Өсвөрнас форум

Өсвөрнас форум


 
HomeHome  CalendarCalendar  GalleryGallery  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  НэвтрэхНэвтрэх  
ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***
Latest topics
» end hen hen bn orood ireeeee
Баа 3 сар 08, 2013 4:29 pm by oyuka+orgil=vvrd hamt

» bi yaahuu kk sonin ymaa all yariltsii
Пүр 3 сар 07, 2013 8:51 pm by sore heart.....

» nzuud bolno
Пүр 3 сар 07, 2013 5:58 pm by oyuka+orgil=vvrd hamt

» za ohiduuddaa bayriin mend hurgie
Пүр 3 сар 07, 2013 5:55 pm by oyuka+orgil=vvrd hamt

» hund hairtai blhoopoo ydiin bol?????????????????????
Пүр 3 сар 07, 2013 5:52 pm by oyuka+orgil=vvrd hamt

» Hi oxiduudaa naashaa add hiigeerei
Пүр 3 сар 07, 2013 3:19 am by mimi

»  ohid huwguudiin taniltsah bulan
Пүр 3 сар 07, 2013 12:54 am by Rainbow

» bugdeeree metgelzii
Ням 3 сар 03, 2013 11:29 pm by sore heart.....

» nzuud boltsgooy
Бям 3 сар 02, 2013 3:40 pm by turbold.bt

Бидний тухай
Admins Та бидэнтэй харилцахыг хүсвэл: www.usvurnas@yahoo.com domino.dragon@yahoo.com
Google-ээс хайцгаая
The Web Ask Dave Taylor
6-р сар 2017
ДавМягЛхаПүрБааБямНям
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
CalendarCalendar

Share | 
 

 Та гэртээ нохой тэжээхийг хүсдэг үү?

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
QaZ*
Top poster
Top poster
avatar

Бичлэгийн тоо : 182
Points : 362
Join date : 2012-07-15
Age : 19
Байрлал : Үхснээ харсан юм. ->[MongolNoxoi.TK]<-

Шинэ сэдэв оруулахГарчиг: Та гэртээ нохой тэжээхийг хүсдэг үү?   Дав 7 сар 16, 2012 4:44 pm

Хэрэглэгч булан энэ удаа гэрийн тэжээвэр амьтад, нохойн эмнэлэг
үйлчилгээний газрын талаар уншигч­дадаа хүргэж байна. Улаан­баатарт
2007 оны тооллогоор 30 гаруй мянган нохой, 2000 муур тоологджээ. Энэ бол
зөвхөн эзэнтэй амьтны тоо. Үүнээс гадна эзэнгүй тэнэмэл муур, нохой
өчнөөн байдаг шүү дээ.

Нохой муур, шувуу, туулай зэрэг гэрийн тэжээмэл амьтадыг эрүүл байлгах
нь зөвхөн тэдгээрийн эздийн эрүүл мэндтэй холбоотой төдийгүй, тухайн
орчны эрүүл ахуй, ариун цэвэртэй холбоотой юм. Тиймээс та гэртээ нохой
муур, жижиг амьтан тэжээдэг бол мал эмнэлгийн хяналтад тогтмол байлгаж,
урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтыг тогтмол хийлгэн, өвчний шинж
мэдэгдсэн даруй эмчид үзүүлж байх хэрэгтэй.





Нохойг хэзээ вакцинжуулах вэ?

  Нохой шарладаг, хавдар тусдаг, бөөр нь чулууждаг гээд хүнтэй л
адилхан өвчилж, шаналж, зарим нь өвчнөө даахгүй мөнх бусыг үзүүлдэг
байна. Тиймээс нохойтой, түүндээ хайртай бол эмчид тогтмол үзүүлж
шинжлүүлж байх хэрэгтэй. Цаашлаад нохойн эрүүл мэнд нь гэр бүл, орчны
эрүүл мэндтэй холбоотой учраас түүнд тавих анхаарал гэр бүлийн
гишүүнийхээс доогуур байх учиргүй ажээ. Нохой болон жижиг гэрийн тэжээмэл амьтантай айл гэр бүлд анхаарах
зарим зүйлийн талаар “Амар” эмнэлгийн эмч М.Мөнхбаатартай ярилцсан юм.




- Нохойд ямар вакциныг, хэзээ хийлгэх вэ?

  - Гөлгөн нохойд төрснөөс нь хойш 45 хоногийн дотор гурван төрлийн
вакциныг хийлгэх ёстой. Энэ нь нохойг элэгний шар, гударга, парвовирус,
леготос­пириоз, короновирус, параэм­флиуза гэсэн зургаан төрлийн
өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм. Харин дөрвөн сартайд нь галзуугийн
вакцин хийлгэнэ. Үүнээс хойш жилд нэг удаа галзуугийн вакцин хийлгэнэ.
  - Мууранд ямар вакцин хийдэг вэ?

 - Мууранд галзуугийн вакцин хийлгэж байх ёстой. Муур бусад халдварт
өвчин тусах нь харьцангуй бага байдаг. Харин тэд мөөгөнцөр тээгч байх нь
элбэг. Тэр нь хүнд халдах тохиолдол бий. Иймд мууртай айл муураа
мөөгөнцөртсөн болон мөөгөнцөр тээж байгаа эсэхийг байн байн шинжлүүлж
байх хэрэгтэй.
  - Нохой, гэрийн тэжээмэл амьтантай айлууд амьтнаа вакцинд хамруулахад хэр санаа тавьдаг вэ?

 - Энэ талаар тааруу. Манайд 2500 гаруй нохой, гэрийн тэжээмэл амьтан
карт нээлгэсэн байдаг. Тэдгээрээс 20 орчим хувь нь вакцин, туулгалтаа
тогтмол хийлгэдэг. Бусдынх нь эзэн “мартчихжээ” гэдэг. Нохойгоо цаг
хугацаанд нь вакцинжуулж, туулгалтад оруулдаг хүн бол цаагуураа гэр бүл,
хүүхдийнхээ төлөө санаа тавьж байгаа хэрэг юм шүү.  
 - Нохойноос хүнд халддаг хамгийн түгээмэл өвчин?

 - Хэд хэдэн төрлийн өвчин байна. Нохойд гурван сар тутам туулга хийж
байхгүй бол паразитууд, тухайлбал туузан хорхой, дугариг хорхой,
хялгасан хорхой хүнд халдаж болно. Хүүхдээ шинжлүүлэхэд чинь л гараад
ирнэ шүү дээ. Мөн гадуур олон арваараа гүйж яваа тэнэмэл нохдоос гэрийн
нохой өвчин аваад, тээгээд, тараагаад явах магадлалтай байдаг. Мөн
нохойд тусдаг зургаан төрлийн хамуу байна. Тэдгээрийг ч халдварлаж
болно.
  - Сүүлийн үед гарч байгаа мал амьтны эмийн талаар ямар мэдээлэл байна?  

- Мал, амьтны эм сүүлийн үед шинэчлэгдэж, манайд ч тэр нь амархан
нэвтэрч байна. Галзуугийн вакцин нэг жилийн үйлчилгээтэй байсан бол
гурван жилд нэг удаа хийдэг вакцин гарч ирсэн. Туулгалтын эмүүд удаан
хугацаагаар туулган мал, амьтныг ядраахгүй үйлчилгээтэй болж гарч ирлээ.
Зарим нохой туулалтад сульдаж унах нь бий.
  - Нохойг хэд хоногт усанд оруулах нь тохиромжтой вэ?

 - Нохойг 14 хоногт нэг удаа усан оруулах нь тохиромжтой. Нохой тос,
хөлсний булчирхайгүй амьтан учраас ойр ойрхон усанд оруулах нь арьсыг
хуурайшуулдаг.  
 - Туулай харшилд сайн гээд тэжээх болж. Анхаарах зүйл юу байна?

 - Туулай тэжээхээр шийдсэн бол ганцыг нь хосоор нь авах хэрэгтэй. Ганц
туулай ганцаардаж, урт насладаггүй. Хоол тэжээлийн хувьд бэлчээрийн
ногоо сайн идүүлж байвал шүд нь зөв ургадаг.
  - Нохой яагаад сульдаа өвчин тусдаг вэ?

 - Нохой нарны гэрлийн нөлөө­гөөр арьсаараа дамжуулан өөртөө витамин Д
бий болгож байдаг. Гэтэл манайхан өвөл нохойгоо даарна гээд гадагш
гаргадаггүй. Байшин дотор байгаа нохой өөрт хэрэгтэй витаминыг бий
болгож чадахгүй сульдаанд ордог юм. Иймд өвөл даарахаас айлгүй нохойг
хоёр цаг орчим гадаа гаргаж байх хэрэгтэй. Сульдаа туссан нохойд яс
зөөлөрснөөс хөл нь маажийхаас эхлээд олон өөрчлөлт ордог. Мууранд бүр ч
шаналгаатай байдал бий болдог.
Та үнэнч нөхөртэй болох гэж байна уу? Тэгвэл...

 Хэрэв та нохойтой болох гэж байгаа бол дөнгөж эхээс төрсөн гөлөг
авахыг яарах хэрэгггүй. Учир нь гөлөг 45 хоног эхийнхээ сүүг заавал
хөхөх хэрэгтэй. Түүний дараа бор хоолонд орж эхлэх боловч дөнгөж бор
хоолонд орж байгаа гөлгийг аваад хоолыг нь тохируулна гэхэд бас хэцүү.
Иймд гөлөг авахдаа 60 хоногоос дээш настай болохыг нь хүлээ. Эхлээд
жаахан жаахан түүхий мах өгөх хэрэгтэй. Бага багаар өдөрт зургаан удаа,
нэг удаад 100-250 грамм хоол өгнө. Хоол нь бантан, зутан шөл, ногоотой
шөл зэрэг зөөлөн, тос бага байх ёстой. Чихэрлэг зүйлд сургах хэрэггүй.
Чихэр их идсэн нохой өөхөлж, өвчлөмтгий болно.

 Нохой идээд л баадаг учир хооллосны дараа гаргах хэрэгтэй. Зургаан
сартайгаас хоногт дөрвөн удаа, ой хүрэхээр нь хоногт хоёр хоолтой
болгоно. Нохойн хоол заавал давстай байх хэрэгтэй.
Гөлөгний хамгийн эмзэг үе

 Дөнгөж төрсөн гөлөг эхээсээ маш бага хэмжээний эсрэг биеийг авч гардаг
учир эхний долоо хоногуудад гөлөгний үхэлд хүргэх халдварт өвчнүүдээс
хамгаалах шаардлагатай. 6-16 долоо хоногийн хооронд энэ хамгаалалт нь
арилж гөлөг өөрийн дархлаагаараа халдварт өвчинтэй тэмцэнэ. Гөлөг тус
бүрийн эсрэг биеийн дуусах хугацаа харилцан адилгүй байдаг. Дээрх
хугацаанд гөлгийг бүрэн вакцинжуулалтад хамруулснаар халдвар авахаас
сэргийлж чаддаг байна.
2-12 сартайд нь

 Биеийн ерөнхий үзлэг хийлгэн, халдварт өвчний эсрэг вакциныг хийлгэх
хэрэгтэй. Мөн дотоод шимэгч илрүүлэх баасны шинжилгээ болон өндгөвч
авах мэс засалд зургаан сартайд нь хамруулах шаардлагатай байдаг.
1-8 настайд нь

 Жил бүр биеийн ерөнхий үзлэг хийлгэн, таван өвчний болон галзуугийн
эсрэг вакцин, зүрхэн хорхойн, шүдний, баасны шинжилгээг жилд хоёр удаа
хийлгэх шаардлагатай.
Найм ба түүнээс дээш насанд

 Найм ба түүнээс дээш насны хөгшин нохойнд жилд хоёр удаа биеийн
ерөнхий үзлэг хийлгэн, харин жилд нэг удаа таван өвчний эсрэг вакцин
болон галзуугийн вакцинд хамруулдаг. Мөн шүдний шинжилгээ, зүрхэн
хорхой, баасны шинжилгээг тус тус хийлгэдэг. Нохойг гөлөг байхаас нь
хөгшрөх хүртэл нь эрүүл мэндийн шаард­лага хангасан хоолоор тэжээх
шаардлагатай. Та нохойндоо тарилга, туулгалт хийлгэсэн, хоол тэжээл нь
таарч тохирч байгаа бол үс нь сорлог, гялтганасан байхаас гадна
дархлааны систем сайн, яс, шүд нь бат бөх, хоолоо сайн шингээж, чацга
алдах, бөөлжих гэх мэт хүндрэл гарахгүй. Эм нохойнд өндгөвч авах мэс
засал хийлгэснээр хүсээгүй хээл авалт, орооны үед эр нохой олноор
цугларахаас болон савны халдвар, хорт хавдраас сэргийлдэг. Харин эр
нохойд заслага хийлгэснээр хүн рүү дайрах, хазах нь багасаж, ааш зан нь
номхон болж, орооны үед тэнэх, хилээ тогтоох гэж энд тэнд шээхгүй
болдог. Мөн бэлгийн замын болон төмсөгний халдвараас сэргийлдэг.

  Хэрэв танай нохой галзуугаар өвчилсөн бол гэр орноо сайтар ариутгах
хэрэгтэй. Галзуугийн виус хөрсөнд 100 жил ч вирус хадгалагдах
магадлалтай гэдэг шүү. Нохойг өвөртөлж унтах, үнсэх хэрэггүй.
Гудамжны нохойг эрүүлжүүлэх хэрэгтэй

 “Энэрэх” эмнэлэг дээр түр ажиллаж байгаа АНУ-ын Оклохомо мужийн Грове
/Grove/ хотын мал эмнэлгийн эмч Кэтти Дюнавейгээс америкчууд нохойнхоо
эрүүл мэндэд хэрхэн анхаардаг талаар сонирхсон юм. Тэрээр мал нохойн
эмчээр 24 жил ажиллаж байгаа ажээ.

 - АНУ-д Монголтой адил гудамжны ноход олон. Тэдгээрийг жилд нэг удаа
барьж галзуугийн эсрэг вакцинд хамруулдаг. Монголд ч бас тэгэх хэрэгтэй.
Галзуу бол хүнд халдварлаж болох аюултай өвчин. Нохой болон жижиг
амьтдын өвчнийг илрүүлэх төрөл бүрийн тестүүд гарч байгаа нь тэднийг
оношлоход тус нэмэр болж байна. Манай эмнэлэг гурван эмчтэй ч 10000
карттай. Энэ нь төдий тооны амьтдын эрүүл мэндийг тогтмол хянаж байна
гэсэн үг юм.
  
Энд нохойн сульдаа өвчин нэлээд байдаг юм байна. Энэ нь кальцийн
дутагдлаас үүсдэг өвчин л дөө. Үүнээс болж яс нь зөөлөрдөг юм. Уг
өвчнөөс сэргийлэхийн тулд эрдэс бодисоор баяжуулсан зориулалтын хоол
өгөх хэрэгтэй.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
 
Та гэртээ нохой тэжээхийг хүсдэг үү?
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Өсвөрнас форум :: Хайр дурлал ба шохоорхол :: Хайр дурлал ба шохоорхол-
Ийшээ оч: