Өсвөрнас форум

Өсвөрнас форум


 
HomeHome  CalendarCalendar  GalleryGallery  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  НэвтрэхНэвтрэх  
ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***
Latest topics
» end hen hen bn orood ireeeee
Баа 3 сар 08, 2013 4:29 pm by oyuka+orgil=vvrd hamt

» bi yaahuu kk sonin ymaa all yariltsii
Пүр 3 сар 07, 2013 8:51 pm by sore heart.....

» nzuud bolno
Пүр 3 сар 07, 2013 5:58 pm by oyuka+orgil=vvrd hamt

» za ohiduuddaa bayriin mend hurgie
Пүр 3 сар 07, 2013 5:55 pm by oyuka+orgil=vvrd hamt

» hund hairtai blhoopoo ydiin bol?????????????????????
Пүр 3 сар 07, 2013 5:52 pm by oyuka+orgil=vvrd hamt

» Hi oxiduudaa naashaa add hiigeerei
Пүр 3 сар 07, 2013 3:19 am by mimi

»  ohid huwguudiin taniltsah bulan
Пүр 3 сар 07, 2013 12:54 am by Rainbow

» bugdeeree metgelzii
Ням 3 сар 03, 2013 11:29 pm by sore heart.....

» nzuud boltsgooy
Бям 3 сар 02, 2013 3:40 pm by turbold.bt

Бидний тухай
Admins Та бидэнтэй харилцахыг хүсвэл: www.usvurnas@yahoo.com domino.dragon@yahoo.com
Google-ээс хайцгаая
The Web Ask Dave Taylor
12-р сар 2017
ДавМягЛхаПүрБааБямНям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
CalendarCalendar

Share | 
 

 Хайр дурлал ба гэрлэлтийн зурхай .:БҮРГЭД ЦЭГ МН:.

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
QaZ*
Top poster
Top poster
avatar

Бичлэгийн тоо : 182
Points : 362
Join date : 2012-07-15
Age : 20
Байрлал : Үхснээ харсан юм. ->[MongolNoxoi.TK]<-

Шинэ сэдэв оруулахГарчиг: Хайр дурлал ба гэрлэлтийн зурхай .:БҮРГЭД ЦЭГ МН:.   Мяг 7 сар 17, 2012 7:26 pm

Хонины ордны хайр дурлал- гэр бvл

Хонь хайртаа хvнээ найз нєхдєє єєрийн махбодь болох гал эсвэл
агаарыг сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгvй хэрэгтэй. Махбодь ус ба
газар нь галтай зохицохгvй. Ус нь галыг унтраана, гал нь газрыг
шатаана. Хонины ордыхон нилээд секси. Залуу наснаасаа хайр
дурлал,сексийн амьдралд ордог бєгєєд vvнээс болж зєрчилдєєн vvсдэг.Ямарч
насан дээрээ анхны харцаар дурлаж чадна.Хонь боломжгvй зvйл рvv их
тэмvvлдэг ба ямарч vнээр хамаагvй авахыг оролддог, юугаа ч хамаагvй
золиосолдог.


Хонь хайр дурлалд гэнэн хєєрvv. Тvvний хувьд хайр дурлал нь
адал явдал єєрчлєлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг. Хонь нилээд
оройтож 30 -35 насандаа гэрлэдэг. Гэр бvлийн хvн тэвчээртэй байж хонины
эрх чєлєє,ааш зан.эрч хvчийг болгоомжтой зєв залах хэрэгтэй.


Хонины ордыхон сайн эцэг эх бєгєєд хvvхдvvдээ хайрлаж
тэднээрээ бахархах дуртай. Хvvхдvvддээ сайн зєвлєгч сайн найз нь. Гэвч
vvний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь зохион бvтээх,
засаж сэлбэх, спортоор хичээллэх аялалаар явах дуртай.


Vхрийн ордны хайр дурлал- гэр бvл

Vхрийн хайр дурлал найз нєхдєд газар ус, агаар махбодитой
ордууд тохирно. Тэдэнд эсрэг хvйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ
нээдэггvй бусдаас нуудаг. Хайртай хvнээ дагаж гvйхгvй. Идэвхгvй наазгай
байдалтай. Залуудаа ихээхэн дурламтгай дурлах нь тvvнийи хувьд
амьсгалахтай адил. Vхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бєгєєд
муугаар тєгсєнє гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгvй. Хайр сэтгэл
нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гvнзгий дурлана. Тэр бvх юманд
жишээ нь хоолойны єнгє, vнэр хувцас хvнарт утга учир єгнє. Vхрийн хайр
дурлал маш урт vргэлжилнэ. Vхэн vхтлээ дурлалдаа vнэнч байна. Тэр
дурлалд романтик маягаар хандана. Хайртыгаа бvхэлд нь эзэмшихийг хvснэ
єєрийгєє ч тэр чигээр нь зориулна. Хэрэв тvvний зvрх сэтгэлийг
шархлуулбал тэр аймшигтай тарчилан зовдог ба заримдаа,vхэж ч магадгvй.
Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хvvхнvvдтэй
явалдах зэрэг тохиолдол бий. Vхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд
мэдрэмжтэй золбоотой хамтрагч таалагддаг бєгєєд хvйтэн хєндий хvмvvсийг
тэвчдэггvй. Гэр бvл болох нь тvvнд хайр дурлалаас илvv чухал. Тэд бараг
салдаггvй. Гэр бvлийн аливаа хэрvvл маргаанд маш дургvй. Vхрийн ордынхон
vлгэр жишээ эцэг эх мєн. Хvvхдvvдтэйгээ эелдэг харьцаж, цаг заваа
харамгvй зарцуулна.


Тэд хvvхдээ хэт эрхлvvлэхийг тансаг байдлыг буруу гэж vздэг.
Хvvхдэд vнэнч шударга итгэл найдвартай байх занг Сургана. Захирангуй
байдалтай ханддаг. Тєрєл садан найз нєхдєє цайз мэт хамгаалж чадна.
Тэдэндээ vнэнч бєгєєд шаардлага єндєртэй. Vхэр хvнийг байгаагаар нь
хvлээж авч чаддаг. Тэр айлд зочилох дургvй боловч харин айлчин гийчинг
харамгvй дайлж цайлна. Vхэр их дасамгай. Тэд харгис хэрцгий єш хонзон
санах нь маш ховор боловч хэрэв тvvнийг эвгvй байдалд оруулбал уур хилэн
нь хязгааргvй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгvй. Тэр гэртээ
тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч
єєрчлєхийг хvсдэггvй. Орчин vеийн дуу шуугиантай, хєл vймээнтэй амьдрал
vхрийг ихээхэн ядраадаг бєгєєд хотоос гарч хєдєє гадаа явах боломжийг
алддаггvй. Тэр байгальд хайртай. Vхэр их гэрсэг бєгєєд бvх юмаа єєрєє
хийхийг хvсдэг. Хувцас хунартаа гамтай стилээ бараг єєрчилдєггvй. Хvний
анхаарал татсан гял цял юманд дургvй, чанартай эдэлгээ сайтай зvйлд
дуртай.


Ихрийн ордны хайр дурлал, гэр бvл

Тэдэнд дурлах амаргvй. єєрт нь хайртай хvнээс бултдаг зантай.
Хvнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь
ховор.Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бvлийн амьдрал
нь тэр болгон тогтвортой байж чаддаггvй. Заримдаа ч дарамттай юм шиг
санагдана. Ойр дотны хvмvvс нь ямар нэгэн байдлаар дургvйг нь хvргэвэл
харьцаагаа шууд таслахаас буцахгvй. Ихэнх тохиолдолд хатуу сэтгэлтэй єр
зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Тvр зуурын холбоо сvлбээнд амархан
ордог бєгєєд сексийн амьдралд элдэвтэй. Майз нєхєд, хайртай хvнээ агаар,
гал махбодийн хvмvvсээс сонгох нь зєв. Газар, ус махбодь таарамж
муутай. Эцэг эхийн vvрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Vр
хvvхэдтэйгээ vе тэнгийн юм шиг харьцах боловч анхаарал бага тавьдаг.
Учир иймд vр хvvхэд нь зохих ёсны хvндэтгэл vзvvлэхдээ маруухан.


Ихрийн ордынхон хvмvvсийн хоорондын харьцааг маш сайн
мэдэрдэг. Єрнvvлж чаддаг учраас гарамгай улс тєрч болж чадна. Тэд таныг
ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та тvvнийг гомдоовол шууд л
ойлгох бєгєєд бодлыг чинь дор нь єєрчилж чадна. Ихэр єєрийн санал
бодлоосоо ухрах тохиолдолд ажиггvй амирлангуй хvний дvрийг vзvvлдэг.
Ихэр туйлын зорилгодоо хvрэхийг эрмэлзэх боловч яг тvvнээ тодорхойлж
чаддаггvйн учир нь мєнгє тєгрєг ч тэр, алдар нэр ч, хайр дурлал ч тэр
дангаараа Ихрийг бvхэлд нь эзэмдэж чаддаггvй. Тэрээр ямар нэгэн
боломжгvй зvйл рvv тэмvvлдэг. Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн
хvн мэт. Гэвч ямар ч ажилд тvvртэхгvй, боловч хэзээд сэтгэл хангалуун
бус. Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зvйлд дурладаг,
ёстой шал хэрэггvй юм худалдан авдаг, vvнээсээ болоод єр ширэнд орох нь
элбэг.


Мэлхий ордны хайр дурлал ба гэр бvл

Мэлхий -хамгийн мэдрэмтгий, хамгийн эмзэг хэврэг сэтгэлтэй
орд. Залуу насандаа ихээхэн романтик ба vvрдийн хайрыг мєрєєддєг. Хайр
дурлалгvйгээр тvvний амьдрал хоосон боловч хайрт хvнээ олтлоо удна. Хайр
дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харьцаатайгаас
шалтгаална. Хэрэв тэрээр гэр бvлээсээ салан тусгаарлаж чадаагvй
тохиолдолд эрэгтэй Мэлхий бvх насаараа ганц бие эр, эмэгтэй Мэлхий
гэртээ хєгширсєн бvсгvй болон хувирна.
Харин дурласан тохиолдолд хайрт хvнийг хэдэн жилээр ч хамаагvй мєрдєж дагана. Сэтгэл зvрхээ тэр чигт нь єгч амиа тавина.


Гайхамшигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор
нь давахгvй, шєнє нvд хамхихгvй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл
зvй нь чухал болохоос секс чухал биш. гэхдээ op хєгжилд орох дээрээ
тулвал тун эелдэг зєєлєн, халамж анхаарал тавьж єєрийгєє тэр чигээр нь
зориулна. Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юмуу ээждээ гvйж очно.
Тvvний
нэг муу тал нь дурлалд хэт ємчирхєг ханддаг ба хэт хартай. Нєгєє талаас
хайртай хvндээ бvрэн захирагдана. Хэрэв тэднийг vнэнчээр, сэтгэлээсээ
хайрлавал тєгс тєгєлдєр хvн болно. Хэрэв тэднийг хуурч, сэтгэлээр нь
тогловол амьдралыг чинь зовлон болгож чадна. Мэлхий - бусад ордтой
ойлголцож чаддаг цорын ганц орд юм. Гэр бvлийн амьдрал нь тvvнд єєрийгєє
илэрхийлэх боломж олгодог. Гэр бvлдээ vнэнч туйлбартай. Авахаасаа илvv
єгєх хандлагатай. Гэр ороноо хайрладаг, гэрээ их санадаг гэхдээ бvрэн
аюулгvй газар гэж боддоггvй нь гайхалтай.


Энэ ордыхон хуучин эдлэлд дуртай бєгєєд хэт гоёмсог этгээд
зvйлд дургvй. Гэр орондоо эд хогшил авахдаа юу авахаа мэдэхээс гадна
ямар vнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдрах дуртай.
Тvvний
дуртай газар - гал тогооны єрєє. Гэртээ аквариумтай загас гэртээ тавих,
марк цуглуулах, ном унших дуртай. Хєгжмийн сонсгол сайтай. Мэлхий усанд
сэлэх, завиар зугаалахыг хvсдэг. Мєнгєє цуглуулдаг. Хоол хvнсэндээ
гамтай ханддаг бєгєєд хоолны vлдэгдэлээ хаядаггvй.
Эрэгтэй эмэгтэй
Мэлхийд хоёуланд нь эцэг эхийн сэтгэл маш хvчтэй хєгжсєн байдаг. Тэд бол
тєгс тєгєлдєр эцэг эх. Тэд хань ижлээсээ илvv vр хvvхдэдээ амиа тавина.
Хvvхдийн проблемийг машид чухалчилан авч vздэг бєгєєд тэдэнд тэвчээртэй
хандаж тэдний тєлєє байнга санаа зовж явдаг. Хэтэрхий их эрх чєлєє
олгодоггvй.


Эцэг Мэлхий охиндоо их дотно ханддаг. Мэлхийн дотоод сэтгэл
яаж тєлєвшсєнєєс ямаршуу эцэг эх болох нь ихээхэн шалтгаална. Энэхvv
дотоод сэтгэл нь заримыг нь сайн эцэг эх заримыг нь чихэнд чийртэй эцэг
эх болгодог.
Тэр авах гэсэн зvйлээсээ тас зууралддаг зантай. Энэ нь
бvх юманд хамаатай : хайртай хvн нь ч байж болно, хэрэггvй зvйл ч байж
болно. Тэд шууд дайрахгvй, арга мэх хуурамчаар vзvvлж хохирогчийн
анхаарал сарниж алдаа гаргахыг нь хvлээж байгаад яг тэр vед барьж авдаг.
Зєвхєн хэн нэгэн тvvнтэй ижил зорилготой тохиолдолд Мэлхий хурдан
хєдєлнє.


Арслангийн ордны хайр дурлал ба гэр бvл

Хайр дурлалд их романтик, уян зєєлєн ба цэцэг, бэлэг, хайрын
захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд бол баяр юм. Хvсэл
сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хэрвээ хайртай хvн нь ажилд нь
саад, хvндрэл учруулаад байвал тvvнээсээ шууд салдаг. Тэгсэн хэдий ч
ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг тэнцvvлэн шийдэж чадна.
Арслангуудын дунд ганц бие хvмvvс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас
гэрлэлт нь амжилтгvй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай
санагддаг. Найз нєхєд, дурлалт хvнээ гал болон агаар мах бодьтой ордоос
сонгох нь зєв. Агаар нь галыг дvрэлзvvлдэг.


Арслангийн бардам занг хэзээ ч хєндєж болохгvй, ийм vед
тvvнийг номхотгошгvй. Энэ шалтгаанаас болж дотно хvмvvс нь холдох
тохиолдол ихээхэн байдагч хайр дурлалын азгvйдэлээ тэд нэр тєртэйгєєр
даван гардаг.


Уучлан єршєєх чадвар - Арслангийн сайн тал бєгєєд учир иймд
экс хайрт руугаа буцахыг vгvйсгэхгvй. Тэрээр бусдад ємєг тvшиг болж сул
дорой болон ядуу зvдvv хvмvvст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай,
єгєємєр зантай бєгєєд бvхий л юманд vнэн голоосоо ханддаг.
Арслан
сайн эцэг, сайн эх. Хvvхдvvдээ сохроор хайрладаг тул сул талыг нь
анзаардаггvй. Тэгсэн мєртлєє хvvхэд vл хvндлэх байдал гаргавал тvvнийг
залхаана. Хvvхдvvддээ зvрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангvй
ханддаг. Хэрэв тэдний дунд таагvй байдал vvсвэл эх эцэг нь тэртэй тэргvй
уучлана гэдгийг хvvхэд мэдэж байдаг.


Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мєн єєрєє сайн
гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц тvvнд тохирохгvй учир нь торонд
байгаа мэт єєрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим
байранд тvvнд их тав тухтай ба сайхан байна.
Их тансаг амралтын
газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургvй, олны дунд байж, хvмvvстэй
танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай.
Арслангийн
vvрэг бол сул дорой хvмvvсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ vнэнч найз
нєхєд, мєн шударга, хvчтэй дайснууд. Тэд бол бvтээлч, гойд, хvч
чадалтай, амьдралд хайртай хvмvvс юм. Тэдгээрийн єєдрєг сэтгэл нь нарны
гэрэлд улам чангардаг.


Охины ордны хайр дурлал ба гэр бvл

Тvvнд найдвартай болон байнга хайр дурлалын хvч гаргахыг
шаарддаггvй хvн хэрэгтэй. Тэгсэн ч єєрєє хайртай хvндээ их анхаарал
халамжтай ханддаг.
Єєрийнхєє сэтгэлийг илэн далангvй vзvvлж харуулах
дургvй. Тэр оргилуун сэтгэл гэж мэддэгvй, vvгээр ч барахгvй vvнийг
сэтгэлийн євчин гэж vздэг. Мэдрэмжиндээ биш харин ухаандаа захирагддаг.
Хэрвээ тэр дурласан бол єєрийнхєє хайрыг vгээр биш харин хэргээр
батладаг.


Ханиасаа ямагт ёс журамтай, vнэнч шударга, ухамсартай байхыг
хvлээж найддаг. Хэрвээ тийм биш бол цэвэр цэмцгэр байдлаа
бохирдуулахгvйн тулд ганцаараа байхыг эрхэмлэнэ. Амьдралд болон хvмvvст
тэр єєрєє хэт шvvмжлэлттэй ханддаг учраас ихэвчлэн ганцаараа vлдэж, аз
жаргалтай байх боломжоо алддаг. Єєрийн мэдрэмжээ нуун, хайраа илчилж
чаддаггvйгээсээ болж гоонь эрчvvд болон гэртээ хєгширсєн эмэгтэйчvvд
болдог. Охины ордныхон хайр дурлалд ч 3 янз байдаг.
Эхний - эдгээр
Охид нь хайр дурлалдаа аз жаргалтай байж чаддаг. Тэд маш сэтгэл татам,
уян зєєлєн, эелдэг, vнэнч байдаг ба єєрийнхєє хайрыг vйлдлээрээ
батлахаас гадна сэтгэлээ нээж бас чаддаг.
Дараагийн - хатуу ёс
суртахуунтай хvйтэн, хязгаарлагдмал, єєрийн буянт vйлсдээ ханатлаа орсон
хvмvvс. Эдгээр Охид нь ер нь ганцаардмал байдаг.


Сvvлийн - эдгээр Охидын хувьд секс бол тэдгээрийн зорилго
болдог. Тэд амрагаа ямагт сольдог тэгэхдээ хvйтэн, мэдрэмжгvй,
хайхрамжгvй хэвээр vлддэг. Порно кинонд дурлах хандлагтай.
Єєрийгєє
асуудлаар хэт ачаалдаг тул эцэг эхийн vvрэг тvvний хувьд амаргvй байдаг.
Тvvний хувьд хамгийн чухал бол vр хvvхдvvдээ ёс журамтай байлгахыг
дасгах, хичээлдээ сайн сурахад нь заах мєн оюун ухааныг нь хєгжvvлэх.
Хvvхдvvдээ ажил хєдєлмєрт ба тоглох наадах бол хоёрдугаарт байх ёстойг
сургахыг тэмvvлдэг.
Охидын ордны эцгvvд хvvхдvvдтэйгээ тэсвэр тэвчээргvй, уур уцаартай ханддаг нь их байдаг, хайраар эрхлvvлдэг хvн биш.


Жинлvvрийн хайр дурлал ба гэр бvл

Зарчмын хувьд хэрвээ ус нь салхинаас айхгvй бол агаар нь
устай мєн газар нь салхины эсрэг биш бол нийцнэ. Жинлvvрт/ бусад
ордуудаас илvv/ хайртай хvн хэрэгтэй vгvй бол тэр єєрийн тєгс тєгєлдрийг
мэдрэхээ болино. Жинлvvрийн ордон Охин болон Хилэнцийн ордуудын дунд
оршдог. Охины - оюун ухаандаа захирагддаг, Хилэнцийн - хvсэлдээ
захирагддаг зан чанарын аль аль нь Жинлvvрт бий. Хvчтэй, оргилvvн хvсэлд
автагдах нь ховор. Хvчтэй сэтгэлийн хєєрєл эрч хvч болон биеийн тэнхээ
багатай. Тvvний хvсэл нь хэт зєєлєн. Тэд мэдрэмжийнхээ боол байх нь
ховор. Анхны харцаар дурладаггvй. Хайр дурлалын явдлууд нь олон биш,
харин єєрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их єндєр шаардлагатай,
тэр нэгэн зэрэг хайр, анхаарал, тайван байдлыг шаарддаг. Тvvний мэдрэмж,
сэтгэлийг vнэлвэл тэр аз жаргалтай байдаг. Жинлvvрийн эмэгтэй нь ч
эрэгтэй нь ч ихэвчлэн дараах байдалд ордог: хоёрын нэгийг нь сонгох.
Гэхдээ Жинлvvр аль алийг нь найзаа болгож, нийцэшгvйг холбохыг оролддог.
Жинлvvр шийдвэр гаргахдаа сэтгэл зvрхээ чагнах мєн хvмvvсийг хайрлаж
сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа vлдэхээс айсандаа л гэрлэдэг.


Хvмvvстэй эвтэй, найртай харьцаж, таалагдаж чаддаг гэвч тvvнд
хvчтэй мэдрэхvй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа
ашигтай тал, гадаад гоо vзэмж зэргээс илvv дотоод гоо vзэсгэлэн, чин
vнэнч зан, мэдрэмж зэргийг эрхэмлэнэ.


Тэр том хотод амьдрах мєн найз нєхєдтэйгээ харьцах, зочид
хvлээн авах дуртай. Тvvний гэр нь маш гоёмсог, дотор нь зєндєє олон гоё
эд зvйлтэй, олон цэцгvvдтэй. Наргиж цэнгэх мєн амьдралаас таашаал авах
дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг. Жинлvvр - эмэгтэй
гоё хувцас цуглуулан єдєржингєє дэлгvvрээр явж чадна.
Жинлvvр, гэр
бvлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмvvлдэг. Гэр бvлийн гишvvд
олон байх нь ховор. Хvvхдээ хvндэлдэг мєн хvмvvсийг ч хvндлэхийг
сургадаг. Хvvхэдтэйгээ vеийн юм шиг ярихыг хичээдэг. Хvvхэд єєрийг нь
ойлгоно, зєвлєнє, дэмжинэ гэдэгт эцэг эхдээ найдаж болно. Учир нь тэр
хvvхдийн хvндэтгэлийг хvлээж, итгvvлж, vнэмшvvлэх авъяастай тул
хvvхдvvдтэй харьцаж чаддаг.


Хилэнцийн хайр дурлал, гэр бvл

Ус нь галтай огт нийцдэггvй харин агаартай нийцдэг. Хилэнц нь
ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм. Тэгэхдээ тэр хєнгєн хийсвэр
харьцаа, сээтэн зэрэгт дургvй, хайрын явдалдаа ямагт чухал ханддаг ба
хайрандаа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зєвхєн зvрх сэтгэлээ л
сонсдог бєгєєд vvндээ єєрийгєє бvхэлд нь зориулдаг. Єєрийгєє хайр
дурлалд зориулагдсанаа ба єєрийнхєє сэтгэл татам байдлын vнэ цэнийг сайн
мэддэг. Хайр дурлалд ч гэсэн тэр амжилт олдог.


Тэр худалч, хуурмаг хvнийг таних зєн совинтой тул хамтрагчаа
сонгохдоо алдах нь ховор. Ийм учраас тvvний гэрлэлт нь ерєнхийдєє аз
жаргалтай байдаг. Харин хэрвээ гэрлэлт нь бvтэлгvйтэж аз жаргалгvйгээ
мэдэрвэл єс хонзонтой, хэрцгий нэгэн болж хувирдаг.
Ихээхэн эрх
дархтай ємчирхєг хvн. Тэр дураараа их туйлдаг, байнга єєрийнхєєрєє
байлгах дуртай, vvнээс болж бусадтай тун бэрхшээлтэй харьцдаг. Хvvхэд
хvмvvжvvлэхдээ дэндvv ёсорхог, уян зєєлєн ба тэсвэр тэвчээр тvvнд
ихэвчлэн дутагддаг. Хилэнцийн нэр тєрд дуртай зан нь хязгааргvй тул
хvvхдээрээ бахархахаар хvмvvжvvлнэ. Хvvхдvvддээ ч ийм занд сургана.
Хилэнц
нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй. Ийм боломжгvй
байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй. Хилэнцийн гэр орон нь тvvнийг
хувь хvн гэдэг ул мєрийг тодоор харуулсан цайз болно. Сvvдэр талдаа
амьдрахыг илvv эрхэмлэдэг.


Хэдий Хилэнц нь ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хvчтэй нь ч
амрахаар болвол хvнгvй, чимээгvй газар амрах дуртай, бодолд автахаар
эсвэл тайван ном уншихаар усны хажууд байвал илvv сайн. Магадгvй ийм л
учраас тэр бороотой єдєрт гэртээ сууж ганцаараа vлдэх дуртай.
Нєгєєтэйгvvр, Хилэнц нь спортод дуртай, ялангуяа эрсдэлтэй, эр зориг
шаардсан тєрєлд. Зурхайчдын тэмдэглэснээр, Хилэнц тєрєхєєс нэг жилийн
ємнє гэр бvлд хэн нэг нь vхдэг эсвэл тvvнийг тєрсний нэг жилийн дараа
vхдэг. Харин хэрвээ Хилэнц vхвэл, тvvний vхсний нэг жилийн дараа эсвэл
vхэхээс нь нэг жилийн ємнє гэр бvлд хэн нэг нь тєрдєг. Ийм явдал
100-гаас 95-д нь тохиолддог.


Матарын хайр дурлал, гэр бvл

Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггvй, гэхдээ арай ядан дурладаг
єнгє сонголт нь ч амжилттай байдаг. Тогтонги байдал тvvнд маш хэрэгтэй.
Залуу насандаа хэт даруу, хєшvvн ба хvмvvстэй хєндий ханддаг. Тэр хайр
дурлалыг эсэргvvцдэг учир нь зовж шаналах, алдахаасаа их айдаг.
Сэтгэлийн зовлонг мэдрэхийг хvсдэггvй, єєрийн мэдрэмжиндээ захирагдах
дургvй. Тvvний хvйтэн тоомсоргvй байдлын цаана ихэвчлэн зовлонтой хvсэл
тачаал нуvгдаж байдаг.
Матар мэдрэхvйгээ байнга дарснаас болж
гэнэтиин сааталд болон мэдрэлийн хямралд автагддаг. Єєрийн аминч, нарийн
харамч зандаа тvгжигддэг. Дуугvй болчдог. Зарим нь дотоод хоосонгоо эрх
мэдлээр дvvргэхийг туилын их хvсдэг.
Ихэнх Матрууд єєрийн тоомсоргvй
ба хvйтэн зангаасаа бєлж ганцаарддаг, аз жаргалгvй байдаг. Гэвч
амьдралынхаа хэв маягийг энгийн болгохыг оролддог. Vvгээр ч барахгvи,
ганцаардал ньтvvний оуюны эрхэм чанарын vр дvн гэжтэр vздэг. Энэ хvнд
тогтсон номлол /догматизм/ болон хор шар байдаг ч vvнийгээ хэзээ ч
vзvvлдэггvй.
Нас тогтсон Матрууд залуу насандаа алдсан бvх юмаа
нєхєхииг хичээдэг. Нас ахих тусам тvvний хєшvvн байдал нь алга болно.
ДЄЧ тавин насандаа гэнэт нээгдэж эхэлдэг. Амьдралынхаа турш эсэргvvцэж
байсан юм бvхэндээ захирагддаг.
Хvvхэд хvмvvжvvлэхдээ энгийн арга
хэмжээг эрхэмлэдэг хvндэлж баримталдаг. Гэр бvлийнхэн бvгд цугларсан
дуртай. Гэр бvлд мєн бусад бvх юманд журамтай байхыг хамгийн Шуугианд
болон сvйтэгнээнд дургvй. Тvvхт vеийн байр байшин амьдрахыг эрхэмлэдэг.
Чєлєєт цагаараа тvvхийн ном унших эсвэл юм цуглуулах дуртай. Гэр бvл
найзуудынхаа дунд ялангуяа єєрийнхєє гэрт, камины хажууд амрах дуртай.
Хєдєє хээр явах тухтай амралтанд амрах бас дуртай.


Бумбын хайр дурлал ба гэр бvл

Эрт сэтгэл гонсойх явдал нь арай хожуу насандаа хэрцгий,
увайгvй, хvйтэн зантай болгоход хvргэдэг. Анэхvv хvйтэн байдлынхаа цаана
эмзэг байдлаа нуудаг.
Амархан эмзэглэдэг хvмvvс мэт сэтгэгдэл
тєрvvлж магадгvй гэвч тиим биш. Хайр дурлалын зовлон тvvний тэнцвэрийг
алдуулахгvй ба зvрх сэтгэлийг нь ч зовохгvй болов уу.


Бvтээгvй хайр дурлалыг зvгээр нэг нєхєрлєл болгож чаддаг,
Єєрийн эрх чєлєєг vнэлдэг учраас хамтрагчдаа ийм эрх чєлєєг бас олгоно.
Хардалт сэрдэлт ба vзан ядалт зэргийг тэр мэдэхгvй.
Тvvний нэг vндсэн
зан нь нууцад нэвтрэх тэсвэрлэшгvй тэмvvлэл. Тэр нууц нь та ч байж
болно. Эрган тойронд хvмvvс олон байгаа тул єер нэгэн хvн тvvний нууц
болж магад. Улс тєр, спорт, хvvхдvvд, ажил алба зэрэгт сонирхол нь
татагддаг. Тиим учраас таньтай харьцах харьцаа нь тvvний цорын ганц
сонирхол биш, амьдралынх нь цорын ганц зорилго ч биш. Бумбын хувьд хайр
дурлал нь хэзээ ч гол асуудал биш.
Бумба таны дотоод мэдрэхvйг
хєндєхєєр зvйл шулуухан асууснаар эвгvй байдалд орж магад. Тэд хvссэн vр
дvндээ хvрэнгvvтээ хурдан хєрч, уйтгарлаж бvр vvнээсээ бопж урам нь
хугардаг. Сонирхолгvй болсноо мэдрэнгvvт хамтрагч нь доромжлогдсон мэт
болдог. Бумба нэгэнт таныг сонирхохоо боливол тvvнийг буцаах гэж
оролдоод нэмэргvй. Хэрвээ та тvvнии зvрхэнд байгаа бол тэр тань руу
буцаж тун магадгvй.
Тєгсгєл болсон хайрын явдлынхаа дараа танд найзлахыг санал
болгоно.
Бvнээс илvv єєрсдийн эрх чєлєєг vнэлдэг. Боолчлолд туйлын дургvй.
Торонд орсноо мэдэрвэл бvх хvчээрээ vvнээс гарахыг тэмvvлнэ. Тийм учраас
магадгvй Бумбуудын дунд хамгийн их салалт тохиодог. Тэр нэг онцлогтой:
гэр бvлийнхээсээ илvv хєндлєнгийн хvмvvст ихийг єгдєг, хамт олны дунд
нэг хvнтэй л ярьдаг. Тvvний нєхєрлєл нь хайр дурлалаас илvv чухал болж
магад.
Амьдралынхаа ханийг их харж сонгодог. Тэр их єндар эрэлт
шаардлагатай. Сэтгэлийн хvчтэй ба сонирхол нь тvvнийхтай нийцдэг хvн
тvvнд таалагддаг. Хэрвээ Бумба vнэхээр дуралсан бол тэр тууштай vнэнч
байна. Ганцхан хvнийг хайрладаг хvмvvс Бумбын дунд цєєнгvй тааралддаг.
Бумба
- эцэг эхчvvдэд хvvхдvvд нь их итгэдэг. Тvvний гэр бvлд бvрэн харилцан
ойлголцол байдаг. Хэдий нєхєрсєгхарилцаатай байдаг ч хvvхдvvддээ
хангалттай анхаарал халамж тавьдаггvй.
Орчин vеийн, том, саруул, шил ба бетон зэргээр барьсан байшинд амьдрах дуртай. Тэгээд бас сайхан хийц маягтай байх ёстой.
т цагаа найз нєхєдтэйгээ єнгєрєєх дуртай, хvмvvстэй харьцах явдал нь тvvнд бvхнээс илvv баяр баясгалан єгдєг.
Бумбуудын
дунд ан ба спортод дуртай хvмvvс олон байдаг. Тэр аль ч газар зvйн,
тvvхийн, эдийн засийн ном унших дуртай, тvvний сонирхол нь их єрган тул
зураг авах, уран зураг, загварал зэрэгт бас татагдана.


Загасны ордны хайр дурлал гэр бvл

Загас газар доогуур урсдаг ус бєгєєд аливаа нэгэн саадыг тойрон єнгєрч урагшлах тусам vерлэн, ялан дийлнэ.
Тэд
сэтгэлийн ч бай биеийн ч бай хайр дурлалын аашийг харинч нэг олдог юм
шvv. Заримдаа тэд зєвхєн дурлахын тулд тєрсєн мэт. Гэвч шаардлага
єндєртэй. Тэдэнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Санамсаргvй хэлсэн
эвгvй vгнээс чинь болж дєнгєж соёлж буй хайрын vндэс гэмтэж мэднэ. Ер нь
загас амархан шархалдаг гэдгийг бvv мартаарай.


Загас - хvнд дасамхай, vнэнч хvмvvс. Зовж шаналж байгаа
Загасыг хараад тvvнд туслах, зовлонгийг нь нимгэлэх, сэтгэлийн
дарамтнаас нь авч гарах хvсэл тєрдєг. Гэвч Загас єєрийн зовлон шаналалд
дуртай. Тэдний хувьд энэ нь цорын ганц бодит зvйл мєн. Учир иймд хэн
нэгэн туслахыг vл зєвшєєрнє. Тvvнээс гадна туслахаар очсон хvн єєрєє
энэхvv шаналгаатай байдалд орооцолддог. Дурлал нь тvvний амьдралд эсвэл
гол байр эзлэнэ эсвэл ямар байр эзлэхгvй. Цаашилбал дурлалт хархvv,
дурлалт бvсгvй яг иймэрхvv байна гэж тодорхойлоход бэрхшээлтэй.
Загас
эрчvvдийн дунд хvсэл ихтэй, аз сорьсон, бvгдийг хуйлруулсан эмэгтэй
болгонд дурласан бvтэлгvй дурлалын золиос болон зовж шаналдаг хvмvvс бас
бий. Загас-эмэгтэй хувь тавилангаа дагасан, нэг эр хvнд захирагдаж
тvvндээ vнэнч байдаг. Тvvнчилэн Загасны ордыхноос єєрийн хәйрт хvнээ
холоос харж шvтэи биширч явдаг хvмvvс цєєнгvй.


Хайр дурлал Загасны хувьд эсвэл диваажин эсвэл там болдог.
Хайр Дурлал нь эхэндээ чимээгvй анзаарамгvй байснаа цаашлах тусам єрнєж
эхэлдэг. Заримдаа хэзээнээс хайр иь эхэлсэнийг хvртэл анзаардаггvй.
Гэхдээ иймэрхvv байдал нь ямар нэгэн vvрэг хариуцлага хэн нэгний ємнє
хvлээхээр байдагтай нь холбоотой. Ер нь Загастай харьцахдаа аливаа нэгэн
шахалт vзvvлэх хэрэггvй.


Загасны ордынхны нэг проблем бол хvнтэй танилцаж дотносохдоо тvvнчлэн салж хагацахдаа удаан бєгєєд тэдэнд их хэцvv байдаг.
Загас
ер нь байгалаасаа тэмцэгч биш. Бусад хvмvvсийн сонголтыг хvлээх нь зєв
гэж vздэг. Хайртынхаа тєлєє тэмцэхгvй хэрэв єрсєлдєгч гарч ирвэл байраа
тавьж єгнє. Тэд мєн харгvй бєгєєд хэрvvл зодоон vvсгэхгvй харин таньд
цаад хvнтэйгээ аз жаргалтай амьдрахыг ерєєгєєд явж одно. Загасыг аз
жаргалтай байлгахын тулд зєвхєн єєрийг нь хайрлах ёстойг мэдэх хэрэгтэй
болов уу.


Ихэнх Загасуудын хувьд хайр дурлал бол юуны ємнє тусламж юм,
тиймээс сэтгэл болон оюун санаа дутагдсан хvмvvсийн тєлєє ихэвчлэн
єєрийгєє золиослодог. Єєрийнхєє хайр сэтгэлээр тухайн хvнийг аврахын
тулд хохирсон эсвэл доройтсон хvнд ч дурлах чадвартай.


Загас хамтрагчийнхаа хайр сэтгэлд итгэлтэй байгаа бол тvvндээ их vнэнч байдаг.
Хvvхдvvдтэй
ер нь бол сайхан харьцаатай. Юуны ємнє хvvхдvvдийнхээ оюун санааны
хєгжил дээр нь их санаа тавьдаг. Тэр хvvхдvvддээ хэтэрхий хайртай учраас
зєв хvмvvжvvлж тэр болгон чаддаггvй. Єєрєє хvvхэд насандаа авч,
хэрэглэж чаддаггvй бєйсан зvйлсээ хvvхдvvддээ єгєх хvсэл нь тэдгээрийг
амьдралд муу бэлтгэгдсэн болгодог. Загас нь бvх шаардлагуудыг хангахыг
ичээдэг, vvний vр дvн нь хvvхдvvдийнх нь амьдрал хэтэрхий амар болдог.
Хvvхдvvдээ бодит бэрхшээлээс хамгаалдаг, амьцралын хvнд хэцvv бэрхшээлд
бэлтгэдэггvй.


Єєрийгєє золиослохоор хvvхдvvдээ бишрэн хайрладаг.
Ус,
горхины хажууд байрлавал зохимжтой том тэнvvн байшинд амьдрах дуртай.
Засаж янзлахдаа зєєлєн єнгийг эрхэмлэдэг Шинэ байшиндаа зориулж гоё
євєрмєц эд зvйлс худалдаж авна Хєршvvдтэйгээ сайхан харьцаатай байдаг.
Амьдралынхаа
турш оюун санааны єсєлт мєн єєрийгєє илэрхийлэх уран бvтээл зэрэгт
тэмvvпдэг. Ганцаараа байх ба найз нєхдийн дунд цагаа єнгєрєєх зэрэг
хvслийг нэгэн зэрэг мэдэрдэг.
Нумын ордны хайр дурлал гэр бүл


Нумынхан нөмөр нөөлөг сайтай, халуун дулаан сэтгэлтэй хүмүүс.
Тиймээс нөмөр, хамгаалалт хэрэгтэй хүмүүсийн хувьд тэд хамгийн хэрэгтэй
хань. Залхуухан хүн бол нумын энэ нөөлөг дороос гарч, амьдралын хатуу
ширүүнтэй тэмцэхээс цэрвэнэ.
Ер нь энэ ордынхон хамгийн сайн эцэг
эхчүүд байж чаддаг. Гэхдээ ойр тойрныхоо хүмүүсийн хамаг асуудлыг шийдэх
гэж зүтгэсээр тэд нэг мэдэхэд өөртөө бөөн асуудал хураачихсан суух нь
бий.


Уг нь та ганцаараа бүхнийг шийдэж байх албагүй шүү дээ. Тань
дээр ачаа хурааж буй тэр хүмүүст ч өөрийн гэсэн үүрэг, бас сэтгэл гэж
байх ёстой. Тиймээс хааяа хааяахан сайхан сэтгэлээ далд хийгээд тэднээс
сэтгэл, зүтгэл гарахыг нь хүлээх хэрэгтэй шүү.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
 
Хайр дурлал ба гэрлэлтийн зурхай .:БҮРГЭД ЦЭГ МН:.
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Өсвөрнас форум :: Хайр дурлал ба шохоорхол :: Хайр дурлал ба шохоорхол-
Ийшээ оч: