаглаж байсантай нь шууд холбоотой. Хэрлэн унтлагынхаа өрөөний хаалгыг дотроосоо түгжжээ. Ядаж байхан саяын цонхоор нь зоорь луу ширтэж байсан хувхай царайтай Цэнгэл охины төрх санаанаас нь гарахгүй зовооно. Хэрлэн айсан сэтгэлээ тайвшруулахын тулд нөхөр лүүгээ ярья гэж бодлоо. Бүсгүй амьдралдаа айж үзээгүйгээрээ айж бүр нүдэнд нь нулимс гүйлгэнээд иржээ. Хотын төвөөс алслагдсан гэр хорооллын айл учраас суурин утас тавиулах боломжгүй, зөвхөн гар утсаар л бусадтай холбоо барьдаг нь энэ удаа Хэрлэнд дэндүү хяслантай санагдаж байв.Халаасаа сандран тэмтчих нь гар утсаа хайсан хэрэг байлаа. Хараал идмэр... Түүний халаас хоосон байх бөгөөд тэрээр ийн дуу алдаад түрүүн галынхаа өрөө рүү орохдоо утсаа зоорины хажуугийн ширээн дээр орхисноо сая саналаа. Дөнгөж энэ бодолтой нь зэрэгцэн галын өрөөнөөс дахиад нэгэн бөглүү чимээ гарах шиг болов. Үүнийг сонссон гэртээ ганцаархнаа бүсгүй яах ёстойгоо үнэндээ л мэдсэнгүй. Нуруугаараа хаалгаа дарж суугаад чимээгүй нулимс дуслуулж эхэллээ. Магадгүй чанга цурхиран уйлж гэмээнэ өнөөх зоорин доор байгаа ад зэтгэрийн амьтан сонсоод гараад ирэх юм шиг л түүнд санагдаж байсан нь лавтай. Дахин чимээ гарсангүй. Арваад минут өнгөрөхөд Хэрлэн сая нэг жаахан тайвшрав. Одоо түүний бодолд зөвхөн охин нөхөр хоёр нь хурдан ирээсэй гэсэн бодол л эргэлдэх аж. Тэрээр ямар ч хөдөлгөөнгүй суусаар. Гэтэл гэнэт түүний гар утасных нь хонх жингэнэж эхэллээ. Энэ нь Хэрлэнд төдийлөн таатай санагдаагүйгээр үл барам жаахан тайвширч эхлээд байсан сэтгэлийн нь айдсыг дахин сэдрээх нь тэр. “Галсан байж мэдэх юм” Хэрлэнд төрсөн энэ бодол өөрийн эрхгүй харилцуураа авах хүслийг бадраагаад ирлээ. Гэхдээ өнөөх дуугараад байгаа гар утас зоорины хажууд байгаа шүү дээ. Аягүй бол өнөөх Цэнгэл дахиад л зоорь луу ширтээд зогсож байж мэднэ. Бүр магадгүй зоорин доор байгаа тэрхүү үл мэдэгдэх этгээд өөрийг нь энэ өрөөнөөс нь гаргаж ирэх гэсэндээ утасных нь хонхыг дуугаргаж байгаа ч юм билүү. Ингэсээр Хэрлэн баахан эргэлзэж цаг алдсан хэдий ч утас дуугарсаар....
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.naashirdaa.gblog.mn
...sakura...
Idevhtei gishuun
Idevhtei gishuun


Бичлэгийн тоо: 91
Points: 130
Join date: 2010-06-02
Age: 18
Байрлал: төв аймаг

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Мяг 6 сар 22, 2010 2:22 pm

7.Хэрлэн бүр хөшиж орхижээ. Айснаасаа болоод асгарсан нулимс нь доошлл дусалж амжилгүй хацрыг нь исгэн тэндээ шингээ юу гэлтэй. Гэрт нам жим байх бөгөөд түрүүхэн жингэнэж байсан гар утасных нь хонх одоо бүр дуулдахаа больжээ. Хэрлэн хаалгаа налан суусан хэвээрээ л байв. Бүр босохоосоо ч айх шиг болж Галсан Саруул хоёрыг иртэл ингээд л энд суугаад байхаар шийдээд байлаа. Хэдэн цагаар ингэж сууснаа тэрээр өөрөө ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд охиных нь гэртээ ирэх цаг аль хэдийн болоод бүр өнгөрсөн байлаа. Харанхуй болсныг Хэрлэн одоо л анзаарч байгаа бололтой өрөөнийхөө гэрлийг яаран асаалаа. Ингээд гэрэл ассанаар Хэрлэн жаахан тайвширч сэтгэлд нь хургасан айдас үргэв бололтой Хэрлэнгийн айсан сэтгэл нь одоо тайвширсан болохоор өнөө хүртэл ирээгүй байгаа охиндоо санаа зовж эхэллээ. Тэр аажуухан өндийв. Унтлагынхаа өрөөний хананд үүд рүүгээ харуулж тавьсан толинд өөрийнхөө нулимсанд халтардсан төрхийг хараад гэнэт инээд нь ч хүрэх шиг болов. Юу ч болоогүй байхад ямар ч утгагүй юмнаас айж бүр нулимс унагачихсан байх шив гэж Хэрлэн өөртөө дуулдах төдий хэллээ. Гэхдээ тэрээр магадгүй үүдэнд нь хэн нэгэн өөрийг нь хүлээж байна гэж бодсон уу ямартай ч унтлагынхаа өрөөний хаалгыг шууд нээхийг хүссэнгүй. Толины доор байрлах гурван шургуулгатай шүүгээний хамгийн дээд талын шургуулгыг аяархан татаад нойтон салфеткаар нүүрээ арчсан болов. Аль хэдийн 19 цаг өнгөрч байлаа. Хэрлэнд ядаж нөхөр охин хоёроо ирэхэд хоолоо бэлдсэн байх ёстой гэсэн үүрэгт бодол толгойд нь орж ирлээ. Ингээд тэрээр гүнзгий амьсгаа аваад хаалганыхаа түгжээг өөртөө их л эргэлзсэн байртай торхийтэл тайлж хаалгаа нээлээ. Хаалга чихран дуугарч удаанаар нээгдэхэд магадгүй азаар Хэрлэнгийн нүдэнд хэн ч өртсөнгүй. Коридор гэж нэрлэж заншсан үүдний өрөөнийхөө гэрлийг мөн асааснаар гэр тэр чигтээ л гэрэл гэгээтэй болох шиг Хэрлэнд санагдав. Одоо тэрээр галынхаа өрөө рүү орохдоо түрүүчийнх шигээ айхаа больжээ. Гэхдээ бодлын нь мухарт өнөөх амьгүй мэт гөлрөн зогссон Цэнгэл охин дахин цонхоор нь зоорь луу ширтээд байж байх вий гэсэн айдас хургасан хэвээр. Гал тогооныхоо өрөөнд ормогцоо хаалганы хажууд байх унтраалгыг яаран дарж гэрэл асаалаа. Өрөөнд хэн ч байсангүй, бас цонхны цаана ч хэн нэгэн харагдсангүй. Зоорины хажууд байрлах хоолны том ширээн дээр тавьсан гар утсаа авлаа. Галсан түүн рүү хэд хэдэн удаа залгажээ. Нөхөр лүүгээ залгах гэснээ хэмнэж мессеж бичиж зогссон Хэрлэн өмнө нь галын өрөөнд дэвссэн байсан хивсийг хэрэггүй л хуйлав уу даа хэмээн бодох аж. Магадгүй хивсийг нь авсан болохоор зоорин доор янз бүрийн хулгана энэ тэр гүйлдэхэд тэр чимээ нь тод сонсогдоод байгаа биз гэж өөртөө хэллээ. Гэхдээ тэрээр ийм хүйтэн өвлийн улиралд хүйтэн зооринд ямар оготно байх билээ гэж бодсон ч энэ бодолдоо ач холбогдол өгөхийг хүссэнгүй. “Охин одоо болтол ирдэггүй. Миний хөгшин ирэх дөхөж байна уу. Би ганцаараа жаахан айгаад байна” гэсэн Хэрлэнгийн мессежийг Галсан авчээ. Гадаа ийм орой болчихсон байхад Саруул одоо болтол гэртээ ирээгүй байгаа нь Галсангийн санааг эрхгүй зовоох нь тэр. Бас дээрээс нь Хэрлэнгийн жаахан айгаад байна гэсэн үг Галсанд нэг л ёозгүй санагдаж Хэрлэн рүү залгалаа.
-Байна уу. Хөгшин нь одоо ажил дээрээсээ гарлаа. Айх хэрэггүй ээ, намайг очтол зурагтаа асаагаад тайвшраад сууж бай? Би удахгүй за юу
-ЗА. Гэхдээ Саруулыг одоо болтол ирэхгүй байгаад бүр санаа зовоод тогтож сууж ч чадахгүй нь, чи хурдан ирээрэй.
-За ойлголоо, удахгүй
Галсан ингэж хэлээд утсаа салган хийж байсан ажлаа дутуу орхин ажил дээрээсээ яаран гарлаа. Гадаа маш хүйтэн байх бөгөөд үе үе цасан шуурга шуурч, тэнгэр бүүдийн сааралтана. Галсан нэг л мэдэхэд гэрийн зүг такси барин хурдалж байв. Гэрлүүгээ нэлээд дөхөж ирээд машинаасаа бууж явган гүйлээ. Гэтэл яг түүний өмнөх зам дээр Саруул охин нуруугаа бөгтийлгөн алхаж явах нь тэр.Саруул аа хэмээн дуудтал охин зогтусав. Харанхуйд андуурсан байж мэдэх юм хэмээн бодож байсан Галсан охиныг зогсохоор Саруул мөн байна гэж баттай итгэн гүйж очлоо. Өвлийн пальтохоо малгайг өмссөн жаахан охин Галсангийн нүүрлүү толгойгоо өргөн харах үед тэрээр цочсондоо золтой л ухаан алдчихсангүй. Шөнийн харанхуйд ч тод ялгармаар зэвхий цагаан царайтай Цэнгэл охин Галсанг тас гөлрөн ширтсээр. Галсан юу ч хэлж чадахгүй ээрч байснаа Цэнгэлийг тойрон гэрийнхээ зүг гүйж одох нь тэр. Эргэж харахаасаа ч жийрхэн яаран гүйх Галсангийн чихэнд “Би дараа ирнэ гэж хэлсэн биздээ” гэсэн үг сонсогдох шиг. Гэртээ дөнгөж ортол гараа элгэндээ зөрүүлэн тэвэрсэн Хэрлэн санаа нь зовсон нүдээр нөхрөө угтлаа.
-Охин ирдэггүй би бүр санаа зовоод байж байна. Одоо яах вэ?
-Харин л дээ. Уг нь сая замд таарсан жаахан охин яг Саруул шиг харагдаад. Тэгтэл биш байдаг байгаа. Галсан ингэж хэлэхдээ Цэнгэлийн үүрч явсан цүнх, гадуур хувцас нь яг Саруулынхтай ижилхэн байсныг саналаа. Арай Саруулыг маань тэр үхээрийн царайтай охин... гэж бодсоноо хар эрчээрээ гүйж гарав. Хашааныхаа үүдэнд хальтарч унаад босохдоо Галсан хувцасаа ч гүвсэнгүй. Тэрээр саяын Цэнгэлтэй тааралдсан тэр харанхуй гудамж руу гүйсээр хүрч ирлээ. Эл хуль оргисон энэ бөглүү газар ямар ч хүн амьтан байсангүй. “Саруул аа миний охин хаана байна аа” хэмээн хашхирах Галсангийн дууг хэн ч сонссонгүй ээ. Галсан уруу царайлсаар шөнө дундын үед гэртээ ганцаараа иржээ. Саруул охин гэртээ ирээгүй байх бөгөөд Хэрлэн ч бүр цөхрөнгөө барж гүйцжээ. Охиныхоо очсон байж магадгүй гэсэн бүх газар луу утасдсан боловч хаана ч байсангүй. Охиндоо санаа зовсон эхнэр нөхөр хоёр шөнө цурам хийлгүй хоножээ. Өглөө болж нар мандахтай зэрэгцэн Галсан Саруулын сургууль руу охиныхоо сургийг гаргахаар яаран гарлаа. Хэрлэн хэдий хамт явахыг завдсан ч Галсан охин ирж магадгүй тэгвэл над руу утсаар ярьж хэл гэхэд үгэнд нь орж үлджээ. Галсан охиныхоо ангийн багш Ганцэцэгтэй уулзаж учир явдлаа ярихад охин нь өчигдөр хичээлдээ ирээгүй гэсэн хариу сонсчээ. Галсангийн сэтгэлийн түгшүүр шаналал бүр ч нэмэгдээд ирлээ. Өчигдөр өглөө охин нь гэрээсээ гараад сургууль руугаа очоогүй байх нь ээ. Ангийн нь сайн найз нөхөд байдаг болов уу гэж Галсанг асуухад Ганцэцэг “Анх шилжиж ирснээс хойш хэнтэй ч юу ч яриагүй ангийнхантайгаа дотносч арай амжаагүй байгаа” гэж хариулжээ. Галсангийн бүх горьдлого талаар болов. Галсан урамгүйхэн сургуулийн үүд рүү алхаж байснаа гэнэт нэгийг санав бололтой Ганцэцэг багш руу эргэж “Уучлаарай багш аа. Ингэхэд танай сургуулийн бага ангид Цэнгэл гэж охин сурдаггүй биз. Аавтайгаа хоёулхнаа амьдардаг байсан. Саяхны нэг өдөр гэр нь шатаад аав нь өөд болсон гэсэн” хэмээн асуулаа. Энэ үгийг сонссон Ганцэцэг багшийн царайд илт гайхсан төрх тодроод ирэв.
-Мэдэхгүй ээ. Тийм охин одоо байхгүй дээ
Галсан багшийн энэ хариултын “одоо” гэсэн үгийг онцолж сонссонгүй гарч оджээ. Тэрээр ажил төрлөө ч бүр умартаж орхиод зөвхөн охиноо гэр хүртэлх замаараа хаа сайгүй хайсаар ямар ч үр дүнд хүрсэнгүй. Өмнө нь хэзээ ч гэрээсээ гадуур ганцаараа хонож үзээгүй охиндоо ямар нэгэн муу юм тохиолдсон хэрэг биш байгаа даа хэмээн шаналан алхсаар нэг л мэдэхэд хашааныхаа өмнө тулж иржээ. Хэрлэн түүнийг хүлээгээд гэрийнхээ үүдэн дээр нөмгөн хувцастай зогсож байв.Тэд хоёулаа бие биесээ асуусан харцаар ширтэж байлаа. Өдөр болоод ирэх үест эхнэр нөхөр хоёр аргаа баран цагдаагийн газар очиж охиноо алга болсон хэмээн тэмдэглүүллээ. Газар дээрх ганц хайртай охин нь туйлын эрх танхи учраас яавч хэл чимээгүй гадуур тэнэж алга болохгүй гэдэгт тэдний хэн хэн нь бат итгэлтэй байв. Үдэш болжээ. Саруул бараа сураггүй хэвээр. Ядахад өвлийн улирал болохоор 17 цаг өнгөрөв үү үгүй юу гэгээ тасарчихаар охиноо харуулдсан эхнэр нөхөр хоёрын сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй хөндүүрлэж байлаа. Удалгүй шөнө болов. Тэд охиноо хүлээн ганц хором цурамхийгээгүй, хэлэн дээрээ юу ч тавиагүй болохоор аргагүй ядрав бололтой унтлагынхаа өрөөний орон дээр хоёулаа бүхлээрээ хэвтээд өгчээ. Шөнө дундын үед Галсан дахиад л гэнэт сэрлээ. Аргагүй ядарсан учир тэд нэг мэдэхнээ нам унтчихсан байжээ. Хэрлэн гадуур хувцастай тэр чигээрээ нөхрийнхөө хажууд нулимсандаа хавдсан нүдээ гараараа хагас дараад унтаж байлаа. Үүдэнд хөлийн чимээ гарах нь тэр. Охиноо ирсэн юм биш байгаа хэмээн баярласан Галсан Саруул аа, чи юу хэмээн аяархан дуудсаар үүднийхээ өрөөнд орж гэрэл асаатал хэн ч байсангүй. Байшингаасаа гарч хашааныхаа гэрлийг асаасан хэдий ч тэр том хашааг нэлэнхүйд нь гэрэлтүүлж үнэхээр чадсангүй. Битүү цас даржээ. Энэ шөнө харин тогтуухан байх бөгөөд хашааны сүүмгэр гэрлийн тусгалд Галсангийн нүднээ модон жорлон өртлөө. Арай энэ жорлон дотор охин нь байгаа юм биш биз гэсэн бодол яагаад ч юм Галсанд төрөөд болсонгүй. Галсан үл мэдэг мөрөө хавчаад гараа өмднийхөө халаасанд хийж жорлонгийнхоо зүг алхлаа. Үнэхээр энэ модон жорлон руу дөхөх тусам Галсан нэг л зүрх алдаад байгаадаа өөрийгөө гайхаж байлаа. Ингээд тэрээр нэг мэдэхэд жорлонгийн хаалганы өмнө тулж иржээ.
Галсан хоолойгоо нэг сайн засаад хаалгыг нээтэл өнөөх Цэнгэл охин Галсанг хүлээж байсан юм шиг өөдөөс нь хүйт даасан харцаар ширтэн зогсоно.
-Чи охиноо хайж байна уу?
-Хараал ид гэж. Чи энд юу хийж байгаа юм. Миний охин яасан, Саруул хаана байна?
Галсанг ингэж асууж дуусаагүй байтал шавар шавхайд хутгалдсан болов уу гэмээр сурагчийн дүрэмт хувцастай жаахан охин хажуугаар нь гараад гүйчихэв. Цэнгэл хашааны хаалгаар гарч одлоо. Галсан араас нь хөөж барих гэснээ болиод гэнэт зогтусах нь тэр. Учир нь Цэнгэлийн гүйж одсон цасан дээр хэн ч гишгэсэн дурайсан тод хөлийн мөр гарах ёстой биш үү. Гэтэл Цэнгэл охины гүйж одсон тэр битүү цас бүрхсэн зам дээр мөр гээд оноогоод хэлчихээр юм үнэндээ л байсангүй. Гайхаш тасарсан Галсан өөрөө цасан дээр гишгэж үзэх нь энэ цасан дээр гишгэсэн хүний хөлийн мөр гарч байгаа эсэхийг нягталж байгаа мэт. Галсан гал тогооныхоо өрөөнд ороод тамхи асааж бодол болон суулаа. Цэнгэл анх Саруулыг дагаж ирэхдээ яг л саяын өмссөн шавар шавхай болсон дүрэмт хувцастайгаа байсан нь тодхон санагдаж байв. Галсан саяын болсон явдлаас үүдэн энэ хувхай царайтай жаахан охин яавч амьд хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрээд байлаа. Анх энэ үхээрийн цонхигор царайтай охин яаж яваад Саруултай танилцсан тухай ч өмнө нь охиноосоо асууж байгаагүйдээ Галсан одоо харамсаад барахгүй байх аж. Бас тэгээд сая тэр Цэнгэл “Охиноо хайж байна уу?” гэж асуусныг нь эргээд бодохоор нэг л зэвүүн санагдаад болсонгүй. Саруулыг гэртээ ирээгүйг тэр амьд үхсэн нь мэдэгдэхгүй Цэнгэл охин сайн мэдэж байгаа байх нь. Галсан ийнхүү гайхаш тасран шаналсаар нэг мэдэхнээ ширээгээ дрэлэн зүүрмэглэж орхижээ. Нэг цаг орчим л өнгөрсөн болов уу. Тэрээр ямар нэгэн юм түжигнэх чимээнээр гэнэт сэрлээ. Өнөөх Цэнгэл охин аль хэдийнэ галынх нь өрөөнд ороод ирчихсэн зоорины хаалгыг нээх гэж хар тэнхээгээрээ хүчилж байх нь тэр. Галсан нүдэндээ ч итгэсэнгүй. Харин Галсанг сэрснийг мэдсэн Цэнгэл даруйхан гарч одлоо.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.naashirdaa.gblog.mn
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Мяг 6 сар 22, 2010 2:31 pm

zia natgig chen neg shn tuhtai suuj bgd unshi da
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Мяг 6 сар 22, 2010 11:16 pm

ochij2 shono bhda yadin
xaxaxaxa

=]]
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Мяг 6 сар 22, 2010 11:23 pm

shono bish saihn tuhtai suj bgd gjinaa hehe tgsn ch ugasa shono l unshin l da kk
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Лха 6 сар 23, 2010 12:25 am

lol! lol! lol!
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
...sakura...
Idevhtei gishuun
Idevhtei gishuun


Бичлэгийн тоо: 91
Points: 130
Join date: 2010-06-02
Age: 18
Байрлал: төв аймаг

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Лха 6 сар 23, 2010 11:00 pm

8. Галсан яахаа ч мэдэхгүй дэмий л зоорины хаалгыг тас гөлрөн суусаар өглөө болгожээ. Ар араасаа учир нь үл ойлгогдох зүйлүүд болсоор эцэст нь охин нь ор сураггүй алга болсонд Галсан цочирдож ухаан нь балартав бололтой. Галсан эхнэртэйгээ юу ч ярьсангүй. Харин чимээгүй гөлрөн суусаар байснаа өдөр болонгуут юмаа мартсан хүн шиг гэнэт хэл чимээгүй гарч одлоо. Саруул сураг чимээгүй хэвээр. Уг нь Хэрлэн нөхөртэйгээ ярилцаж өчигдрийн Цэнгэлийн цонхны цаанаас зоорины хаалга руу цоо ширтэж байсан тухай хэлэхийг оролдсон ч охиндоо санаа нь зовоод хүнээс үг сонсохтой манатай болсон Галсан эхнэрээ ойшоогоогүй аж. Хэрлэн гэртээ ганцаараа охиноо, бас хаашаа явсан нь мэдэгдэхгүй нөхрөө хүлээхийн хажуугаар өчигдрийн болсон явдал санаанд нь орж сэтгэлдээ жихүүцэж байлаа. Энэ байдалтайгаа удаан эвлэрч чадаагүй Хэрлэн гадуур хувцасаа өмсч гэрээ цоожлоод автобусны буудлын хажуугийн дэлгүүрт ороод зогсчихов. Юу ч худалдаж авахгүй хирнээ зүгээр л цонх руу ширтэн зогсох үл таних бүсгүйг дэлгүүрийн худалдагч ад үзэж байгаа нь андашгүй байлаа. Хэрлэн уг нь энэ байдлыг нь тоохгүй дэлгүүрт зогсоод байж чадах байсан хэдий ч охиноо гэртээ ирж мэдэх юм гэж санаад гараад гүйчихэв. Саруул өөртөө нэг түлхүүртэй учраас хүн байхгүй байсан ч хамаагүй гэртээ ороод ганцаараа айж эмээх вий гэсэн бодол Хэрлэнг түргэн алхахад нь эрхгүй нөлөөлөв бололтой. Хэрлэн гэртээ иржээ. Гэрт хүн ирсэн болов уу гэх ямар ч шинж тэмдэг алга. Саруул ирээгүй байлаа. Охиноо ирээгүйд эхийн сэтгэл хямарч урам нь хугарчээ. Уг нь сая гэр лүүгээ бараг л гүйх шахам явж ирэхдээ үнэхээр охиноо ирчихээд ээжийгээ хүлээж байгаа юм шиг л санаж байсансан.
Охиндоо зовсон эхийн сэтгэл одоо юунаас ч айхаа больсон бололтой. Хэрлэн галынхаа өрөөнд орж гал түлж эхэллээ. Магадгүй охиноо жигтэйхэн их даарчихсан ирэх байх, ирэхэд нь ядаж гэрийг нь дулаахан байлгахсан гэсэн сэтгэл нь түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. Шавар пийшинд шад пад хийн асах гал руу ширтэн бодол болон суух Хэрлэнгийн нүдэнд охиндоо санаа зовсных нь илрэл болсон нулимс мэлтгэнэж байлаа. Оройхон Галсан том биетэй монгол банхар нохой хүзүүнээс нь хөтөлсөөр гэртээ ирлээ. Уг нохой бол энэ байшинд нүүж ирэхээсээ өмнө хуучин хашаагаа мануулдан байсан нохой нь билээ. Шинэ газарт нүүж ирэх гээд түр хугацаанд хуучин хөрш айлдаа орхиод одоо ийн авчирч байгаа ажээ. Харин Хэрлэн нохойгоо айлд орхисноо түр мартагнаад байсан бөгөөд Банхарыгаа хараад жаахан ч гэсэн баярлав. Галсан Хэрлэн хоёр хоорндоо ямар ч үг сольж зөвлөлдөлгүйгээр нохойгоо шууд галынхаа өрөөнд орууллаа. Энэ нь магадгүй өнөөх зоорьтой холбоотой байсан биз. Үнэндээ энэ байшинд дахин нэг хононо гэхээс тэдний хэн хэний нь яс хавтайх шиг болж байсан ч охиноо энд хүрээд ирнэ гэсэн бодол нь байшинд аргагүй уяж байлаа. Галсангийн гэр нь хүйт даагаад нэг л зэврүүн. Охиндоо санаа зовнисон эцэг эхийн сэтгэлийг нохой нь хүртэл ойлгосон бололтой пийшингийн хажууд эвхрэн хөлөө дэрлэн гунигтай хэвтэнэ. Галсан Хэрлэн хоёр ээлж ээлжээр очоод л нохойгоо эрхлүүлэхэд нь Банхар үүнийг нь хүлээж байсан юм шиг хүзүүгээ сунгаж өгөх нь ингэж эрхэлсээр байгаад сурчихсныг нь илтгэх аж. Тэд ийнхүү юу хийхээ мэдэхгүй дэмий л охиноо хүлээн шаналж гадаа гарч харуулдсаар нэг л мэдэхэд харуй бүрий болжээ.
Эхнэр нөхөр хоёр жаахан хуурай идэх юм идэж цай уужээ. Тэд унтлагынхаа өрөөнд орохын өмнө Банхарыгаа сайн хооллож аваад гал тогооныхоо өрөөнд үлдээлээ. Хэдий шөнө болсон ч эхнэр нөхөр хоёрын хэн хэнийх нь нойр хүрэхгүй сэрвэлзэх аж. Унтлагын өрөөний том ханын цаг чаг чаг хийн дуугарах нь энэ гэрт чимээ гаргадаг цорын ганц эд мэт. Гэхдээ энэ цагны дуу бага ч атугай тайвшралыг илтгэх биш, харин ч ямар нэгэн санаанд оромгүй айдас түгшүүр ирж явааг Галсанд анхааруулж байгаа мэт үргэлжлүүлэн цохилсоор. Галсан дагзаа салаавчлан орон дээрээ бөгтийн сууна. Ийнхүү унтлагынхаа өрөөний орон дээр зэрэгцэн суух эхнэр нөхөр хоёр цаг орчим амнаасаа ганц ч үг унагахгүй байснаа Хэрлэн сая ам нээлээ.
-Өчигдөр чамайг ажилдаа явсан хойгуур өнөөх Цэнгэл ирээд явсан. Яагаав манай Саруулыг дагаж ирдэг охин
Эхнэрийн нь хэлсэн энэ үг Галсангийн анхаарлыг эрхгүй татаж толгойгоо өндийлгөн “Тэгээд?” гэж асуув.Хэрлэн сандарч буй бололтой хуруугаараа оролдож байснаа гүнзгий амьсгаа авч цааш үргэлжлүүлэн ярилаа.
-Би чамайг явсан хойгуур хэдий өдөр байсан ч жаахан айгаад дэмий байхаар хөршүүдтэйгээ танилцаж гэртээ урьж оруулъя гэж бодсон юм. Тэгтэл харин “Манайд ор” гэж хэлэхийг минь сонсоод баярлах нь битгий хэл гэрийнхээ хаалгыг тас хийтэл саваад надтай ганц ч үг сольсонгүй. За яахав, их л ааш муутай хөрштэй болждээ гэж бодоод гэртээ орж ирээд дээд давхартаа новшоо цэгцэлж байлаа. Гэтэл доор ямар нэгэн юм түжигнэх чимээ гарсан. Хэн нэгэн магадгүй Саруулыг овоо эртхэн ирсэн юм болов уу гэж бодоод буугаад хартал хэн ч байхгүй байсан. Арай дахиад л нөгөө зоориноос гарсан чимээ биш байгаа даа гэж бодоод галынхаа өрөөнд ортол өнөөх Цэнгэл гэдэг охин чинь цонхны цаанаас зоорь луу гөлийчихсөн харж байдаг байгаа. Би маш их айсан. Бүр хамгийн аймшигтай нь тэр охин намайг огтхон ч анзаарахгүй яр л үхээд хөшчихсөн хүн шиг зоорь луу ширтээд л байлаа. Би жаахан сэхээ аваад юу хийж явааг нь асуухаар гараад хартал байхгүй болчихсон байсан. Би яахаа ч мэдэхгүй гэртээ ганцаараа охин та хоёрыг хүлээсээр орой чам руу мессеж бичсэн нь тэр.
-...Цэнгэл гэнэ ээ? Тэр муу үхээрийн охин юу шиншилж яваа юм бол?
Галсан ингэж хэлээд чимээгүй боллоо. Хэрлэн саяын үгийг нөхөртөө хэлэхдээ дахин айдаст автаж Галсангаас эрхгүй тайвшруулсан, аргадуулсан ямар нэгэн дулаахан үг сонсохыг хүссэн ч Галсан ойлгосонгүй. Тэрбээр эхнэрээ тайвшруулах ч сөхөөгүй өөрөө айдаст автсан бололтой. Охиндоо санаа зовохын хажуугаар тэр Цэнгэл гэдэг охины тухай учир нь үл ойлгогдох бөөн асуултууд Галсангийн толгойд эргэлдэж байлаа. Гэрт дахиад л чимээ аниргүй болжээ. Өнөөх цагний чаг чаг хийн цохилох дуун адын муу ёрын зүйл болох цаг мөч улам ойртож буйг эхнэр нөхөр хоёрт сануулж ядан байх мэт. Ханын цаг ийнхүү цохилох чимээний хажуугаар үе үе нэгэн содон чимээ сонсогдох нь Галсангийн шүдээ хавирах дуу байлаа. Хэрлэн нөхрийнхөө шүдээ хавирч байгааг анзаарсан ч гүй магад сонирхсон чгүй бололтой.Хэрвээ Галсанг шүдээ хавирахад нь Хэрлэн нөхөр лүүгээ харсан бол нэгэнт хуралдаад байсан айдас нь бүр ч нэмэгдэх байсан биз. Учир нь Галсан яг л амьд үлдэх боломжгүй болоод эцсийн хүчээ шавхан дайсантайгаа тэмцэх гэж байгаа араатны нүдээр шал руу ширтэж байжээ. Охиноо өнөөг хэр нь ирэхгүй байгаа энэ үед Галсан чухам яах ёстойгоо ердөө мэдэхгүй байлаа. Тэрээр барьц алдан айдаст автсан ч хайртай эхнэр охин хоёрт нь ямар нэгэн муу юм болвол эцсээ хүртэл хамгаалан тэмцэх болно гэх бодолтойгоо зэрэгцэн шүдээ хавирах аж. Галсан ингэхдээ чухам хэнийг занаад байгаагаа ч өөрөө ойлгосонгүй. Ямартай ч хэн нэгэн этгээд гэр бүлд нь муу юм хийхээр бүр улайраад байх шиг санагдаж тэр үл үзэгдэгч этгээд чөтгөр, шулам, ороолон ер нь юу байсан ч хамаагүй түүнтэй нэгийгээ үзэхсэн гэсэн бодол Галсанг байж ядуулна.
Гэнэт л галын өрөөнд нохой нь хуцаж архиран бөөн үймээн болох нь тэр. Галсан ч яг л энэ мөчийг хүлээж байсан юм шиг галын өрөө рүүгээ хэдхэн харайгаад орлоо. Хэрлэн ч нөхрөөсөө хоцролгүй араас нь даган яаран ирэв. Нохой нь улаан галзуу зоорины хаалга руу хуцаж тойрч эргэлдэх аж. Үнэндээ тэр зоорь луу хуцах ямар шалтгаан байгааг эхнэр нөхөр хоёр хоёулаа сайн ойлгосонгүй. Тэд нохойгоо арайхийн тайвшруулжээ.
Энэ үйл явдал яг л Галсангийн таамаглаж байсан шиг болсон ч нохой арай л хурдан ид шидээ үзүүлэх шиг санагдаж байв. Энэ шөнөжингөө Галсан нохойтойгоо хамт өнөөх зоорийг харуулдаж үүр цайлгасан ч ямар нэгэн чимээ дуулдсангүй. Өвлийн сүүмгэр наран тэнгэрт хөөрсөн нь энэ жихүүн зэврүүн хорвоог бүлээцүүлэхээс нэгэнт өнгөрөө юу гэлтэй. Галсан Хэрлэн хоёр галынхаа өрөөний ширээг дэрлэн сандал дээрээ суугаагаараа унтжээ. Хэрлэн нөхрөөсөө түрүүлж сэрлээ. Гэр нь хүйт даагаад нэг л зэврүүн. Нохой нь өнөөх зоорины хаалгыг дээрээс нь дарж цагираглаад хэвтсэн байх бөгөөд үүнийг харсан Хэрлэн баярлах ч шиг болов. Банхар нь ингээд л зоорины хаалган дээр хэвтээд байвал магадгүй дор нь байгаа ад зэтгэрийн амьтан гарч ирж чадахгүй юм шиг түүнд санагдана. Хүнийг ойр дотныхон нь орхиод явсан ч нохой л эзэндээ үнэнч хэвээр хамт үлддэг гэсэн хэзээ ч юм бэ дээ хаа нэгтээ сонсож байсан яриа Хэрлэнгийн санаанд орохтой зэрэгцэн Банхарынхаа хүзүүг илж эрхлүүлээд өрөөнөөс гарлаа. Эхийн сэтгэл горьдлого гэдэг хэзээ ч тасардаггүйг энэ удаа Хэрлэн ч бас харуулав. Магадгүй охиноо хүрээд ирсэн ч юм билүү гэж горьдсон тэрээр Саруулын өрөө рүү орж хоосон байхыг нь хараад сэтгэл нь бүр гонсойчихлоо. Саруулын удахгүй болох төрсөн өдрөөрөө өмсөнө гэж бэлдэж байсан гоёлын хувцас нь орон дээр нь эзнээ хүлээн гунигт автан хэвтэх мэт.Хэрлэн орон дээр суух биш уначихав. Охиныхоо дэрийг үнэрлэн суух эхийн хацрыг доголон нулимс исгэн доошилж байлаа. Тэгтэл гэнэт галын өрөөнд тар няр хийх чимээ гарч нохой нь хуцах нь тэр. Хэрлэнгийн сэтгэлд дахин бөөн айдас түгшүүр хуралдаж нөхрийнхөө байгаа өрөө рүү яаран гүйж орлоо. Дахиад л өнөөх зоорь ... хэмээн бодсон Хэрлэн нөхрийнхөө сандлаас унасныг хараад санаа нь зовох биш харин ч баярлав бололтой. Галсан сая сэхээ аван босч ирээд “Хөгшин чинь бүр айхтар хар дарж зүүдлээд сандлаасаа хүртэл унадаг байна шүү” гэж хошигнохыг хичээсэн ч түүний нүүрэнд айж түгшсэн төрх тодхон харагдаж байгааг Хэрлэн анзаарчээ.
-Миний хөгшин тэгээд яг юу гэж хар дарж зүүдлэв дээ?
-Заавал сонсохыг хүсээд байгаа юм уу?
-Ярь л даа, сонсмоор байна
-Өмнө нь хэзээ ч ийм муу ёрын зүүд зүүдэлж байсангүй. Энэ хараал идсэн зоорин доороос Саруулын аврал эрэн уйлах чимээ сонсогдох шиг болоод... Галсан ингэж хэлээд түгдрээд ирэв. Түүний сэтгэл айдас түгшүүрээр дүүрэн оволзож байгаа бололтой харц нь тогтохгүй ийш тийш үсчих аж. Нөхрийнхөө энэ хэлснийг сонссон Хэрлэнгийн дотор харанхуйлаад ирлээ. Тэрээр нэг л мэдэхэд өнөөг хэр нь Банхарын дээр нь хэвтэж байгаа зоорин дээр харц нь тусчээ. Галсан яриагаа үргэлжлүүллээ.
-Саруул аав аа гээд л уйлаад байсан. Би энэ зоорины хаалгыг нээхийг үнэхээр хүсэхгүй байсан ч хаалгыг нь нээх гэж оролдож эхэлсэн. Зоорины хаалгыг хариугүй нээх гэж байтал хэн нэгэн хүн наадахаа битгий нээ, тэгвэл муу юм болно шүү гэж араас шивнээд байсан. Би тоолгүй зоорин доор бүр гүнд нь охинд минь ямар нэгэн муу юм тохиолдож байгаа юм шиг санагдаад хурдхан хойноос нь орохын тулд хаалгыг нээсэн.
-Тэгсэн чинь? Хэрлэнгийн ингэж хэлсэн үг нь дуулдах төдий сонсогдож байлаа. Хэрлэн нөхөр лүүгээ биш зоорь луу цөхөрсөн нүдээр харж уйлж байлаа. Харин Галсан эхнэрийнхээ энэ байдлыг ч сайн анзаараагүй бололтой. Түүний оюун ухаан зөвхөн саяын зүүдэлсэн муу ёрын зүүдээ нэгд нэгэнгүй санахад чиглэгдэж байх шиг. Галсан яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Тийм ээ, намайг зоорины хаалгыг нээхэд өөдөөс уур савсаж байсан хэрнээ тэр нь их хүйтэн байсан. Маш хүйтэн агаар өөдөөс үлээгээд л... Зоорь маш гүнзгий эгц байсан ч би доошоо ямар ч шат тавилгүйгээр буух гэж үзсэн. Гэтэл өөдөөс үгээр тийм гээд илэрхийлэхийн аргагүй муухай амьтан зоорины ханыг дагаад л авираад ирсэн. Түүний бие түлэгдчихээ юу гэлтэй улаан эрээн шарх сорвиор дүүрэн, зарим арьс нь бүр зумарчихсан, үс гээд байхаар юм үлдээгүй эрэгтэй хүн байсан. Шууд л хүн гээд оноогоод хэлэхэд хэцүү ч яалт чгүй л дөрвөн мөчтэй зэвүүн, зэвхий онигордуу харцтай этгээд байсан. Галсан ингэж хэлээд түр амсхийж гүнзгий амьсгаа аваад эхнэрээ тэвэрлээ. Хэрлэн нөхрөө тэврэн эхэр татан уйлж буй хэрнээ зоориноос нүд салгахгүй ширтсэн хэвээр байлаа. Галсан одоо түрүүний айдаст автсан зүүднээсээ бага багаар ангижирч бодит амьдралаа илүү мэдрэх шиг болж ирэв. Тэрээр саяынхаа муу ёрын зүүдээ эхнэртээ хэрэггүй л хэллээ гэж өөрийгөө зүхэж байлаа. Тэд хэсэг чимээгүй тэврэлдэн зогсов. Хэрлэн нөхрөөсөө “Тэгээд дараа нь юу болсон бэ?” гэж тэсгэлгүй асуухад түүний дууны өнгөнд илт сандарсан бас айсан байдал тодхон илэрч байгааг Галсан анзаарчээ. Тэрээр зүүднийхээ төгсгөлд чухам юу үзсэнээ эхнэртээ хэлэхээс эргэлзэж эхлэв. Магадгүй дараа нь ямар зүйл болсон тухай Хэрлэнд хэлбэл сэтгэлийг нь бүр ч их түгшээчих болов уу гэж бодохоос Галсан аман дээрээ гарч ирсэн үгээ буцааж залгих аж. Хэрлэн дахин дахин гуйж гувшисны эцэст Галсан зүүдээ үргэлжлүүлэн ярилаа.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.naashirdaa.gblog.mn
...sakura...
Idevhtei gishuun
Idevhtei gishuun


Бичлэгийн тоо: 91
Points: 130
Join date: 2010-06-02
Age: 18
Байрлал: төв аймаг

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Лха 6 сар 23, 2010 11:02 pm

9.Тэр аймшгийн амьтан надруу бүр дөхөж ирээд ямар ч чимээ анир гаргалгүй намайг гараараа татаад доош нь унагахыг оролдсон. Би хичнээн хичээгээд ч дийлэхгүй доошоо унангаа алдаж өнөөх амьтныг өөрийг нь доошоо унагахаар оролдож байлаа. Тэр аймшгийн ад зэтгэрийн амьтан нэг гараараа зоорины ирмэгээс барьж нөгөө гараараа миний бугуйнаас атгаад доошоо чангаагаад л. Хамгийн хирдхиймээр нь тэр гар нь цэв хүйтэн байсан. Би хөлөөрөө мөр лүү нь жийгээд яг тавиулахын даваан дээр Саруул “Аав аа, намайг битгий унагаач дээ, доор их хүйтэн байгаа, би айж байна” гэж хэлсэн. Гэтэл өнөөх түлэгдчихсэн юм шиг аймаар этгээд биш охин маань миний гараас чаргууцалдаж байлаа. Яг л бодит амьдрал дээр болж байгаа юм шиг тийм их үнэмшилтэй санагдсан. Даанч охиноо татаж авах гэхэд дэндүү хоцорсон байлаа. Саруул доошоо унаж би хам хум ханцуйнаас нь шүүрээд л алдсан. Тэгээд гэнэт цочоод сэрсэн. Гэхдээ энэ бол зөвхөн зүүд шүү. Миний хайрт битгий сэтгэлээ зовоогоорой.
-Тийм ээ, зүүд. Гэхдээ дэндүү муу ёрын, аймар зүүд байна
Хэрлэн ингэж хэлээд гүнзгий амьсгаа авлаа. Тэд хоёулаа жаахан тайвширъя гэж ярилцаад хоол иддэг ширээнийхээ ард зэрэгцэн суугаад худгаас авсан хүйтэн ус уулаа. Уг нь халуун цай уухыг хэн хэн нь хүсч байсан ч халуун саванд хийсэн сүүтэй цай нь аль хэдийнэ гашилжээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа дагжин чичирч байлаа. Сүүлийн үед охиндоо санаа нь зовоод гэрээ ч олигтой галлаагүй болохоор гэр нь яг л мөсөн хонгил гэлтэй. Галсан Хэрлэн хоёр бүр голдоо ортол даарчээ. Банхар ч гэсэн ялгаа алга. Ямар ч идэвхгүй хамаг биеэ хураан хэвтэх нь жаахан ч гэсэн дулаацахыг эрхгүй хүсэж байгаа мэт. Галсан бээрсэн гараараа арайхийж шүдэнз зурж пийшиндээ гал ноцоож эхэллээ. Удалгүй гэр нь бүлээцэж Хэрлэн тогоон дээр цай үйлээ. Зоорины хаалган дээр биеэ хураан хэвтэх Банхар ч гэсэн дулаацав бололтой нэг сайн суниаж аваад нааш цааш холхиж эхлэв. Удсан ч үгүй цай буцалжээ. Гал тогооны өрөөний ширээн дээр зэрэгцэн сууж халуун цай оочлох эхнэр нөхөр 2 хоорондоо ганц ч үг сольсонгүй. Галсан үе үе зоорь луу хяламхийх нь үнэхээр Саруул энэ дор байгаа юм биш биз гэж бодсоных биз. Харин Хэрлэн нөхрийнхөө энэ бодлыг тааварласан бололтой. Хэрлэн аргагүй л Галсангийн арав гаран жил ханилсан хань нь юм болохоор Галсангийн чухам юу бодож байгааг бараг л харцаар нь уншдаг болсон гэхэд хилсдэхгүй. Ингээд Хэрлэн цай оочохоос өөр чимээгүй нам гүмийг эвдэн түрүүлж ам нээлээ.
-Галсаан, чи зоорь луу ганцаараа орно гэж санасны хэрэггүй шүү. Энэ бол зүгээр л чиний зүүд. Хэрвээ манай охин зоорин дотор ямар нэгэн санаанд оромгүй байдлаар орсон байлаа гэхэд ямартай ч зоорины бэхэлгээ тайлагдсан байх ёстой шүү дээ. Саруул маань зүгээр л хотын хаа нэгтээ байгаа. Удахгүй гэртээ ирнэ, үүнд итгэх хэрэгтэй, тийм биздээ. Эхнэрийнхээ ингэж хэлэхийг сонссон Галсан хэсэг чимээгүй сууснаа чиний зөв гэж хэллээ. Үнэндээ Галсанд зоорийг нээгээд доошоо ороод үздэг ч юм билүү гэсэн бодол төрсөөр л байв. Энэ зоорийг нээгээд охиноо олж чадахгүй байсан ч ингэж гэмээнэ ямар нэгэн зүйлийн нууцыг тайлах юм шиг Галсанд санагдах аж. Гэхдээ энэ бодолтой нь зэрэгцэн өнөөх түлэгдсэн хэрнээ цэв хүйтэн биетэй аймшгийн этгээд санаанд нь орж сэтгэлийг нь тавгүйтүүлж өөрийн эрхгүй зүрх алдахад хүргэж байв. Галсан хэдийгээр зүүдэндээ охиноо аварч чадаагүй ч энэ нь яг л бодит амьдрал дээр болоод өнгөрсөн юм шиг санагдаж үе үе гүнзгий санаа алдахад хүргэж байлаа. Галсан тайвшрах санаатай гараа халаасандаа хийж тамхи хайлаа. Уг нь Галсан нэг их тамхи татаад байдаггүй ч хаа нэг сорохоосоо татгалздаггүй нэгэн. Ялангуяа сүүлийн үед сэтгэл нь жаахан тавгүйтээд ирэхээр заавал тамхи асаадаг зуршилтай болоод байгаа. Галсан халааснаасаа тамхиа олсонгүй. Уг нь хэд хоногийн өмнө хайрцаг янжуур худалдан авсан санагдаж байсан ч түүнийгээ эрээд олсонгүй. Харин оронд нь нэгэн жижигхэн хуванцар эд олов. Яг чухам юу болохыг нь таах санаатай гараараа тэмтэрч үзэхэд товч бололтой. Галсан түүнийг нь гаргаж ирээд харлаа. Цамцных болов уу гэмээр ягаан өнгөтэй хуванцар товч аж. Гэхдээ энэ товч чухам хэзээ яагаад өөрийн нь халаас руу орчихсныг Галсан бодоод олсонгүй. Бас хэний юуных нь товч болохыг ч шууд оноогоод нэрлэж чадсангүй.
-Энэ одоо юун товч байдаг билээ? Хэмээн Галсан эхнэртээ өнөөх товчийг үзүүлэн асуув.Хэрлэн юу ч бодсонгүй өнөөх товчийг гартаа барьж үзээд сонирхож байснаа сууж байсан сандал дээрээсээ огло үсрэн босоод ирэв.
-Хэрлээн, миний хөгшин яав? Хэмээн Галсан сандран асуув
-Саруулын цамцны товч. Яг мөн байна. Саруулын хамгийн сүүлд хичээлдээ явахдаа өмссөн ноосон цамцны товч мөн байна. Хэрлэн ингэж хэлээд хоолой нь зангираад ирлээ. Галсан одоо чухам яах ёстойгоо үл мэдэн самгардан зогсоно. Хэрлэн яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Энэ яалт чгүй манай Саруулын цамцны ханцуйных нь товч мөн байна. Чи яахаараа энэ товчийг халаасандаа хийчихээд явж байдаг билээ. Хэзээ яаж хаанаас авсан юм бэ? Хэмээн Хэрлэн одоо болтол яахаа мэдэхгүй гайхан зогсож байгаа нөхөр лүүгээ давшлан асуултаар булж гарлаа.
-Мэдэхгүй ээ, ямар ч байсан миний халаасанд л байж байна. Галсан ингэж хэлээд гэнэт нэгийг санав бололтой царай нь хувираад ирлээ. Тийм ээ, түрүүний зүүд. Галсан энэ үгийг дуулдах төдий шивнэв. Гүнзгий харанхуй зоорь луу унах охиныхоо гараас амжиж атгаж чадалгүй цамцных нь ханцуйнаас зуураад алдсан тэр дүр зураг Галсангийн нүдний өмнө дахин тодрон үзэгдэх шиг болов.
Галсан ингэжбодоод Хэрлэнтэй юу ч ярьсангүй дуугаа хураагаад зоорь луу гөлрөн суулаа. Яалт ч үгүй л охиных нь хамгийн сүүлд гэрээсээ явахдаа өмссөн цамцных нь товч халаасанд нь байж байдаг. Гэтэл энэ товчийг Саруулын цамцнаас хэзээ авсан байж таарах билээ. Лав Саруулыг хичээлдээ явахад нь би гэртээ ч байгаагүй шүү дээ. Тэгээд бас саяын болсон явдал зүгээр л зүүд. Галсан ингэж бодсоор хямарч орхижээ.
Хэрлэн Галсан руу асуусан харцаар харж байсан ч Галсанд эхнэртэйгээ ярилцах сөхөө ч байсангүй. Галсан ийн бодол болсоор өнөөх Саруулын цацны товчтой холбоотой бодлынхоо хариуг олж дөнгөсөнгүй. Тэрээр эхнэртэйгээ ч ярихгүй байсаар бүр өдөр өнгөрч байхад “Саруулын цамцны товч яагаад миний халаасанд орсныг ойлгохгүй байна” гэсэн ганцхан өгүүлбэрээр Хэрлэнгийн амыг таглажээ.

* * *
Саруул бараа сураггүй хэвээр. Энэ янзаараа дахин дөрөв хоног өнгөрөхөд байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Гагцхүү охиндоо сэтгэл зовних эцэг эхийн сэтгэл улам бүр харанхуйлж итгэл найдвар нь бага багаар бөхсөөр байлаа. Банхар шөнө хааяа нэг ямар нэгэн зүйл рүү боргон хуцаж бөөн чимээ шуугиан болох хэдий ч сэжигтэй юм юу ч олдсонгүй. Бас Галсан зоорио нээх үү яах вэ гэж эргэлзэн бодсоор өнөөдрийг хүрчээ. Магадгүй Галсан охиноо хүрээд ирэх ч юм билүү хэмээн горьдон итгэж найдаж байсантай нь ч зоорийг нээхээсээ түдгэлзсэн нь холбоотой байсан биз. Мэдээж Саруул гэртээ эсэн мэлн хүрээд ирж гэмээнэ Галсанд энэ муу ёр шүглэсэн зоорийг нээх ямар ч шаардлага байхгүй нь тодорхой байсан билээ. Бас Галсан тэр Цэнгэл гэдэг хүн, чөтгөрийн аль нь болох үл мэдэгдэх охины сургийг гаргах гэж хирэндээ хичээсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй билээ.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.naashirdaa.gblog.mn
...sakura...
Idevhtei gishuun
Idevhtei gishuun


Бичлэгийн тоо: 91
Points: 130
Join date: 2010-06-02
Age: 18
Байрлал: төв аймаг

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Лха 6 сар 23, 2010 11:06 pm

хэ хэ энэ зохиол хэзээ дуусах юм бол,
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.naashirdaa.gblog.mn
Chinz(O_O)
Helper
Helper


Бичлэгийн тоо: 617
Points: 671
Join date: 2010-04-23
Age: 20
Байрлал: Ugsnee harsiin !!!

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Бям 6 сар 26, 2010 1:09 am

unshihas zalhu hurev
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.sansargames.mn
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Ням 6 сар 27, 2010 1:32 am

zalhuu hog !!!!!
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Ням 6 сар 27, 2010 2:43 pm

sulde bi ch zalhuurla ***
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Ням 6 сар 27, 2010 3:53 pm

ene chin taldaa ch orogu yavj bhad ta 2 neree .........!!!!! ZALHUU ZALHUU ZALHUU !
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Ням 6 сар 27, 2010 5:03 pm

ehehehe emr zlhu nss
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Ням 6 сар 27, 2010 5:31 pm

tehhh.......wahahaha
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
...sakura...
Idevhtei gishuun
Idevhtei gishuun


Бичлэгийн тоо: 91
Points: 130
Join date: 2010-06-02
Age: 18
Байрлал: төв аймаг

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Ням 6 сар 27, 2010 10:20 pm

10.Хүйт даасан гэртээ охиноо үгүйлэн бэтгэрэн суух эцэг эх хоёр Мягмар гарагийн энэ өглөө охиныхоо сургийг хаанаас гаргаж болох талаар ярилцан хашаандаа зогсож байлаа. Тэгтэл Галсангийнд нэгэн зочин ирсэн нь Саруулын ангийн багш Ганцэцэг байв.
Тэрээр охиноос нь одоо болтол сураг гараагүй байгаа эсэхийг лавлаж мэдээд явах гэснээ гэнэт эргэж Галсангийн нүд рүү харж хэсэг азнаснаа буцаж эргэлээ. Галсан
-Та ямар нэгэн юм хэлэх гээ юу?
-Юу л даа. Хэд хоногийн өмнө та сургууль дээр ирээд явахдаа Цэнгэл гэдэг охины тухай асууж байсан шүү дээ
-Тийм ээ. Тэр охины сураг гараа юу?
-Үнэндээ тэр охины гэр нь хэд хоногийн өмнө биш бүр олон жилийн өмнө шатсан юм. Үнэхээр таны хэлснээр аав нь тэгэхэд айхтар түлэгдэн нас барсан гэсэн. Охин ч бас нас барсан гэдэг. Их ядуу амьдралтай айл байсан. Ямар ч хашаа хороо байхгүй аав нь хар бор ажил хийж охинтойгоо амь зуудаг хэцүүхэн л амьдралтай байсан гэж хүмүүс ярьдаг. Тэгэхэд тэр Цэнгэл гэдэг охин манай сургуульд сурдаг байсан юм л даа. Тэр үед би дунд сургуулийн сурагч байсан. Гэхдээ энэ бол их олон жилийн өмнөх явдал шүү дээ. Таны асуусан Цэнгэл биш ч байж болно. Таныг хэд хоногийн өмнө асуухад чинь би тодорхой ярьж амжаагүй. Тэгээд л яагаад ч юм энэ тухай танд заавал дуулгах ёстой юм шиг санагдаад ...
Энэ үгийг сонссон Галсан Хэрлэн хоёр ёстой л нөгөө мэл гайхаж цэл хөхрөнө гээч нь болов бололтой. Тэд Ганцэцэг багш руу гайхсан харцаар хэсэг чимээгүй ширтэж байснаа хоорондоо харц солилцоод авав. Хэрлэн тэссэнгүй бололтой ам нээв.
-Сонин юмдаа. Нэлээд хэд хоногийн өмнө л манайд хоносон. Өөр Цэнгэл гэдэг нэртэй охин юм болов уу?
-...мм... Мэдэхгүй. Магадгүй тийм байх. Ямар ч л байсан манай сургуульд сурдаг байсан Цэнгэл гэдэг охин дандаа л нэг янзын сурагчийн дүрэмт хувцастайгаа гэр гадаагүй л явж байдаг байсан. Их л хэцүү амьдралтай байсан даа.
-За тэр. Тэр мөндөө. Яалт ч үгүй мөн байх нь. Саяхан надтай жорлонд тааралдахдаа яг тэр сурагчийн дүрэмт хувцастайгаа л харагдсан. Магадгүй тэр охины сүнс л байнга ээрээд байгаа байх нь л дээ. Охиныг минь тэр л нэг тийш нь аваачсанаас зайлахгүй.
Галсан ингэж хэлээд царай нь тийм гэхийн тэмдэггүй барайгаад ирлээ. Харин Галсангийн хэлснийг сонссон Ганцэцэг мэдрэл муутай хүнтэй харьцаж байна гэж бодсон уу эсвэл сүнс чөтгөр гээчээс нь айв уу ум хумгүй гараад явлаа. Харин Хэрлэн Галсангийн “Хэд хоногийн өмнө Цэнгэлтэй жорлонд тааралдсан” гэсэн үгэнд нь гайхан байсан ч асуулгүй өнгөрлөө.
Галсан дэмий л цагдаагийн хэсэг дээр очин охиныхоо талаар сураг ажиг гарсан эсэхийг асуугаад сэтгэл гонсгор гэртээ буцаж ирлээ. Галсангийн дотор одоо юуны өмнө охиноо олж аваад энэ хараал идэж муу юм шүглэсэн байшингаас хурдхан нүүе гэсэн бодол л эргэлдэж байв. Дахиад л шөнө боллоо. Цагдаа, түргэн тусламж, асрамжийн газар гээд бараг бүх л байж магадгүй гэсэн газрууд руу утасдаж найз нөхөд хамаатан саднууддаа хэлж сураг чимээ дахин дахин тавиулсан ч охиныхоо тухай нэг ч үг олж сонсож чадсангүй.
Харин энэ шөнө Галсан унтсангүй. Бүр унтахыг ч хүссэнгүй. Хэрлэнд ”Дэмий уйлж суухаар жаахан ч гэсэн унтаж амар” гэж зөвлөөд өөрөө гал тогооныхоо өрөөнд нохойгоо хажуудаа хэвтүүлээд өөртөө цай аягалаад суучихав.Харин Хэрлэн охиндоо санаа зовоод байхад юуны чинь унтах гэж хэлсэн ч эрхгүй ядрав бололтой нүдний хор гаргахаар хэвтлээ. Шөнө дунд болжээ. Галсан энэ удаа зоорин доороос дахиад хэн нэгэн балбах юм бол чухам юу болохыг нь олж мэдэх санаатай байлаа. Эсвэл өнөөх аль эрт үхсэн гэж яриад байгаа Цэнгэл охин ч хүрээд ирж мэдэх юм гэсэн бодол санаанаас нь гарсангүй. Ямартай ч энэ шөнө тэрээр огт унтахгүй байхаар шийджээ.
Гадаа салхи исгэрч, хааяа нэг машин явах нь дуулдана. Гэрт ч тэр гадаа ч тэр нам жим байсаар. Галсангийн нүд өөрийн эрхгүй анилдаад эхлэв. Тэрээр харин нойртойгоо тэмцэхийг хүссэнгүй бололтой нүдээ анин ширээгээ дэрлэн хэвтлээ. Галсан дөнгөж дугхийв үү үгүй юу зүүдний ертөнцийн босго даван орлоо. Галсангийн зүүд яг л бодит амьдрал дээр болж байгаа юм шиг ил тод ойлгомжтой байх аж.
Тэрээр зүүдэндээ өөрийгөө унтлагынхаа өрөөнд шөнө ганцаараа сонин гарчиглаж байгаагаар эхлээд харав. Гэтэл нөгөө л гал тогооны өрөөнд байгаа муу ёрын зоорины ямар нэгэн бүгтхэн чимээ дуулдаж доороос нь тогших бөгөөд тэр нь чухам юу болохыг нь мэдэхээр Галсан эрхгүй тэр зүг алхаж байв. Галын өрөө рүү ойртох тусам өнөөх чимээ улам тод сонсогдож байлаа. Удалгүй гал тогооны өрөө рүү ороход хамаг юм нь эмх замбараагүй ундуй сундуй болсон байх бөгөөд зоориноос хэн нэгэн гарах гэж амь тэмцэн балбах аж. Галсан хэдий айж байсан ч зоорины дэргэд очиж “чи хэн бэ?” гэж асуулаа. Гэтэл өнөөх нүдэх чимээ хэсэгхэн зуур зогссоноо зоорины хаалганы завсраар хэн нэгний нүд Галсанг хорссон байртай цоо ширтэх аж. Тэгснээ тэр эрэгтэй хүн “Чи намайг эндээс гарга. Хурдан гаргаадах, зоориныхоо түгжээг мултал. Энд маш хүйтэн байна. Хэрвээ хаалгаа нээхгүй бол... нээхгүй бол...” хэмээн цахиртаж сөөнгөтсөн хоолойгоор Галсанг заналаа.
Банхарын уурлан хуцах чимээгээр Галсан нойрноосоо цочин сэрэв. Үнэхээр саяын зүүдэндээ үзсэн шиг хэн нэгэн зоорин доороос гарах гэж самардаад байх шиг байлаа. Галсан ч гартаа тааралдсанаар нь мод хагалдаг сүхээ авч далайгаад зоорь луу тонгойн “чи ер нь хэн юм бэ, гараад ир, нэгийгээ үзье” хэмээн уурсан хашхирлаа. Тэгмэгц өнөөх чимээ гэнэт дуулдахаа болих нь тэр. Хэрлэн ч энэ бөөн дуу чимээнээр гал тогооны өрөөнд сандран орж ирлээ. Гадаа үүр цайх болоогүй тас харанхуй хэвээр. Нохой уурсан архирч хуцсаар. Харин Галсан эхнэрээ орж ирснийг ч анзаарсангүй гартаа атгасан сүхээрээ зоорины хаалгыг дээрээс нь балбаж гарав. Новш минь, би чамайг алаад өгье л дөө хэмээн хашхичих тэрээр бүр цөхрөнгөө барж дуусав бололтой. Удалгүй зоорины хаалгыг захалж хадсан төмөр бэхлээс хугарав. Одоо зөвхөн зоорины хаалгыг дээрээс нь татахад л нээгдэхээр болжээ. Банхар боргон хуцсаар харин Хэрлэн энэ бүхнийг айж сандарсан нүдээр ширтэн гараа элгэндээ зөрүүлэн зогсоно. Яг зоорины хаалгыг ийнхүү дээш нь татаж нээх мөч тулаад ирэхэд Галсан өөртөө эргэлзэж ямар ч хөдөлгөөн хийлгүй зогслоо. Одоо ГАлсангийн толгой энэ хаалгыг нээх нь зөв үү буруу юу гэсэн тэрсэлдсэн бодлууд хоорондоо тэмцэлдэж байх аж. Зоорин доороос хэн нэгний дээшээ зүтгэх өнөөх чимээ гарахаа больжээ. Бүгд нам гүм болов. Нохой нь ч тэр зоорины хаалга руу тас ширтэж биеэ хураан бөгтийн зогсож байлаа. Банхар энэ хаалганы цаана юу ч гарч ирсэн шууд дайрахад бэлэн байгаа нь харваас андашгүй аж. Галсангийн нүүрээр хөлс дааварласан байх бөгөөд нэг гартаа атгасан сүхээ далайсан хэвээр.
Галсан зоорины хаалгыг огцом хүчтэй нээлээ. Энэ хаалгыг ийнхүү нээснээр хожим өөрийнхөө амьдралд ямар их гай дуудсанаа энэ агшинд Галсан яахан мэдэх билээ. Зооринд хэн ч байсангүй. Зоорины таг нугасаараа бүтэн эргэж модон шалан дээр түс хийн савагджээ. Эхнэр нөхөр нохой гурав гурвуулаа зоорь луу тонгойж харсан хэдий ч ямар ч гэрэл тусгаагүй учир юу ч харагдсангүй. Ямартай ч тийм гүехэн биш гэдэг нь андашгүй. Тэдний нүүр лүү хүйтэн агаар сэнгэнэж байх агаад таагүй үнэр ханхийх аж. Хэрлэн гэнэт муухай хашхирлаа.
-Хэрлээн, юу болов?
Хэрлэн дэмий л зоорины сөхөгдсөн хаалга руу заав. Хэн нэгнь хурууныхаа цусыг гартал самардсан тэмдэг зоорины дотор талын модон хаалганд тодхон үлджээ. Хаалганы дотор талын банзан дээр хумсаар маажсан ором энд тэндгүй харагдах бөгөөд саяхан малтаж байсан нь ойлгомжтой байв. Учир нь самардсан хурууны ором дагаж нялгадсан цус нойтон хэвээр байлаа. Банхар гэнэт айхтар архиран хуцаж гадагшаа хар эрчээрээ давхиж одов. Галсан Хэрлэн хоёр ч хоёр бие рүүгээ гайхаж харснаа нохойныхоо араас яаран гүйлээ. Нохой жорлон руу ямар ч эргэлзэх юмгүйгээр эрчээрээ давхин дотогшоо ороход Галсан араас нь гүйгээд гүйцсэнгүй. Ямар нэгэн юм доошоо пад хийн хөлдүү газар унах чимээ гарч нохой хуцахаа болих нь тэр. Өнөөг хэр нь гартаа сүх атгасаар байгаа Галсан зогтусав. Банхар, банхар гараад ир хэмээн тэрээр хоолойны чадал мэдэн хашхирлаа. Жорлонгоос ямар ч чимээ гарсангүй. Галсан хэсэг алмайрч зогссоноо жорлон руу яаран гүйж очиход Банхар жорлонгийн нүх рүү унажээ. Тэр доор ямар ч хөдөлгөөнгүй гулдайн хэвтэх хар дүрс нохойг хэдийнэ үхсэнийг илтгэх мэт.
“Чи хаанахын ямар хараал идсэн новш нь вэ. Бид нар чамд ямар гай тарьсан юм” хэмээн хашхирах Галсангийн дууг сонссон хэн ч байсан хирдхиймээр. Хэрлэн нөхрийнхөө араас тэвэрчээ. Тэрээр хэдий өөрөө маш их айдаст автсан ч Галсанг тайвшруулах гэж аль болох сайн сайхан үг хэлэхийг хичээж байгаа нь нэг бодлын өрөвдмөөр. Хашааны сүүмгэр гэрэлд орчин тойрон тийм ч сайн харагдахгүй байх агаад Банхар аль хэдийнэ үхсэн нь нэгэнт тодорхой болжээ. Эхнэр нөхөр хоёр жорлонгийн умгар модон өрөөнд хамтдаа ороод доошоо нохойгоо өчнөөн дуудсан ч доор гулдайн хэвтэх бараан дүрс огтхон ч хөдөлсөнгүй, бас ямар ч дуу чимээ гарсангүй. Эхнэр нөхөр хоёр маш их айдас түгшүүрт автаж байсан хэдий ч түүнийг нь нохойн үхлээс үүдсэн харуусал хэсэгхэн хугацаанд мартагнуулав бололтой. Тэд өглөө нар гарахаар нохойныхоо цогцсыг жорлонгийн нүхнээс гаргаж авахаар тохиролцож гэрлүүгээ алгуурхан явж орлоо. Байшин дотор нам жим, чимээ аниргүй байх аж. Энэхэн хэсэг хугацаанд тэд түрүүн зоорины хаалгыг нээснээ мартагнаад байсан билээ. Гэнэт Хэрлэн муухай хашхиран нөхрөө тэврээд авлаа. Тэд түрүүн нохойныхоо араас сандран гарахдаа гал тогооны гэрлийг унтраагаагүй бөгөөд нээлттэй орхисон зоорины хаалгыг хэн нэгэн хаажээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа яахаа мэдэхгүй айдаст автан зогсоно. Байшинд ямар ч чимээ аниргүй хэвээр. Галсан түрүүлж ам нээлээ.
-Чи зоорины хаалгы хаагаад гарснаа мартсан юм биш биз?
-Үгүй ээ, би хаагаагүй. Наадахыг чинь хаах нь битгий хэл ойртохоосоо ч айж байсан юм чин хэмээн Хэрлэн шивнэн хариулах нь хэн нэгэн этгээд ярихыг нь сонсчих вий гэж айсан шинжтэй байх аж. Эхнэрийнхээ ийнхүү шивнэн ярихад Галсан үнэхээр хэн нэгэн муу ёрын этгээд зоориноос сэмхэн гараад гэрт нуугдсан юм шиг санагдаж жийрхсэндээ ар нурууных нь үс босох шиг л боллоо.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.naashirdaa.gblog.mn
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Ням 6 сар 27, 2010 10:51 pm

sakura tgd garaad irtsen umo Razz
nogoo suns ch umo chotgor n ????
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 1:06 am

yooo haranguut l.....
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 1:16 am

gerlee asaaj bgad unshaa Razz
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 1:22 am

vampire bolhoor haranhuid durtai gj t1thguyu hahaha-xaxaxa
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 1:24 am

uuuu .....2la tegvel hamsatan um bn shd gessss
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 1:27 am

hahaha zaz jk har shono gantsara neeh gerlee astsn ....
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 1:38 am

hmmmm,....
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 1:49 am

ya ne hochu eto chitati moya leni menya tyanet lol yoooy bur orsor bichej heleh gj shuls gojchhima neg l ih myagkiy znak i bukva YA ***
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 2:00 am

wahahahah...... pig
ne hochesh nenado ^o^
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 2:02 am

leni ne budet to budu chitati
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 2:04 am

koko ^o^
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
LoVeHoLiC
Хүндэт гишүүн
Хүндэт гишүүн


Бичлэгийн тоо: 1987
Points: 2235
Join date: 2010-04-25
Байрлал: Дэлхий ертөнцийн хаа нэгтээ хорвоогийн тоос шороог хөдөлгөж яваа... нтр

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 2:05 am

ehehe
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Snow Queen
Бүхнээс онцгой гишүүн
Бүхнээс онцгой гишүүн


Бичлэгийн тоо: 1189
Points: 101391
Join date: 2010-05-06
Age: 19

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Зоорь- аймшгийн өгүүллэг   Дав 6 сар 28, 2010 2:06 am

king
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
 

Зоорь- аймшгийн өгүүллэг

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 2)Хуудсанд оч : 1, 2  Next

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Өсвөрнас форум ::  :: -