Өсвөрнас форум

Өсвөрнас форум


 
HomeHome  CalendarCalendar  GalleryGallery  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  НэвтрэхНэвтрэх  
ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***ӨСВӨРНАС форумд тавтай морил***
Latest topics
» end hen hen bn orood ireeeee
Баа 3 сар 08, 2013 4:29 pm by oyuka+orgil=vvrd hamt

» bi yaahuu kk sonin ymaa all yariltsii
Пүр 3 сар 07, 2013 8:51 pm by sore heart.....

» nzuud bolno
Пүр 3 сар 07, 2013 5:58 pm by oyuka+orgil=vvrd hamt

» za ohiduuddaa bayriin mend hurgie
Пүр 3 сар 07, 2013 5:55 pm by oyuka+orgil=vvrd hamt

» hund hairtai blhoopoo ydiin bol?????????????????????
Пүр 3 сар 07, 2013 5:52 pm by oyuka+orgil=vvrd hamt

» Hi oxiduudaa naashaa add hiigeerei
Пүр 3 сар 07, 2013 3:19 am by mimi

»  ohid huwguudiin taniltsah bulan
Пүр 3 сар 07, 2013 12:54 am by Rainbow

» bugdeeree metgelzii
Ням 3 сар 03, 2013 11:29 pm by sore heart.....

» nzuud boltsgooy
Бям 3 сар 02, 2013 3:40 pm by turbold.bt

Бидний тухай
Admins Та бидэнтэй харилцахыг хүсвэл: www.usvurnas@yahoo.com domino.dragon@yahoo.com
Google-ээс хайцгаая
The Web Ask Dave Taylor
1-р сар 2017
ДавМягЛхаПүрБааБямНям
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
CalendarCalendar

Share | 
 

 Мөрөөдөл гэж юу вэ? SEE ^_^

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
QaZ*
Top poster
Top poster


Бичлэгийн тоо : 182
Points : 362
Join date : 2012-07-15
Age : 19
Байрлал : Үхснээ харсан юм. ->[MongolNoxoi.TK]<-

Шинэ сэдэв оруулахГарчиг: Мөрөөдөл гэж юу вэ? SEE ^_^   Дав 7 сар 16, 2012 12:41 pm

Хүний мөрөөдөл их олон янз



Хүний
мөрөөдөл их олон янз. Сонин, сэтгүүл эргүүлж суунгаа зарим нэгэн хүний
ярилцлагыг хардаг юм. Ихэнх сэтгүүлч “Таны мөрөөдөл юу вэ? Та
мөрөөдөлдөө хүрсэн үү?” гэж асуудаг.

Ярилцлага
өгч байгаа хүн бүхэн л мөрөөдлийг сайханаар тайлбарладаг. Түүндээ
хүрэхийн тулд “би тэгсэн, ингэсэн, бас ингэх хэрэгтэй” гэх мэт.

Чухамдаа мөрөөдөл гэж юу вэ?


“Миний
мөрөөдөл хором бүрт, агшин бүрт, өдөр болгон, миний амьдралын бүхийл
цаг хугацааны турш биелж, биелсээр ирсэн. Энэ бол агаар, хүчилтөрөгч юм.
Амьд байх нь л миний мөрөөдөл. Өөр юу хүсэх гэж.”

“Хүний
мөрөөдөл бүхэн агуу байх албагүй. Хамгийн энгийн зүйлээс л хүний
мөрөөдөл эхлэнэ шүү дээ. Цаг хугацаа, хором мөч бүхнийг үр бүтээлтэй
байлгаж чадах юм бол тэр чинь агуу мөрөөдөл, амжилт шүү дээ. Би бүгдийг
ийм байгаасай гэж хүсдэг. Хүсэл маань ч гэсэн мөрөөдөл шүү дээ.”

“Ирээдүйд
сайхан гэр бүлтэй болоод, өөрсдийн гэсэн тийм тансаг ч биш, муухай ч
биш байшинтай. Их олон гэхгүй ч хоёроос, гурван хүүхэдтэй ...”


“Би
одоо эзэмшиж буй мэргэжилдээ хамгийн мундаг нь болоод үеийн үед
дуурсагдсаар ирсэн суутнууд шиг л болохыг хүсдэг. Энэ бол миний хүрч
чадахгүй ч гэсэн эрмэлзэх цор ганц хүсэл, мөрөөдөл байх болно. Гагцхүү
миний мэрийлт энэ бүхэнд хүрэх, эс хүрэхийг шийднэ.”

______________________

“Хамгийн
сүүлийн үеийн загвартай гар утас. Энэ л одоогоор чамирхах ганц хүсэл
маань байна даа. Магадгүй сайн залбирвал энэ мөрөөдөл маань биелэнэ.”


______________________

“Би
бурханд итгэдэг. Өдөр бүхэн хамгийн сайн байхыг хичээдэг. Гэтэл тийм
биш байх нь олонтаа. Гэсэн ч энэ бүхэн надад хамаагүй. Хамгийн гол нь би
бурханд, мөн өөртөө сайн итгэснээр өөрийн зорьсон бүхий л мөрөөдөлд
хүрч чадах болно.”

______________________

“Миний
бодлоор “ТЭР” хамгийн мундаг нь. Би түүнтэй уулзаад гар барих нь үгээр
илэрхийлэхийн арагүй гайхамшигтай байх болно. Хэл л дээ. Үнэхээр өөрийн
хамгийн ихээр хүндэлдэг хүнтэйгээ нүүр тулаад үг солих боломж олдвол
ямар гайхамшигтай байна гээч. Би хэрэв “тэр” хүнтэй уулзах л юм бол том
аз, том мөрөөдөл маань биеллээ гэсэн үг.”

______________________

“Багадаа
би том болохыг мөрөөддөг байлаа. Том болохын хэрээр мөрөөдлийн маань
цар хүрээ хумигдаж агуу зүйл хүсэхээ больсоон. Одоо миний хувьд энэ
нийгэмдээ хэрэгтэй нэг зүйл санаачлаад, түүнийгээ ажил хэрэг болгож л
чадах нь өмнөө тавьсан зорилт, бас мөрөөдөл гэж хэлж болно.”

______________________

“Би
их азтай хүн л дээ. Амьдрал надад их боломж олгосон. Олгосон боломж
бүрийг шүүрч авч чадаагүй ч гэсэн хангалттай олон боломжоо ашигласан.
Одоо хүсээд байх зүйл алга. Бүх л зүйл байна. Харин хүсэх зүйл ганц л
байна ...”

______________________

“Хэ
хэ хүний мөрөөдөл олон шүү дээ. Чи боддоо зарим хүмүүс зорилго,
мөрөөдөл хоёрыг хоёр өөр зүйл болгож ярих гээд байдаг. Үнэндээ нэг
нэгнээсээ урган гарч байгаа л зүйл шүү дээ. Зарим нь их зүйлийн төлөө
зорьж, тэмүүлж байхад, зарим нь хэний ч санаанд оромгүй тийм энгийн зүйл
хүсдэг шүү дээ. Яахав, элсэн цөлд ам цангахад усыг л хүсэж мөрөөдөнө
шүү дээ. Яг үүн шиг л ойрын, холын гэсэн хоёр үзүүр бий нь бий л дээ.”

______________________

“Хүн
бүхэн сайн хань ижилтэй учраад байдаггүй. Эмэгтэй хүний хувьд ханиа зөв
сонгож суух нь маш чухал хэрэг л дээ. Харамсалтай нь эрэгтэй нь
эмэгтэйчүүдийг лангуун дээр өрчихсөн бараа шиг чөлөөтэй сонгодог. Гэтэл
эмэгтэй хүнд ийм боломж “байдаггүй”. Яагаад байдаггүй вэ гэвэл энэ нь
ихэнх эмэгтэйчүүд өөрсдийгөө өрж тавьсан бараа гэдгээ хүлээн зөвшөөрөөд
байгаад л гол нь байдаг. Олны хэл амнаас, эсвэл юунаас ч юм ямар нэгэн
зүйлээс болж өөрийгөө хүлчихдэг. Миний хувьд сайн ханьтай “учирч”, бас
“сонгох” нь чухал байна даа. Энэ л миний мөрөөдөл.”


______________________

“Хүсэх
нэг хэрэг. Мөрөөдөх нэг хэрэг. Үр дүн биш зүгээр л хийсвэрлэн бодож
мөрөөсөх нь бий. Ингэх үедээ юунд ч хүрч болно, авч болно. Гэтэл бодит
байдал дээр тийм биш. Аа харин тодорхой алхам, зорилт тавиад хүрэх гэж
тэмүүлэх нь бий. Нэг зүйл хэлэхэд үнэндээ бидний хүсэл гээд гарт
баригддаггүй хөдөлгөгч түлхүүр маань зорилт болон мөрөөдлийг
тодорхойлдог юм шүү дээ. Энэ энгийн зүйлийг хүмүүс томруулан боддог.”

______________________

“Хийсвэр
мөрөөдөл гэж бас байдаг шүү дээ. Жишээ нь далавчтай бол нисэх, шидэт
дохиуртай бол тэгэх байсан гэх мэт цааш нь дурьдаж болно. Харин бодитой
хүрэхийг хүсээд байгаа зүйлийг бас мөрөөдөл гээд байдаг. Баян болох,
алдартай болох, тийм юм авах, тийм газраар аялах, тийм зүйл бүтээх гээд
л. Үүнээс жижигхэн нь ч бий. Гэтэл үнэндээ ялгаа юу байна аа?”

______________________

“Мэдэхгүй
ээ. Надад лав мөрөөдөл байдаггүй. Юу ч мөрөөдөх юм билээ. Хэрвээ миний
дотроо боддог зүйлсийг мөрөөдөл гэх юм бол хэзээ ч биелэхгүй. Тиймээс
надад мөрөөдөл мэтийн утгагүй зүйл таалагддаггүй. Харин яахав хүсдэг
зүйл олон л доо. Боломжийн цалинтай ажил, сайн компүтэр, сайхан машин,
сайхан эхнэр гэх мэт ярьж болох л. Гэхдээ энэ бүгд тэртээ тэргүй хүрч
болдог зүйл учраас мөрөөдөл гэх нь хэтэрхий өөрийгөө дорд үзсэн хэрэг
болчихоно. Хэзээ ч биелэхгүй тэр л зүйл гэж ойлгоод байгааг лав нээх
олон хүн буруутгаад байхгүй л болов уу.”

______________________

“Хамгийн агуу зүйл мэт боловч, хамгийн энгийн л зүйл шүү дээ.”
______________________

“Товчхон
хэлэхэд мөрөөдөл гэж үнэндээ зүгээр л үг шүү дээ. Харин би энэ үгийг
харахдаа “үйл ажиллагаа” гэдэг үгээр орлуулчихмаар санагддаг юм. Үйл
ажиллагаа нь дотроо төгс, шилдэг, гарамгай, нууц гээд л тоолж барахгүй.
Үлгэр домог, ид шид бол яавах тусдаа хэрэг л дээ.”

______________________

“Юу л даа энэ талаар бодож байгаагүй юм байна. Бодвол хүүхэд байхдаа мөрөөддөг л байсан байж таараа. Одоо ч санах юм алга дөө.”
______________________


...

Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
 
Мөрөөдөл гэж юу вэ? SEE ^_^
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Өсвөрнас форум :: Зүгээр л ярилцъя :: Зүгээр л ярилцъя-
Ийшээ оч: